5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд

0

Хүн төрөлхтөн, амьд бие организмын оршин амьдарч буй орон зайд үйл явдлууд тасралтгүй өрнөж байдаг. Өөрөөр хэлбэл өнгөрч буй хором мөч бүхэнд ямар нэгэн үйл явдал болж байдаг гэсэн үг. Тэгвэл [tweetable]бидний туулж өнгөрүүлсэн өчигдрийн цаг хугацаанд дэлхий даяар ямар үйл явдлууд болж өнгөрсөн юм бол?[/tweetable] Дэлхийн нэг өдрийн үйл явцыг гэрэл зургаар харуулсан фото багцыг тухлан сууж сонирхохыг урьж байна.

Умард Солонгосын удирдагч Ким Жон-ун Пхеньян дахь Таэсонгсан төв эмнэлэгт зочилжээ. KCNA/REUTERS
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 2
Лондонгийн Hauser & Wirth дэх үзэсгэлэнгийн хэвлэлийн танилцуулгын үеэр Pain-t зургаа зурж үзүүлж байгаа Ричард Жэксон. Tristan Fewings/Hauser & Wirth/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 3
Токиогийн нийтийн цэцэрлэгт хүрээлэнд зургаа авч байгаа хосууд. Shizuo Kambayashi/AP
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 4
Египетийн уран барилгын яамны ажилчдын Jebel al-Nour дахь малтлагын үеэр илрүүлсэн христийн тооллын өмнөх 282-246 оны II Птолеми хааны үед холбогдох шохойн чулуун ханатай сүмийн ханан дээрх дүрс бичигнүүд. EGYPTIAN MINISTRY OF ANTIQUITIES/AFP
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 5
Украйны Киев хотын гүүрэн дээр бамбар асааж байгаа хөл бөмбөгийн фанатууд. Днепр мөрний гүүрэн дээр Single Ukraine-ыг дэмжиж байгаагаа харуулан бамбар асаахаар [tweetable]Украйны 6 хөл бөмбөгийн клубын 2000 орчим фенүүд цугларчээ[/tweetable]. IREN MOROZ/EPA
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 6
Вьетнамын Ха Тинх мужийн Вунг Анг боомтоос хөдөлж байгаа хятад ажилчдыг тээвэрлэсэн хөлөг онгоц. Вьетнамыг орхиж байгаа хэдэн зуун хятад ажилчидтай хөлөг онгоцыг цагдаа нар харж байна. Hau Dinh/AP
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 7
Хятадын Шенженьд [tweetable]дөнгөж төрөөд хаягдсан арслангийн зулзагануудын эхийг орлож байгаа нохой[/tweetable]. Шенжений Wild Safari амьтны хүрээлэнгээс арслангийн зулзагануудад эх хайж байгаа мэдээллийг интернэтэд тавьсан бөгөөд энэхүү мэдээллийг харсан амьтны дэлгүүрийн эзэн энэ golden retriever нохойг санал болгосон байна. China News/REX FEATURES
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 8
Лондонгийн 2014 Chelsea Flower Show-ны үеэр их асарт тавигдсан цэцэгсийг харж байгаа зочин. Dan Kitwood/GETTY IMAGES
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 9
Йемений нийслэл Санаа хотын гүүрэн дээр зогсож байгаа цэрэг. Khaled Abdullah/REUTERS
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 10
[tweetable]Гар утасны болзооны шинэ апп Loveflutter[/tweetable]-ыг сурталчилж, толгойдоо хувийн баримтууд бичсэн цаасан уут угласан хосууд. Энэ үнэгүй апп нь бүдэгхэн профайл зургийг харуулах ба энэ зураг нь зөвхөн хачирхалтай, сонирхолтой баримтыг хамгийн түрүүнд уншсанаар тодордог байна.
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 11
Бангкок хотын төвд зоогийн газрын гал тогоонд хоол бэлтгэж байгаа эмэгтэй. CHRISTOPHE ARCHAMBAULT/AFP/GETTY IMAGES
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 12
Дэлхийн хоёрдугаар дайны Монте Кассиногийн тулаанаас хойш 70 жил өнгөрснийг тохиолдуулан Кассиногийн холбооны дайны оршуулгын газарт цэцгэн хэлхээ өргөж байгаа ханхүү Харри. ALESSANDRA TARANTINO/AFP/GETTY IMAGES
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 13
Basra-д нар жаргах үеэр Иракийн бүсэд хамаарах усанд завьтайгаа явж байгаа Ирак загасчид. Essam Al-Sudanii/REUTERS
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 14
Индонезийн Сурабаяад онгон байгальд тавигдахаар бэлтгэгдэж байгаа өнчин орангутанг Дамай, Ризки нар Сурабаяагийн амьтны хүрээлэнд тоглож байгаа нь. Орангутанг хамгааллын төв нь амьтдыг эмчилж, эрүүлжүүлэн, хоол тэжээлээр хангах ажил хийдэг байна. Robertus Pudyanto/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 15
[tweetable]Эзэндээ морь сургахад нь тусалж байгаа Border collie үүлдрийн Hekan нэртэй нохой[/tweetable]. 1 настай энэ нохойны нэр ‘he can do anything’ гэсэн үгийн товчлол бөгөөд Мельбурны Equestrian Excellence-ийн эзэн Steve Jeffery-гийн нохой аж. Steve, Hekan нар кино болон тайзны урлагт зориулан морь сургадаг байна.
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 16
Юнань мужийн Жианчен сууринд буффало бухны bodypainting тэмцээний үеэр будсан буффало бухаа тайз руу гаргаж байгаа эмэгтэй. REUTERS/Wong Campion
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 17
Зимбабвед 31 настай Ed Oelofse, 4 настай Sylvester үчимбэрийн хамт сууж байна. Үчимбэрийг нялх байхад эх болон бусад 4 зулзаганых нь хамт арслан хөнөөчихсөн бөгөөд залуу түүнийг авч өсгөснөөр тэд сайн найзууд болжээ. Caters
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 18
Австрийн Вена хотод Евровишн тэмцээний ялагч Conchita Wurst-ыг дэмжиж байгаа хүүхэд. REUTERS/Heinz-Peter Bader
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 19
Лас Вегасын MGM Grand Garden Arena-д Billboard Music Awards-ын үеэр дуулж байгаа Shakira. Chris Pizzello/Invision/AP
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 20
Хятадын Гуанжоу хотод болсон шуурганы үеэр цахилгаан цахиж байгаа байдал. REUTERS
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 21
Аргентины Egidio Feruglio Museum-д үлэг гүрвэлийн гуяны чулуужсан ясан дээр сууж байгаа охин. Палеонтологич Jose Luis Carballido, Ruben Cuneo нарын хэлж байгаагаар энэ яснууд 90 сая жилийн настай гэнэ. Эрдэмтэд энэ үлэг гүрвэлийг 40 м урт, 20 м өндөр, 58 тонн жинтэй гэж хэлж байгаа аж. Энэ нь [tweetable]өвсөн тэжээлт титанозаврын урьд өмнө бүртгэгдээгүй төрөл зүйл[/tweetable] юм.
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 22
Ираны эргийн ойролцоох Sir Bu Nair арал болон Эмиратын булангийн хооронд жил бүр болдог дарвуулт завины уралдаанд оролцож байгаа дарвуулт завинууд. [tweetable]Энэ уралдааны шагналын сан 272,000 доллар аж[/tweetable]. KARIM SAHIB/AFP/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 23
Рио де Жанейрогийн ядуусын хороололд хөл бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа хүмүүс. 6-р сарын 12-ноос 7-р сарын 13-ныг хүртэл Бразилийн 12 хотод хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болно. REUTERS/Pilar Olivares
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 24
Калифорний Thousand Oaks-т болсон мотоциклын тэмцээний сүүлийн шатанд ялалт байгуулсан Sir Bradley Wiggins-т баяр хүргэн үнсэж байгаа бүсгүйчүүд. AP Photo/Reed Saxon
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 25
Дэлхийн хоёрдугаар дайны Монте Кассиногийн тулааны 70 жилийн ойг тэмдэглэхээр Шинэ Зеландын дайчдын оршуулгын газарт очсон Шинэ Зеландын агаарын хүчний түрүүч Вай Паэнга Маоричуудын уламжлалт мэндчилгээгээр ханхүү Харритай мэндчилж байна. ALESSANDRA TARANTINO/AFP/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 26
Матара дахь дайны ялалтын жагсаалд оролцож байгаа Шриланкын армийн мэргэн буудагчид. REUTERS/Dinuka Liyanawatte
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 27
Москвад болсон [tweetable]Robot Ball шинжлэх ухааны үзэсгэлэнгийн үеэр хөгжим тоглож байгаа робот[/tweetable]. REUTERS/Sergei Karpukhin
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 28
East Sussex-д болсон Pass it on Africa тусламжийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Heroes and Villains 10 км-ийн уралдаанд оролцож байгаа Minions шиг хувцасласан 29 настай Anna Pinto, 26 настай Claire Brown нар. James Boardman/PA
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 29
Мексикийн Colour 5K Run-д оролцож байгаа хүмүүс. REUTERS/Daniel Becerril
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 30
Москвад савангийн хөөсний Dreamflash фестивальд хөөс үлээж байгаа бүсгүй. ALEXANDER UTKIN/AFP/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 31
Истанбул, Туркын баруун хэсэгт болсон Сома уурхайн гамшгийн хохирогчдод зориулсан лаан гэрэлтүүлэг болон дуулга. REUTERS/Yagiz Karahan
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 32
Боснийн умард хэсгийн үерт автсан дүр зураг. 34 хүн амь үрэгдэж, хэдэн арван мянган хүн Серби, Босни руу дүрвэсэн энэ үерээс болж, гол мөрнүүд эргээ хальж, хөрсний нуралт үүсгэн зууны хамгийн аюултай үерийн нэг болж байгаа юм. ELVIS BARUKCIC/AFP/Getty Images
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 33
Испаний умард хэсэг дэх Сорзанод Зуун ариун бүсгүй мөргөлд оролцож байгаа хуримын хувцас өмссөн өсвөр насны охид. Эртний уламжлалт энэ мөргөлийн үйл нь хавар цаг хийгээд эмэгтэй хүний үр хүүхэд төрүүлэх чадварыг билэгдсэн үйл юм байна. AP Photo/Alvaro Barrientos
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 34
Турин хотод Juventus цэнгэлдэх хүрээлэнд Cagliari-гийн эсрэг тоглох үеэр [tweetable]Juventus-ын Antonio Conte-д зориулсан ‘With…You’ гэсэн бичиг бүхий бичиг барьсан Juventus-ын дэмжигчид[/tweetable]. REUTERS/Alessandro Garofalo
5-р сарын 19-ний өдөр дэлхийн эргэн тойронд болсон үйл явдлууд 35

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. chuka

    2014/05/20 at 16:41

    wow yamar goy goy medeelel neg doroos avchihvaa bayarlalaa goy niitlel baina

  2. гт

    2014/05/20 at 21:10

    хойд солонгосын удирдагчийн хажуудах улсууд ашгүй минь гэж нэг ч удаа болов бөгдөөрөө уйлалдаагүй байна

  3. zochin

    2014/05/20 at 21:12

    delhiin medeelliig neg doroos hurgesen xopomdoo bayarlala

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *