Утас авахад анхаарах хамгийн чухал үзүүлэлтүүд

0

Утасны зах зээл өдрөөс өдөрт тэлсээр байгаа одоо цагт та ямар гар утсыг хэрхэн сонгохоо мэдэхгүй байгаа бол энэхүү мэдээ танд бага ч гэсэн тусална гэж бид найдаж байна.

1. Бүтээгдэхүүний чанар

Гар утас нь хэр чанартай бүтээгдсэнээс хамаарч таны ямар хугацаанд хэрэглэх нь шууд хамаарна. Гар утсыг авахдаа та хамгийн амархан таньж чадах чанарын хэмжүүр бол түүний материал бөгөөд ерөнхийдөө метал эсвэл пластик гэж ангилж болно.

Метал материалаар хийгдсэн утасны гадаргуу нь илүү боловсронгуй бөгөөд бат бөх байдаг ч пластик материалыг бодвол илүү их сэв зураас болох, гэмтэхдээ амархан байдаг.

Пластик материалаар хийгдсэн утасны гадаргуу нь сольж ашиглахад амар мөн хямдхан байдаг хэдий ч удаан ашиглах боломж бага байдаг.

2. Утасны систем

Ухаалаг утасны олон компани хөгжсөнөөр түүнийгээ дагаас олон системүүд бие дааж хөгжиж эхэлсэн байдаг. Та бүхний сайн мэдэх Android, IOS системүүд нь Дэлхий нийтэд хамгийн түгээмэл системүүд бөгөөд Android системийн хувьд илүү олон задарч брендийн өнгө төрхийг шингээж задарсан байдаг. Жишээлбэл Blackberry OS, Color OS, Harmony OS гэх мэт олон системүүд орж байдаг. Та бүхэн сонирхож буй утсаа авахаасаа өмнө ямар системээр ажилладаг тэрхүү систем нь ашиглахад амар эсэхийг судлах хэрэгтэй байдаг.

3. Дэлгэцийн үзүүлэлт

Гар утасны дэлгэц нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Таны худалдан авах гар утасны дэлгэцийн өнгө ялгаруулах чадвар, нягтаршил, төрөл зэрэг нь таныг утас ашиглахад тав тухтай байх, нүд амархан ядрахгүй байх, батерэй зарцуулалт гэх мэт зүйлтэй шууд хамаарна.

Одоогийн байдлаар шилдэг утасны дэлгэцүүд нь Retina Display, OLED, AMOLED, and Super AMOLED байгаа мөн та илүү өндөр нягтаршилтай дэлгэц авхыг хүсвэл 1920×1080 пикселтэй дэлгэцийг сонгоорой.

Хэрэв та өндөр үзүүлэлт бүхий дэлгэцтэй утас сонирхож байгаа хэдий ч санхүүгийн байдал боломжгүй бол quad-HD дэлгэц буюу 560 x 1440 пикселтэй байхад болно.

Чухал үзүүлэлтүүдийг нэг дор бүгдийг нь багтаасан ГАЙХАМШИГТ Samsung Galaxy A30s, A51, A71 загварууд Smartstore дэлгүүрт Хаан банкны кредит картаар 10% хямдарлтай худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүйг эндээс

4. Процессор болом RAM

Процессор нь таны гар утасны хурдан ажиллагаатай холбоотой байдаг. Өндөр үзүүлэлт шаарддаг тоглоомуудыг гацахгүй тоглох боломжтой юу, зураг эсвэл бичлэг янзалдаг сүүлийн үеийн аппликейшн чөлөөтэй ажиллах уу гэх мэт асуултын хариулт процессорын үзүүлэлтээс хамаарна.

Харин RAM-ны хувьд гэвэл олон зэрэг үзүүлэлт шаардсан аппликейшнүүдийг оруулж ажиллуулах боломжийг илэрхийлнэ. 1GB эсвэл 2GB RAM нь энгийн өдөр тутмын зүйлс дээр ажиллах боломжийг олгодог бол 4GB – 8GB RAM дээр олон төрлийн зүйлс нэг дор хийх, мөн өндөр хүчин чадал шаардагддаг тоглоомуудыг тоглох боломжтой болгодог.

5. Утасны багтаамж

Орчин үеийн утаснууд нь бүгд өндөр чанартай зураг дарж, бичлэг хийдэг болсон нь утасны багтаамжийг өндөр байлгах шалтгаан болж байна. 16GB бүхий багтаамжтай утас нь одоо үед стандарт багтаамж гэж хэлэгдэж байгаа ч 64, 129, 256GB бүхий утаснууд нь танд илүү удаан хугацаан илүү их файл хадгалах боломжийг олгоно.

6. Батарей үзүүлэлт

Анх Nokia брэндийн утаснууд худалдаанд гарч байхад 900mAh Батарейтай байсан бол одоо 2800 болон түүнээс дээш болсон байна. Хамгийн өндөр хүчин чадалтай батарей нь 5000 ~ 5200mAh байгаа бөгөөд энэхүү батарейгаар амралтын горим дээр 20 хоног, ажиллагааны горим дээр 3 хоног ашиглах бүрэн боломжтой байдаг.

7. Камер

Орчин үеийн камерын үзүүлэлтүүд нь утас шинэчлэгдэх бүрт шинэ чадвартайгаар гарч ирж байдаг. Ихэвчлэн гурвалсан камер буюу гүний дуран, энгийн пиксэл өндөртэй дуран, өргөн өнцгийн дурантай гэсэн бүтэцтэйгээр гарч ирэх болсон.

Одоогийн байдлаар 13MP камер нь стандарт үзүүлэлт болоод байгаа бөгөөд та үүнээс дээш мегапиксел бүхий утсыг сонгосноор таны зурагнууд илүү өндөр чанартайгаар харагдах болно.

Та илүү мэргэжлийн төвшний камертай утсыг сонирхохыг хүсвэл Aperture, Electronic Image Stabilization, Phase Detection Auto Focus, Video FPS, Video resolution зэрэг үзүүлэлтүүдийг голчлон анхаарах хэрэгтэй байдаг.

Эцэст нь танд дээрх үзүүлэлтүүдийг бүгдийг нь нэг дор багтаасан Монголын хамгийн өргөн сонголт хямд үнэтэй гар утасны төрөлжсөн дэлгүүр Smartstore дэлгүүрийг санал болгож байна.

FB пейж хуудасhttps://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

Лавлах утас: 7013-9959, 7749-9999

5
ГоёГоё
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *