
Хорвоо дэлхий дээр сонин хачин зүйл маш олон. Зарим нь сонин л юм гэхдээ байж болох шүү дээ гэмээр байх авч үнэхээр ийм зүйл байдаг юм уу гэмээр хачирхалтай зүйлүүд ч байх. Ямартай ч элдэв сонин содон зүйлсэд дуртай, итгэмээргүй боловч үнэн баримтуудыг сонирхдог уншигч та бүхэндээ “Зохиомол зүйлсээс илүү хачирхалтай боловч чин үнэн баримтууд” нийтлэлийн 2 дахь хэсгийг хүргэж байна. Нилээдгүй олон тооны баримтууд байгаа учир хоёр таслан оруулж байгаа маань энэ юм.
39. Хүн төрөлхтөн өөрийн ДНК-гийн 50%-ийг гадил жимстэй хуваалцдаг.
40. Duck Hunt бол хоёр тоглогчтой тоглоом. Хоёр дахь тоглогч нугаснуудыг удирддаг.
41. Тираннозавр Рекс болон Стегозавр үлэг гүрвэлүүдийн амьдарч байсан үеүдийн ялгаа нь Тираннозавр Рекс болон одоо үеийн цаг хугацааны ялгаанаас хамаагүй их аж.
42. Cubs-ын тухай бас нэгэн баримт дэлгэхэд тэднийг дэлхийн цувралд хамгийн сүүлийн ялалтаа байгуулж байх үед Аляск, Аризона, Хавай, Нью Мексик мужууд бий болоогүй байсан.
43. Аляск нь АНУ-ын хамгийн хойд, хамгийн баруун, хамгийн зүүн муж юм.
44. Дэлхий ванг анх нээснээс гариг хэмээн олон нийтэд зарлах хүртэлх хугацаанд тус гариг нарыг нэг бүтэн тойроогүй.
45. 1000 секунд нь 16 минут орчим хугацаа.
46. 1 сая секунд нь 11 хоног орчим хугацаа.
47. 1 тэрбум секунд нь 32 жил орчим хугацаа.
48. 1 триллион секунд нь 32,000 жил орчим хугацаа. 1 триллион гэж маш их тоо шүү.
49. Гэхдээ нэг сайн мэдээ байгаа нь [tweetable]зөгийн бал хэзээ ч мууддаггүй. 32,000 жил болсон зөгийн балыг ч идэж болно.[/tweetable]
50. [tweetable]Дэлхий дээрх далайн эрэг бүрийн элсэн ширхгийн тооноос ч илүү олон тооны од сансарт бий.[/tweetable]
51. Умард Америкийн Их нууруудын хамгийн том нь болох Superior нуурын ус нь Умард болон Өмнөд Америкийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь 30 см гүнтэй усаар бүрхэхэд хангалттай хүрнэ.
52. АНУ-д McDonald’s-аас илүү олон тооны нийтийн номын сан байдаг.
53. Дэлхий дээр нэг хүнтэй харгалзуулахад ойролцоогоор 1,6 сая шоргоолж байдаг ба [tweetable]дэлхийн бүх шоргоолжны нийт жин нь дэлхийн бүх хүн төрөлхтний нийт жинтэй бараг ойролцоо байдаг аж[/tweetable].
54. [tweetable]Наймаалж 3 зүрхтэй.[/tweetable]
55. [tweetable]Mario тоосгыг толгойгоороо биш гараараа цохидог.[/tweetable]
56. Food For The Poor ашгийн бус байгууллагын тэргүүний нэрийг Robin Mahfood гэдэг.
57. Шинээр төрж буй 5000 хүүхэд тутмын нэг нь хошногоны битүүрэл гэсэн эмгэгтэй төрдөг. Энэ нь хошногоны нүхгүй гэсэн үг бөгөөд эмнэлэгт мэс ажилбарын аргаар нүх хийдэг байна.
58. [tweetable]Санчир, Бархасбадь гаригууд дээр очир алмаазаар бороо ордог.[/tweetable]
59. Бархасбадь гариг сар шиг ойрхон байсан бол ингэж харагдах байсан.
60. Элсний ширхгүүдийг микроскопоор харахад ингэж харагддаг.
61. [tweetable]Хэрвээ дэлхийн төв рүү хүртэл нүх ухаад тэр нүх рүүгээ ном унагаавал ном 42 минутын дараа нүхний ёроолд хүрнэ[/tweetable].
62. [tweetable]Бидний биеийн эд эсээс 10 дахин их тооны бактери бидний биед байдаг.[/tweetable]
63. Өнөөгийн бид 2 минут тутамд 19-р зуунд амьдарч байсан нийт хүмүүсийн тооноос ч илүү хэмжээний зураг авдаг.
64. [tweetable]Газрын самар нь үнэндээ самар биш. Газарт ургадаг учир энэ нь шош юм.[/tweetable]
65. Яст мэлхийнүүд бөгсөөрөө амьсгалаа гаргаж чаддаг.
66. [tweetable]i үсэгний дээд талын цэгийг tittle гэж нэрлэдэг.[/tweetable]
67. Аягатай усны атом дэлхийн бүх далай тэнгисийн уснаас аягалсан усныхаас илүү олон байдаг.
68. [tweetable]Бидний уусан аяга усанд хэдэн сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд туулж өнгөрсөн усны молекул агуулагдаж байгаа[/tweetable] нь гарцаагүй.
69. [tweetable]Одоогийн дэлхийн хамгийн өндөр настныг төрөх үед дэлхий дээр огтоос өөр хүн төрөлхтний бүлэг амьдарч байсан[/tweetable].
70. Та яг эхээс төрөх үедээ бүх дэлхийн хамгийн залуу хүн байсан.
71. dog food lid буюу нохойн хоолны таг гэсэн үгийг тонгоруулж уншвал dildo of God буюу бурхны хиймэл бэлэг эрхтэн гэсэн үг болно.








adika
2014/05/13 at 12:43
Sonirholtoi yuma
Зочин
2014/05/13 at 13:25
мариог нээрээ толгойгоороо мөргөөд байдаг л гэж боддог байсан шд ккк
тэгсэн тэнд нэг жижкээн гар байдаг байжээ
duck hunt-г нөгөө тоглогч нь шувуу удирддагыг бол мэднээ
nadia nd
2014/05/13 at 22:26
awesome