Сая саяар тоологдох хөрөнгөтэй хэдий ч маш хямд төсөр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг 11 алдартнууд

1

Алдартай эмэгтэйчүүд гоо сайхандаа хэдэн сая доллар зарцуулсан юм шиг л харагддаг. Тэд банкны дансанд байгаа хөрөнгөөрөө бол үүнээс ч илүү ихийг өөртөө зарцуулж болмоор. Гэхдээ алдартнуудын гоо сайхны ертөнцөд зөвхөн үнэтэй брэндүүд байдаггүй юм байна. Үнэтэй юм болгон чанартай байдаггүй гэдгийг тэд батлах мэт. Алдартнуудын хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бид сонирхож үзлээ. Тэд бидний хэрэглэдэгтэй л адилхан бүтээгдэхүүнийг нүүрэндээ түрхэх ажээ.

Меган Марклын дуртай сормуусны будаг 10 долларын үнэтэй

© face to face/FaceToFace/REPORTER © Maybelline New York

Меганы гоо сайханч Лидия Селлерс-ийн хэлснээр, гүнж Maybelline-ийн Lash Sensational сормуусны будаг хэрэглэх дуртай гэнэ. Сормуусаа урт болгохын зэрэгцээ илүү өтгөн харагдуулж чаддаг. Уг гоо сайхны бүтээгдэхүүн хэмнэлт гаргах хэмжээний үнэтэй байгаа нь бас нэг давуу тал болж өгнө.

 

Женнифер Энистон 9 долларын үнэтэй нарнаас хамгаалах тос түрхдэг

© Hahn Lionel/ABACA USA/EAST NEWS © Aveeno

Жүжигчин хүн олон цагаар наранд байхаас өөр аргагүй, тийм ч учраас тэрээр Aveeno-гийн нарнаас хамгаалах тосгүйгээр өөрийгөө төсөөлж чаддаггүй ажээ. Энистон энэ тосыг байнга биедээ авч явдаг гэдгээ хэлсэн: машинд, цүнхэнд, гэрт, бассейнд. Угаалгын өрөөнд нь ч бас энэ шахдаг нарны тос байж л байдаг, шүршүүрт орсны дараа биедээ шууд л түрхэнэ.

 

Гвен Стефани 5 долларын үнэтэй үсний ангижруулагч хэрэглэдэг

© Sipa USA/East News © Pantene

Дуучин бүсгүй хямдханд тооцогдох Pantene-ийн чийгшүүлэгч ангижруулагч хэрэглэдэг, ердөө 5-хан долларын үнэтэй. Мэдээж анхны хэрэглээний дараа үр дүн нь шууд мэдрэгдэхгүй. Гэхдээ уг ангижруулагчийг тогтмол хэрэглэвэл үс эрүүл, гялалзсан өнгө төрхтэй болдог ажээ.

 

Бейонсе 7 долларын уруулын тос түрхдэг

© beyonce / Instagram © Sephora

Дуучны хувьд Sephora-гийн чийгшүүлэгч уруулын тос бол алдахаас айдаг цөөн зүйлсийнх нь нэг (мэдээж түлхүүр, утас, түрийвч оролгүй яах вэ) гэж тэрээр хэлжээ.

 

Виктория Бекхэм 19 долларын үнэтэй чийгшүүлэгч тос түрхдэг

© KARIM JAAFAR/AFP/East News © Weleda

Виктория Бекхэмийн хэрэглэх дуртай гоо сайхны бүтээгдэхүүний нэг бол Weleda-гийн алтан товч цэцэг, календула болон нил цэцгийн орцтой чийгшүүлэгч тос юм. Өтгөн бас үндсэн зорилгоо сайн биелүүлдэг гэжээ.

 

Николь Кидман 16 долларын үнэтэй чийгшүүлэгч тос түрхдэг

© maximon / MEGA/Mega Agency/East News © Neutrogena

Neutrogena-ийн ретинолтой шөнийн тос – алдартай жүжигчний гоо сайхны нууц. Ретинолын орцтой залуужуулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнд тэр болгон итгэл хүлээлгэдэггүй, яагаад гэвэл арьсыг хуурайшуулдаг гэж үздэг. Гэхдээ Николь Кидманы хувьд үгүй гэдгийг баталж байна. Түүний түрхэх дуртай тос нь ретинолын агууламжтай ч гэлээ маш сайн чийгшүүлдэг ажээ.

 

 

Эмма Уотсон 15 долларын уруулын будаг түрхдэг

© Luis Guerra/The Grosby Group/EAST NEWS © THE BODY SHOP

Жүжигчин бүсгүй аль болох байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг хичээдэг. Тэр дундаас The Body Shop-ийн уруулын будаг хэрэглэдэг гэнэ. Бүсгүйн батлан хэлснээр, уруулын будаг гэдэг ойлголтоос тэс өөр. Эмма Уотсон хурц тод өнгийн уруулын будганд дуртай, бас түүний хэрэглэдэг будаг нь тогтоц сайтай.

 

Мэнди Мур 9 долларын үнэтэй нүүрний мист хэрэглэдэг

© Janet Gough / AFF-USA.com / MEGA/Mega Agency/East News © Garnier

“This Is Us” цуврал киноны од нэгэн ярилцлагадаа өөрийгөө Garnier-ийн мистгүйгээр төсөөлж чадахгүй гэж хэлжээ. Нүүрээ будахаас өмнө нэг цацна, бас үе үе цацахаас гадна гэрээсээ гарахаас өмнө заавал цацаад гардаг байна. Зуны халуун өдрүүдэд савтай мистийг хөргөгчиндөө хийчихдэг ажээ.

 

Кайли Женнер 6 долларын үнэтэй хацар өнгөлөгч хэрэглэдэг

© kyliejenner / Instagram © Maybelline New York

Алдартан өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг, түүний хямд үнэтэй сонголт хачирхалтай санагдаж болох юм. Одоо яалтай ч билээ, сайн чанарын, бас хямдхан, өөрийнх нь арьсанд тохирч байгаа бүтээгдэхүүн байхад илүү үнэ төлөх ямар хэрэг байна?

 

Роузи Хатингтон-Уайтли 15 долларын мицелляр ус сонгодог

© rosiehw / Instagram © Bioderma

Топ модель будгаа Bioderma Sensibio H2O мицелляр усаар цэвэрлэдэг. Уг ус нь бүсгүйн эмзэг арьсанд зөөлөн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ будагны ямар ч ул мөр үлдээдэггүй байна.

 

Жижи Хадидийн хэрэглэх дуртай консилер/өө дарагч ердөө 10-хан долларын үнэтэй

© gigihadid / Instagram © Maybelline New York

Алдартай загвар өмсөгч тэр болгон тональ крем хэрэглээд байдаггүйгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнийг гоо үзэсгэлэнтэй харагдуулахад 10-хан долларын үнэтэй Maybelline-ийн өө дарагч байхад л болдог гэнэ. Амархан түрхэгдэнэ бас нүүрний арьсыг өөгүй харагдуулна.

Та өөрийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнээс ямрыг нь алдартнуудад санал болгомоор байна?

14
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. О. Туул О. Туул

    О. Туул О. Туул

    2020/04/03 at 22:55

    Хэн юу хэрэглэх нь хэнд хамаатай гэж хүний хэрэгцээг өөлж байхаар өөрийнхөө эд хөрөнгө хардаг усан толгойгоо цэнэглэ. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм

  2. Gegeen Gerel

    Gegeen Gerel

    2020/04/04 at 09:04

    Яадгийн.амьдралын үнэ цэнийг бүрэн мэдэрдэг хүмүүс энгийн байдгийн

  3. Maraljin Batsanaa

    Maraljin Batsanaa

    2020/04/04 at 12:15

    Өөрт нь тохирсон таалагдаж бгаа юмаа хэрэглэхэд үнэ нь ямар хамаатайн

  4. Mashka Mashka

    Mashka Mashka

    2020/04/04 at 15:02

    реклам

  5. Золбаяр Есүгэн

    Золбаяр Есүгэн

    2020/04/04 at 15:17

    Өөрт нь тааламжтай байвал ямарч нүүрний будаг хэргэлж болно шүү дээ

  6. Sainbayar Gonchigdandar

    Sainbayar Gonchigdandar

    2020/04/04 at 16:53

    Хамгийн гол нь эко байх түүнээс биш үнэтэй болгон нь сайн гэж ойлгохгүй

  7. Amaraa Amarmend

    Amaraa Amarmend

    2020/04/04 at 17:32

    үнэгүй биш үнэтэйм бээшд ккк

  8. Дээгий Дэмбэрэл

    Дээгий Дэмбэрэл

    2020/04/05 at 01:06

    Uuriin bie orignizimd taarch l bga bol vnetei vnegvi ni ogt hamaagvi baih aaa

  9. Nymdorj Nymdorj

    Nymdorj Nymdorj

    2020/04/05 at 21:28

    Uxantai undur zeregleliin sxn bvsgvichvvd ix budadggvi ym.vnetei bolgon sn bish

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *