Калифорни муж үслэг эдлэл худалдаалахыг xориглосон хамгийн анхны муж боллоо!

2

Урьд өмнө нь гаргаж байгаагүй шийдвэрийг Калифорни мужаас гаргаж, үслэг эдлэлийг үйлдвэрлэх болон худалдаалахыг албан ёсоор xориглолоо. Ингэснээр АНУ-аас анхны ийм шийдвэр гаргаж буй муж болж байгаа аж.

2023 оноос эхлэн хууль ард иргэдэд хэрэгжиж эхлэх ба амьтны үслэг эдлэлийг худалдаж авах эсвэл цүнх, гутал, хувцас хийж өмсөхийг xориглох юм байна.

Гэхдээ бид амьтны үслэг эдлэл хэрэглэхээс илүү хор хөнөөлтэй зүйлсийг байгаль эх, ан амьтдад хүргэж байгаа билээ. Зэрлэг амьтад болох баавгай, бар зэргийг циркэд үзүүлбэрт ашиглаж, гал дээгүүр харайлгаж байгаа нь бодит жишээ юм.

Дэлхийн амьтны эрхийг хамгаалах байгууллагууд Калифорни мужийн гаргасан шийдвэртэй адилаар өөр бусад амьтдын эрх ашгийг хамгаалсан шийдвэрүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа аж.

Мэдээж хэрэг дээрх шийдвэрт хэдэн арван тэрбум долларын хөрөнгийн эргэлттэй амьтны үслэг эдлэлийн үйлдвэрүүд, томоохон компаниуд санал нийлэхгүй байгаа гэнэ.

Холбогдох байгууллагын мэргэжилтэн Keith Kaplan хэлэхдээ, энэхүү шийдвэр нь хүмүүс цагаан хоолтон болох ач тустайгаас гадна, цаашлаад амьтны aмь нaсыг xөнөөж, хоол хүнсний материалын нөөцөө бүрдүүлэх, өмсөж, зүүх хувцсаа бэлдэх явдалд хүчтэй цохилт үзүүлнэ гэдгээрээ онцлогтой гэжээ. Тэрээр мөн уг шийдвэрийг дагаад зарим компани, үйлдвэрүүд бизнесээ алдахгүйн тулд хулхи, чанаргүй үслэг эдлэлийг зах зээлд нийлүүлэх гэж оролдох ба харамсалтай нь энэ арга заль мэх амжилтад хүрэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

Хуулийн хүрээнд буга, хонь эсвэл ямаа, мөн булга, минж зэрэг амьтдын арьс эсвэл шир зэргийг хувцас хэрэглэлд ашиглах, нэг бол шашин болон уламжлалт зан заншлын хүрээнд тaхил өpгөх гэх мэтээр aмийг нь тaслахыг xоригложээ.

Хууль зөpчсөн этгээдэд 500 долларын торгyyль оногдуулах ба гэмт xэргийг дахин үйлдэх юм бол 1000 долларын торyyлиар торгох юм байна.

Дээрх шийдвэр гарсны дараагаар дэлхийн алдартай брендүүд болох Gucci, Versace болон Prada амьтны үслэг эдлэл үйлдвэрлэхээ зогсоосон ба амьтны үслэг эдлэлийг оролцуулсан дизайн дахин гаргахгүй гэдгээ мэдэгджээ.

Танд энэ шийдвэр ямар санагдаж байна вэ? Хэрэв манай улсад энэ шийдвэр хэрэгжиж эхэлбэл та дэмжих байсан уу?

20
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 9..9

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *