Бид өдөр тутамдаа хийдэг дараах зүйлсэд амьдралынхаа хэр их хугацааг зарцуулдаг вэ? Ийм учраас л бид богино насалдаг юм байна!

2

Бүх л зүйл – сошиал дээрээ пост хийхээс авахуулаад зогсоол хайх хүртэл бидний амьдралын үнэт цагаас хугасалдаг. Гэхдээ бараг хэн ч энэ мэтчилэн жижиг зүйлсэд амьдралынхаа хэдий хэр хормыг зарцуулдаг талаараа мэддэггүй. Хэрэв хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй, эдгээр зүйлсэд хичнээн их цаг хугацааг зарцуулдаг болохоо харах юм бол шоконд орох нь гарцаагүй байх…

Бид зарим нэг судалгааг хийж, таны амьдралыг бага ч болов өөрчлөх зорилгоор сонирхолтой тоон үзүүлэлтүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Бонус хэсгийг уншихаа мартуузай – таны амьдралд тохиолдож болох аймшигтай зүйлээс сэргийлэхэд чинь туслах болно (эсвэл дор хаяж ховор тохиолдоход хүргэнэ).

10. Унтах гэж хичээх

Мэргэжилтнүүд хүмүүс шөнө орондоо орж, унтахын тулд бүхэл бүтэн 7 жилийг хонь тоолоход зарцуулдаг болохыг тооцоолжээ. Зарим судлаачдын зүгээс хэрэв та орондоо ороод 20 минутын дотор унтаж чадахгүй байвал, орноосоо босох хэрэгтэйг зөвлөж байна. Хэзээ унтахаа мэдэхгүй нааш цааш орондоо хөрвөөх нь сэтгэл зовнилыг улам нэмэгдүүлнэ. Аяга халуун цай уух, ном унших, тайвшрал өгөх хөгжим сонсохын аль нэгийг хийсний дараа орондоо орвол, нойр хүрч унтмаар санагдах аж.

© The Affair / Showtime © Depositphotos.com

 

9. Зогсоол хайх

Бид бүгд машин унах дуртай боловч зогсоол хайх шиг төвөгтэй асуудал байхгүй. Зогсоол хайж бид амьдралынхаа бүхэл бүтэн 248 өдрийг зарцуулдаг байна. Заримд нь энэ тоо олон нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх хэрэгтэй болохыг анхааруулж байгаа юм.

© moreice45 / Reddit

 

8. Дэлгүүр хэсэх

Эмэгтэйчүүд дунджаар 8.5 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Харин эрчүүдийн хувьд үүнийг мэддэг учраас тэд дэлгүүр хэсэх завгүй, өөр илүү чухал зүйлд анхаарлаа хандуулдаг байж болох юм – яагаад эрчүүд дэлгүүр хэсэх дургүй болохын гол шалтгаан энэ ч юм билүү?

miserable_men / Instagram

 

7. Хоолны дэглэм барих

Бидний дийлэнх нь жингээ хасах тулаантай эцэс төгсгөлгүй тэмцэлддэг. Тэр тусмаа энэ зүйл эмэгтэйчүүдэд ихээхэн хамаатай. Томоохон эх сурвалжийн хийсэн судалгаанаас харахад, эмэгтэйчүүд амьдралынхаа 17 жилийг хоолны дэглэм барихад зориулдаг болох нь тогтоогджээ.

© Depositphotos.com

 

6. Гарахад бэлэн болох

“Чи одоо ч гэсэн бэлэн болоогүй л байна уу?” гэдэг асуултыг бараг бүх эмэгтэйчүүд өдөр бүр сонсдог биз ээ. Тэгвэл судалгаагаар энэ тал дээр эрчүүд илүү хурдан хөдөлдөг нь батлагдсан байна. Эмэгтэйчүүд гадагш гарахад бэлэн болохын тулд амьдралынхаа 136 өдрийг (үүнээс гадна 287 өдрийг гадуур хувцсаа сонгохдоо зарцуулдаг) зориулдаг бол, эрчүүд зөвхөн 46 өдрийг зарцуулдаг гэнэ.

© Last Embrace / Taylor-Wigutow Productions

 

5. Дасгал хийх

Хэдийгээр зааланд илүү олон цагийг өнгөрүүлэх тусам үр дүнтэй гэж үздэг боловч, энэ нь бас өрөөсгөл ойлголтуудын нэг юм. Өөрөөр хэлбэл бид ойролцоогоор амьдралынхаа 1 жил 4 сартай тэнцэх хугацааг зөвхөн дасгал хийхэд зарцуулдаг байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Дэлгэц ширтэх

Та магадгүй үүнийг гар утас, ТВ эсвэл өөр бусад төхөөрөмжүүд рүү нүдээ ч ирмэлгүй ширтэх гэж бодож байж мэдэх юм. Гэвч тийм биш. Бид ямар ч байсан амьдралынхаа туршид ямар нэгэн дэлгэц рүү ширтэхдээ 11 жилийг зарцуулдаг гэнэ. Одоо эргээд хэдэн жилийг дасгал хийхэд зарцуулдаг болохыг эргэн санацгаая – тийм учраас бид ойролцоогоор 17 жилийг хоолны дэглэм барихад зориулдаг нь арга ч үгүй биз ээ.

© Depositphotos.com © Shutterstock.com

 

3. Суух

Хэрэв та эдгээр өдрүүдэд хүмүүс яагаад зүрхний шигдээс эсвэл цус харвалтаас болж амь насаа алдаж байгаа болон эдгээр өвчнөөр өвчлөгсөд чухам юунаас болж залуужиж байгааг олж мэдэхийг хүсвэл хариулт нь энэ байна – бид амьдралынхаа 21 жилийг сууж өнгөрөөдөг. Хэрэв та оффисын ажилтан бол ажлынхаа дундуур түр завсарлаж, сунгалтын дасгал хийхээ бүү мартаарай.

© Drive / Bold Films © First Man / DreamWorks Pictures

 

2. 00 орох

Нүүр зураг дээр бичсэн байгаачлан бид амьдралынхаа 92 өдрийг 00 орохдоо зарцуулдаг. Энэ тоо бага зэрэг хачин сонсогдож байж болох ч, үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ танд л гэж хэлэхэд, зарим хүмүүс 00 орохдоо шаардлагатай хугацаанаасаа илүү их цагийг өнгөрөөдөг байна. Тэд ном болон сонин уншиж, тоглоом тоглож, чаталж, тэр ч бүү хэл ажлаа хийдэг аж. Ингэснээр эрүүл мэндээ улам хохироодог байна.

amyschumer / Instagram

 

1. Очерлох

Бид амьдралынхаа 235 өдрийг тэвчээртэйгээр (эсвэл тэвчээргүйгээр) очерлоход зарцуулдаг. Одоо та үүнийг мэдэж авлаа, тэгэхээр очерлохдоо ч гэсэн цагийг хэрэгтэй зүйлд зориулж болно. Жишээ нь та ном уншиж, хэн нэгэн рүү чухал мессеж илгээх ёстой бол очерлох зуураа эдгээрийг хийгээрэй.

© izusek / Getty Images

 

Бонус: Шүдээ угаах

Шүдний эмч дээр очих аймаар зүйл боловч, хэрэв бид технологийн өөрчлөлтийн талаар мэдэж байвал, сандал дээр суух үедээ юу ч мэдрэхгүй байж болно. Шүдний асуудлаас сэргийлэхэд чинь туслах мэдээллийг хүргэе.

Мэргэжилтнүүд өдөрт 2 удаа шүдээ угаахдаа 2 минутаас багагүй хугацаанд угаах ёстойг зөвлөж байна. Шүдээ угаахдаа бид амьдралынхаа 79 өдрийг зарцуулдаг. Гэхдээ дээрх мэдээллээс харахад, хүмүүс дунджаар шүдээ угаахдаа ойролцоогоор 19 өдрийг зарцуулдаг гэсэн тооцоолол гарч байна. Зохисгүй шүдээ угааснаар цоорол, паалангийн гэмтэл, буйлны үрэвсэл, амнаас эвгүй үнэр гарахад хүргэдэг учир, дээрх мэдээлэлтэй санал зөрөлдөх аргагүй юм.

© Depositphotos.com

Бидний хийдэг аль зүйл амьдралаас маань ихээхэн хугасалдаг юм шиг санагдаж байна? Та юуг өөрчилж байж, хий дэмий зүйлд цаг зарцуулахаа багасгах боломжтой гэж үзэж байна вэ?

14
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Duyaa Duya

    Duyaa Duya

    2019/12/20 at 10:09

    Eoooo ochigdr 21 deer baudag Sodon horoololiin zamiin baruuun tald baidag Toriiin bankind fsahim deerees oicher awtal …ta 95 hvnii daraa bna gesen fsaas awaad goliiutoloo 2 fsag zogsoj hol gej mod boltol zogsoj arai gej oichertoo orloo… arai bichee arai dendvv bnaa

  2. Duyaa Duya

    Duyaa Duya

    2019/12/20 at 10:09

  3. Ragchaasuren Byambajav

    Ragchaasuren Byambajav

    2019/12/20 at 10:26

    365 өдрийн 327 -г нь иймхэн 2 зүйлд зарцуулчихаар чинь үлдсэн 38 өдөр нь юу хийдэг байх нь вэ? Арай л биш байхаа!

  4. Gegee Husel

    Gegee Husel

    2019/12/20 at 11:24

    Tgeed l manaihan ocher dairaad baidag ymuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *