Азийн хэд хэдэн орнуудад ковид-19 вирусын халдварын шинжилгээний сөрөг хариуг хуурамчаар үйлдэж байсан нь ил болжээ

0

Бангладеш, Филлипин, Тайланд улсуудад ковид-19 вирусын халдварын хуурамч хариу зарж байжээ.

  • Одоогоор азийн гурван улсад ковид-19 вирусын халдварын шинжилгээний хуурамч хариуг үйлдэн гаргаж байсныг илрүүлээд байна.
  • 2020 оны 4-р сард Тайландын нийслэл Бангкок хотод нэгэн этгээд хуурамч шинжилгээний бичиг үйлдэж 1000฿ буюу ойролцоогоор 90,000₮ үнэтэйгээр зарж байсан нь тогтоогдож баривчлагджээ.
  • 2020 оны 7-р сарын 16-нд Бангладешийн нийслэл Дака хотод нэгэн хувийн эмнэлгийн эзэн олон мянган хуурамч шинжилгээний хариу үйлдсэн хэргээр мөн баривчлагджээ.
  • 2020 оны 7-р сарын 23-нд Филлипиний Кезон хотын нэгэн хэвлэлийн газар ковид-19 вирусын халдварын шинжилгээний хуурамч хариу хэвлэн зарж байсныг тогтоосон байна.

Ковид-19 цар тахлын үеийн халдварын дэгдэлт Хойд болон Өмнөд Америк тивд эрчимтэй тархалттай байгаа бол Ази тивд ч намжаагүй хэвээр байсаар байна. Цар тахлын аюул сая сая хүнийг үхэлд хүргээд зогсохгүй дэлхийн эдийн засгийг ч хямралд хүргээд буй билээ. Үүний улмаас маш олон хүмүүс ажлын байраа алдаж, амьдралын түвшин буурсаар байна.

Иймээс зарим улс орнууд шат дараатайгаар дотоодын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгч буй билээ. Мэдээж үүд хаалгаа нээх шалгууруудын нэг нь коронавирусын шинжилгээгээр сөрөг хариу авсан байх ёстой юм. Гэсэн ч зарим улс орнуудад нийтийг хамарсан шинжилгээ авах боломжгүйн дээр хэт өндөр зардалтай, мөн хариу нь удаан гарах зэрэг хүндрэлтэй талууд ихтэй тул хуурамч шинжилгээний бичиг хийж зарах, авах тохиолдол ихэсчээ.

Тайланд улсад нэгэн этгээд хуурамч шинжилгээний бичиг үйлдэж 1000฿ буюу ойролцоогоор 90,000₮ үнэтэйгээр зарж байсан нь тогтоогдож баривчлагджээ

2020 оны 4-р сарын эхээс Тайландын нийслэл Бангкок хотод ковид-19 вирусын халдварын шинжилгээний хуурамч хариу зарах явдал гарч эхэлжээ. Тухайн үед Тайланд улс цар тахлын анхны давалгааг хяналтандаа аваад байжээ. Бангкок хотын Лат Пхрао дүүргийн 24 настай иргэн Пхитчаяапхат Сомсригаас 65 эмнэлгийн сүлжээнд холбогдсон компьютер, 95 хуурамч эмнэлгийн бичиг, 17 эмнэлгийн хуурамч тамга, тэмдгийг цагдаагийн байгууллага хурааж авчээ. Сомсри нь улмаар мессеж аппликэйшн ашиглаж үйлчилгээгээ сурталчлан хуурамч шинжилгээний хариу тус бүрийг 1000 ฿-аар худалдаалж байснаа хүлээн зөвшөөрчээ.

 

 

Бангладешийн Дака хот дахь нэгэн эмнэлгийн эзэн Мохаммед Шахед ковид-19 вирусын халдварын шинжилгээний хуурамч хариу үйлдэж байсан нь тогтоогдож баривчлагджээ

42 настай иргэн Махаммед Шахед Энэтхэг рүү оргон зайлах гэж байгаад баригджээ. Түүний эзэмшдэг 2 эмнэлэг нь өвчтөнүүдээс шинжилгээ ч авалгүй хуурамч шинжилгээний хариу гарган өгч байсан нь батлагдаж, орон нутгийн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байжээ.

Дака хотын цагдаагийн газрын мэдээлснээр:

“Түүний эзэмшдэг эмнэлгүүд нийт 10,500 хүнд коронавирусын шинжилгээ хийсэн бөгөөд үүний 4200 хүнд л бодит шинжилгээ хийсэн. Харин үлдсэн 6300 хүнээс ямар нэгэн шинжилгээ авалгүй хуурамч хариу гаргасан” гэжээ.

 

Филиппин улсад нэгэн хэвлэлийн газар ковид-19 вирусын халдварын шинжилгээний хуурамч хариу үйлдэж байсан нь тогтоогдсон

7-р сарын 23-ны өдөр Филиппин улсад хуурамч шинжилгээний хариу үйлдсэн зөрчил илэрчээ. Тус улс өвчнийг хяналтандаа авч чадахгүй байгаагаас Ази тивийн хамгийн олон тохиолдол илэрсэн улсуудын нэг болоод буй билээ.

“Си Эн Эн Филиппин” сувгийн мэдээлснээр Кезон хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газар хууль бус үйл ажиллагаа явуулж буй талаар ойролцоо амьдардаг оршин суугч мэдээллэсэн ажээ. Тус оршин суугч цагдаагийн байгууллагад хандахдаа хуурамч шинжилгээний хариу бичиж буй тус газрын ажилтан болон хуурамч шинжилгээний бичгийг хүргэхээр бэлдэж буй ажилтан зэргийн зургийг баталгаажуулан зургийг нь дарсан байжээ. Улмаар тус газрын үйл ажиллагааг зогсоосон байна.

4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Дэндэв Наранцэцэг

    Дэндэв Наранцэцэг

    2020/07/26 at 08:04

    Ёроолгүй ТЭНЭГ ВЭ

  2. Lkhanaa Enkhtuya

    Lkhanaa Enkhtuya

    2020/07/26 at 22:28

    Арай үгүй байлгүй дээ энэ одоо үнэн амьдрал гэж байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *