Ухань хот Ковид-19 вирусын халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлж, хотын 11 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байна

0

Хотын бүх хүнийг 10 хоногийн дотор шинжилгээнд хамруулах гэнэ

Хөл хориог цуцлаад сар гаруйн хугацаа өнгөрсний дараа Хятадын Ухань хотын удирдлагууд коронавирусын хоёр дахь давалгаанаас урьдчилан сэргийлж, нийт иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Удирдлагууд дор хаяж хотын 11 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах юм байна.

Хөл хориог цуцлаад удаагүй байхад Ухань хотод 4-р сарын эхээр шинэ Ковид-19 вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн нь 89 настай иргэн байв. Түүнчлэн, шинж тэмдэггүй 5 өвчтөн нэмж бүртгэгдсэн аж.

Анх коронавирусын халдвар энэ хотоос эхлэн дэлхий даяар тархсан билээ. 2019 оны 12-р сард анхны тохиолдол бүртгэгдсэн гэж үзэж байгаа. Удалгүй вирусын халдвар хотод голомтлон тархаж, аажим аажмаар бусад улс орнуудад халдвар тархсан.

Хятад болон бусад улс орнууд хөл хорио тогтоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд тэр цагаас хойш хүмүүсийг маск зүүж, олон нийтийн газраар явах хэрэггүйгээс гадна, хоорондын зайгаа баримталж, гарын ариун цэврээ сайтар сахихыг шаардаж эхэлсэн билээ.

Хятад улс 4-р сарын 8-нд вирусын эсрэг ялалт байгуулснаа зарлаж, Ухань хотод тогтоогоод байсан хөл хориог цуцалсан – тэр үед вирусын халдвар авсан шинэ тохиолдлууд маш цөөн тоогоор бүртгэгдэж байв.

 

 

Одоо хотынхон цар тахлын хоёр дахь давалгааг зогсоохын тулд бүх оршин суугчдыг 10 өдрийн дотор шинжилгээнд хамруулах гэж байна – гэвч зарим хүмүүс үүнийг зардал их гарна, шаардлагагүй зүйл гэх мэтээр дургүйцэж, таатай бус хүлээж авч байгаа ажээ.

Нөгөөтэйгүүр ДЭМБ улс орнуудад вирусын халдвар “одоог хүртэл өндөр эрсдэлтэй” хэвээр байгаа гэж анхааруулж байгаа бөгөөд хөл хориог хэтэрхий эрт цуцлах нь эрсдэлтэй гэж сэрэмжлүүлж байгаа юм.

ДЭМБ-ын дарга, генерал, доктор Tedros Adhanom Ghebreyesus ингэж хэлжээ:

“Улс үндэстнүүдийн эв нэгдэл болон дэлхийн хамтын ажиллагааны үр дүнд бид өөрийн болон бусдын амьдралыг аварч, цаашлаад эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, хүчин чадал сайжирна.”

Бичлэг үзэх:

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *