Арьсны эмч нарын зүгээс зөвлөж буй целлюлит бууруулах хамгийн үр дүнтэй аргууд

0

Бүх л амьдралаа ямар ч үр дүнгүй целлюлит арилгах аргуудыг туршиж өнгөрөөсөн хүмүүс олон байдаг. Учир нь энэ нь генетикийн улмаас үүсдэг зүйл учраас хоолны дэглэм, дасгал хийгээд тус болохгүй байж болно. Гэсэн хэдий ч целлюлит багасгаж, өгзгийг илүү зөв хэлбэртэй болгох хэд хэдэн арга бий. Ингээд арьсны эмч нарын хийсэн судалгаагаар хамгийн үр дүнтэй хэмээн тогтоогдсон целлюлитийн эсрэг үр дүнтэй аргуудыг зааж өгье.

1. Гүний массаж

depositphotos.com

Энэ нь тусгай вакум төхөөрөмж болон өнхрүүшийн тусламжтай хийгддэг массаж юм. Арьс судлаачид энэ аргыг цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг жигд болгож цайруулдаг хэмээн санал болгож байна. Ганц асуудал нь үр дүн нь удаан хадгалагддаггүй. Сайн үр дүнд хүрэхийн тулд та долоо хоногт дор хаяж нэг удаа гүний массаж хийлгэх ёстой. Гэхдээ энэ үйлчилгээ хаана ч байсан маш өндөр үнэтэй байдаг сул талтай. Тиймээс долоо хоног бүр ийм үйлчилгээ авахын тулд та санхүүгийн хувьд тогтвортой байх хэрэгтэй.

 

2. Тос

© shutterstock.com

Целлюлитийн эсрэг үр нөлөөтэйтэй нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдсан тос гэж хаана ч байхгүй. Тиймэрхүү тос нь арьсыг чийгшүүлдэг учраас л бага зэрэг чангарсан мэт мэдрэмж төрүүлдэг. Тиймээс та жинхэнэ хүссэн үр дүндээ хүрэхгүй байх талтай. Арьсны эмч нарын баттай хэлж байгаа нэг зүйл бол хурдан үр дүн амладаг бүтээгдэхүүнээс татгалзаж урт хугацаанд тууштай байх явдал юм.

Хэрэв та целлюлитийн эсрэг тос туршиж үзэхээр шийдсэн бол аль болох хямд үнэтэй тос аван 8 болон түүнээс дээш долоо хоног тууштай хэрэглэхийн санал болгож байна.

 

3. Биеийн сойз

© shutterstock.com

Арьс судлаачид биеийн хуурай сойзны аргыг үр дүнтэй байх боломжтойг хэлж байгаа ч дахиад л маш том өөрчлөлт гарна гэдэг хүлээлтгүй байхыг анхааруулсан байна. Түүнээс гадна та энэ аргыг маш урт хугацаанд тууштай хийх хэрэгтэй. Гэхдээ сайн мэдээ гэвэл та үүнийг гэртээ хийх боломжтой.

Хэрэв та арьсны ямар нэгэн халдвар юм уу, харшилтай бол сойзоор биеэ үрэхээс татгалзах хэрэгтэй. Хуурай сойз буюу биеийн цусны эргэлт сайжруулж, арьсны гүнд нөлөөлдөг тус аргыг долоо хоногт хоёроос илүүгүй хийвэл сайн. Хэрэв таны арьс хэт цочролд орсон бол биеийн сойзоо хөнгөхөн дарах юм уу нэг мөсөн больсон нь дээр. Та байгалийн материалаар хийсэн ямар ч сойз сонгож болно.

Биеийн сойзыг хэрхэн хэрэглэх вэ:

1. Сойзоо арьсан дээгүүрээ цагийн зүүний дагуу эргэлдэх хөдөлгөөнөөр хөдөлгөнө. Зураг дээр хэрхэн хийхийг харуулсан болно.

2. Нимгэхэн арьстай бол хөнгөхөн дарна, зузаан арьстай бол чанга дарна.

3. Усанд орохоосоо өмнө биеэ сойздож дууссан бол бага зэрэг хүйтэн шүршүүрт орно. Ингээд гарч ирээд биеийн арьсаа тосолж зөөлрүүлээрэй.

 

 

4. Радио давтамж дээр суурилсан төхөөрөмжүүд

Судалгаагаар радио давтамж бүхий төхөөрөмж нь целлюлитийг бууруулахад үр дүнтэй байдаг нь тогтоогдсон бөгөөд тус судалгаанд 16 хүнийг хамруулжээ. Тэд 6 долоо хоногийн турш долоо хоногт хоёр удаа энэ эмчилгээнд хамрагдсан бөгөөд гуяны тойрог 71.87% буурч, целлюлит буурах явц 25%-иар сайжирсан байна. Илүүдэл өөх арилгах радио давтамжит энергийн үйлчилгээний дараа таны арьс чангарч, цусны эргэлт нэмэгдэх бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам целлюлитийн харагдах байдал бүдгэрдэг байна.

 

5. Мэргэжлийн эмчилгээ

© shutterstock.com

Мэргэжилтнүүдийн хийсэн зарим тусгай үйлдэлт эмчилгээнүүд маш үр дүнтэй гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. Тэдгээрээс хамгийн нэгт санал болгох үйлчилгээ бол “Cellfina” хэмээн нэрлэгддэг целлюлит арилгах үйлчилгээ юм. Энэхүү нарийн төвөгтэй арга нь целлюлит үүсгэдэг хатуу нэгдлүүдийг задалдаг байна. Гэхдээ ийм эмчилгээ хийлгэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Яг энэ аргыг 232 өвчтөн дээр туршиж үзсэн бөгөөд тэдний 99% нь үр дүнд сэтгэл хангалуун байжээ. Үр дүн нь 2 жил хүртэл үргэлжилж болно. Гэхдээ хамгийн гайхалтай нэг оролтын дараа гэхэд л үр дүн мэдрэгдэж эхэлдэг байна.

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *