Galaxy S20 загварууд 2020 оны шилдэг тоглоомын утас гэх 5 шалтгаан

0

2019 онд гэхэд л утасны тоглоомын салбар орлогын хувьд тэсрэлт хийнэ хурдацтайгаар 70 тэрбум долларын орлого хийж чаджээ. Энэ их орлогын ард Razer, ASUS болон Realme тэргүүтэй компаниудын тоглоомчдод зориулж зохион бүтээсэн гар утасны борлуулалтад дийлэнх хувийг эзэлж байна. Энэхүү зах зээлийг Samsung компани ч алдахыг хүссэнгүй, тиймээс ч 2020 оны эхэнд Galaxy S20, S20+ болон Ultra загваруудыг бүх гаргаж ирэхдээ маш олон давуу талуудтайгаар танилцуулсан.

1. Гайхамшигт 120Hz дэлгэц

Шинэ үеийн хамгийн өндөр үзүүлэлт бүхий дэлгэц гэж хэлж болно. Мэргэжлийн тоглоомчид ашигладаг өндөр герц бүхий дэлгэцийн та зөвхөн Galaxy S20 загваруудаас мэдрэх боломжтой. 120 герц дэлгэц нь 1 секундэд харагдах зургийн давтамж 120 ширхгээс бүрддэг бөгөөд өмнөх оны ямар ч утас ийм хэмжээний өндөр дэлгэцийн чадваргүй байсан юм. Нэмэлтээр маш өндөр буюу 1440 x 3200 пиксэл нягтаршилтай болсон ба дэлгэцийн хэмжээний хувьд ч тоглоомчдод зориулсан том хэмжээтэйгээр үйлдвэрлэх болсон.

 

2. Google Stadia дэмждэг болсон

Тоглоомчид бүрийн мэдэх ёстой шинэхэн үйлчилгээ  бол Google-с нэвтрүүлж буй Stadia билээ. Энэхүү үйлчилгээ нь олон төрлийн төхөөрөмжөөс тоглож болдог хэдий ч гарт утасны хувьд өмнө нь зөвхөн Google-с гаргасан Pixel загварын утаснуудаар тоглох боломжтойгоор бүтээгдсэн байдаг.   Харин 2020 онд S20 загварууд дэмждэг болсноор тоглоомчдод бас нэгэн давуу талыг бий болгож байгаа хэрэг.

Google Stadia үйлчилгээг та нэмэлт төлбөртэйгөөр ашиглах үед тоглоомын үзүүлэлтүүд сайжирч 120 FPS-р тоглох боломжтой болдог бөгөөд энэ нь S20 загваруудтай төгс зохицох юм.

 

3. PlayGalaxy link-г ашиглан хүссэн тоглоомоо утсан дээрээ тогло

Консолд дурлагчдад зориулсан энэхүү үйлчилгээ нь та өөрийн Компьютерыг ашиглан утастайгаа холбоод хаанаас ч хэзээ ч дуртай тоглоомоо тоглох боломжийг олгож байна. Мэдээж энэхүү үйлчилгээ нь S20 загварууд дээр гарсан эхний өдрөөс л эхлэн ашиглан боломжтой болсон юм. Хэрвээ таны Компьютерын дэлгэц тааруухан бол утаснаасаа давхар консолоор тоглосон нь илүү дээр байх нь тодорхой.

PlayGalaxy link үйлчилгээ нь таны steam дээрх тоглоомуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой гэдэг нь маш том давуу тал юм.

 

4. Сүпер дуугаралт бүхий спикер

Тоглоомын хамгийн чухал зүйл нь харагдац байдаг ч гэсэн үүнээс дутахааргүй нэгэн үзүүлэлт бол тоглоомын дуугаралт байдаг. S20 загварууд нь маш цэвэрхэн мөн чанга дуугаралтад зориулсан чиптэй болсон. Спикерүүд нь утасны дээр болон доор байрласан байгаа нь таныг хэвтээ өнцгөөр тоглож эхлэхэд баруун, зүүн талд ижилхэн дуугардгаараа давуу талтай юм.

Энэхүү спикерүүд нь мэдээж Dolby Atmos системийг дэмждэг нь та яг тоглоомон дотор байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх юм.

 

5. Хамгийн сүүлд хамгийн чухал нь

Galaxy S20 загварууд нь зөвхөн дэлгэц нь сайжирсан биш юм. Хэрвээ та доорх үзүүлэлтүүдийг Дэлхийн шилдэг тоглоомын утаснуудтай харьцуулан үзвэл бүхий л талаараа илүү гарч чадах нь тодорхой.

Эцэст нь хэлэхэд зүгээр л доорх харьцуулалтыг хар даа!

S20 загварын утаснууд нь шинэхэн гаргасан Qualcomm Snapdragon 865 чиптэй мөн 1 цагаас ч богино хугацаанд 100% цэнэглэх сүпер хурдан цэнэглэгч бүхий өндөр багтаамж бүхий батарейтай. Сүлжээний хувьд гэвэл 5G сүлжээнд нэвтрэх боломжтой бөгөөд 5.1 Bluetooth чиптэй болсноороо бусад төхөөрөмжүүдтэй илүү холоос ч илүү сайн холбогдох боломжтой болсон.

Хэрэв та шинэхэн гарсан Galaxy S20 загваруудыг сонирхож байвал Smartstore гар утасны төв дэлгүүр танд хамгийн хямд үнэ, өргөн сонголтыг санал болгож байна.

Smartstore дэлгүүрийн хаягууд:

  1. СмартСтор дэлгүүр: Урт цагааны уулзвар. 17 давхар Сувдан цамхагийн 1 давхарт.
  2. Шангри-Ла Мол салбар: ШАНГРИ-ЛА МОЛ худалдааны төвийн 3 давхар, Техзон хэсэгт.
  3. И-Март Чингис салбарын 2 давхарт
  4. И-Март Соло салбарын 1 давхарт
  5. И-Март Хан-Уул салбарын 2 давхарт
  6. Хүүхдийн ордны хойд талд, Баянгол зочид буудлын замын зүүн талд. Central park tower 1 давхар

Лавлах утас: 7013-9959, 7749-9999

FB хуудасhttps://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.