Таны утасны цэнэг хурдан дуусаад байгаа 7 шалтгаан

1

Дараах зөвлөгөөг дагаснаар та байнга утас цэнэглэх асуудлаасаа хагацах болно. Таныг анхааран уншихыг зөвлөж байна – таны гаргадаг алдаанууд байж байх вий.

1. Та утсаа дандаа 100% болтол цэнэглэдэг

Утасны зайг удаан ашиглахыг хүсэж байвал 30-80% хооронд байлга гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ хэмжээнд байлгахын тулд өдөрт хэд хэдэн удаа цэнэглэхийг зөвлөжээ.

2. Утасныхаа цэнэгийг “таг” унтрахад хүргэдэг

Таны утасны цэнэг байнга л бараг цэнэггүй болтлоо явж байдаг бол маш муу хэрэг. Ингэснээр таны утасны зай амархан мууддаг юм.

Хоёр сардаа нэг удаа бүр “0” болгож утсаа өөрөөр нь унтрааж болно, илүү бол хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

3. Таны утас халдаг

iPhone болон бусад ухаалаг утаснуудын зай халах тун дургүй. Хүйтэнд (хасах хэмд) утсаа аль болох ашиглахгүй байхыг хичээ, бас хэт халуун газар (+35 хэмээс дээш) мөн л бүү ашигла.
Зун цонхны тавцан дээр, өвөл машинд утсаа бүү үлдээж бай.

4. Утасгүй цэнэглэгчээс салахаа байсан уу?

Өдөр болгон л утасгүй цэнэглэгчээр цэнэглээд байгаа юу? Эдгээр цэнэглэгчүүд нь зайг халааж амархан муутгадаг юм шүү.

5. iPhone цэнэглэж байхад халаад байдаг уу?

Зөөлөн буйдан дээр тавьж утсаа цэнэглэдэг бол маш буруу шүү. Цэнэглэж байхдаа хатуу гадаргуу дээр тавьж бай – мөн халуун дулааны эх үүсвэрээс зайтай тавь.

6. Таны “запас” утас дандаа цэнэггүй

Бидний зарим нэг нь юмыг яаж мэдэх вэ гээд дандаа запас утастай явдаг. Запас утас нь цэнэггүй байх нь том алдаа юм. Хэрвээ байнгын ажиллагаанд оруулдаггүй утастай яваа бол цэнэгийг нь тогтмол 50%-иас дээш байлгаарай.

7. Бусдын цэнэглэгчээр цэнэглэдэг үү?

Бид илүү цэнэглэгч худалдаж авахдаа ихэвчлэн хямдханыг нь сонгож авдаг. Ориг биш цэнэглэгч нь жинхэнэ утасны алуурчин болдог ажээ.

64
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/03/22 at 18:50

    Зохиогоод л байна ууу ццу

  2. Togoldor Boldoo

    Togoldor Boldoo

    2016/03/22 at 21:12

    Bilegt Bilegt

  3. Anujin

    2016/03/24 at 18:56

    Bayrlalaa goy medeelel bn

  4. Mmmm

    2016/04/04 at 01:05

    Мэрэгжилтэнүүд гхээр одоо утасны цэцг дуусгалтын уу?

  5. Зочин

    2016/04/05 at 00:34

    Minii utas 20%gecheed tseneglej boldogui yahuu

  6. Nuuts

    2016/05/06 at 12:59

    Bayrlaaa goy medeelel bn ..

  7. 80 настай хүн

    2016/05/20 at 20:08

    Манай дүүгийн утас амархан халаад байдаг юм одоо л учрыг нь оллоо

  8. Зочин

    2016/08/14 at 11:38

    Yogyog

  9. Zz

    2016/08/14 at 20:29

    Yes

  10. зочин

    2016/08/15 at 17:03

    Мэдэхгүй юмаа үнэн

  11. Boldoo

    2017/11/14 at 14:35

    УРАМШУУЛАЛТ СУДАЛГАА ЗАРЛАГДСАН БАЙНА.СОНИРХООД ҮЗЭЭРЭЙ.
    https://goo.gl/QfktWb

  12. Boldoo

    2017/11/14 at 17:53

    УРАМШУУЛАЛТ СУДАЛГАА ЗАРЛАГДСАН БАЙНА.СОНИРХООД ҮЗЭЭРЭЙ.
    https://goo.gl/mwdtLw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *