
“Яагаад манай 00 бөглөрчихөв өө?” – энэ бол хүн бүрийн өөрөөсөө асуудаг асуултуудын нэг. Заримдаа бид гайхдаг, миний буруу юу эсвэл слесарийн буруу юу гэж? Гэхдээ хэрэв та 00-ыг хэрхэн бөглөрснийг мэдэж байгаа бол, зориулалтын багаж хэрэгсэл ашиглалгүйгээр, маш амархан бөглөөсийг нь гаргах боломжтой.

00 бөглөрөх нь гэр ахуйн орчинд тохиолдож болох хамгийн төвөгтэй асуудлуудын нэг ба таагүй нөхцөл байдлыг үүсгэдэг. Цаг зав багатай хүнд бүр ч их яршиг удна.
Энэ асуудлыг үүсгэхэд нөлөөлдөг гол хүчин зүйлсэд 00-ын механик ажиллагаа, тохиромжгүй зүйлсийг 00-оор урсгах, эсвэл ус зайлуулах хоолойн дахь бөглөрөл зэрэг багтана.
Слесарийн багаж хэрэгсэл ашиглалгүйгээр, 00-ын бөглөөсийг гаргах супер үр дүнтэй арга бий.

Хэрхэн гэрийн нөхцөлд ус зайлуулах хоолойны цэвэрлэгч хийж, 00-ын бөглөөсийг гаргах вэ?
Таныг хэтэрхий их хаягдал урсгах үед танай гэрийн 00 амархан бөглөрч байвал, ус зайлуулах хоолой бөглөрсөнтэй холбоотой байж мэднэ. Хамгийн сүүлд юунаас болж бөглөөс үүссэнийг мэдэж байгаа бол бөглөөсийг гаргах арга зам байдаг.

Үүнийг ашиглахын тулд та гэрийн нөхцөлд ус зайлуулах хоолойг цэвэрлэх бүтээгдэхүүнийг халуун ус, хүнсний сод болон цагаан цууны тусламжтай хийх хэрэгтэй.
Алхам 1: Усыг халаах (1.8 литр)
Эхлээд 1.8 литр усыг кофе/цайг уухад тохиромжтой байдлаар халаадаг шигээ халааж бэлдэнэ. Ус хэтэрхий халуун байх ёсгүй ба хэт халуун ус 00-ын шаазанг хагалах эрсдэлтэй.
Халуун ус ашиглаж буй зорилго бол бөглөөсийг дамжин өнгөрөх усны температурыг нэмэгдүүлэх явдал юм.

Алхам 2: 1 аяга хүнсний сод болон 2 аяга цагаан цууг асгах
Дараа нь 1 аяга хүнсний сод болон 2 аяга цагаан цууг 00 руу хийнэ. Хүнсний сод болон цагаан цуу (нэрмэл цагаан цуу бүр илүү сайн нөлөөтэй) химийн үйл явцыг бий болгож, бөглөөсийг гаргахад тусална. Гэсэн хэдий ч хэрэв танд эдгээрийн аль нь ч байхгүй бол, та оронд нь бага хэмжээтэй 00-ын саван ашиглаж болно.

Алхам 3: Халуун усыг 00 руу асгана
Алхам 1 дээр бэлдсэн савтай халуун усыг (дүүрэн байх шаардлагагүй) 00 руугаа хийнэ. Халуун ус бөглөөсийг цэвэрлэж, хүнсний сод болон цагаан цууны үйлчлэлийг нэмэгдүүлнэ.
Алхам 4: Хольцыг байлгана
Усыг асгасны дараагаар шууд 00-ын усыг татахгүй, хэсэг хугацаанд хүлээнэ. Болж өгвөл бүтэн шөнийн турш байлгах хэрэгтэй. Энэхүү гэрийн нөхцөлд хийсэн цэвэрлэгээний бүтээгдэхүүн бөглөөсийг ямар ч асуудалгүй гаргана.

Санамж: Хэрэв бөглөөс хүнд хэлбэрийн эд зүйлээс болсон бол, тухайлбал тоглоом, өөр бусад хатуу биетэй зүйл тээглэсэн бол та хувцасны өлгүүр эсвэл хоолойн бөглөөс гаргагч төмөр багаж олж авах хэрэгтэй.
Хэрхэн 00 бөглөрөхөөс сэргийлэх вэ?
00 бөглөрөх нь бухимдмаар зүйл боловч, бөглөрөхөөс урьдчилан сэргийлэх нь бөглөрсний дараа ямар нэгэн арга хэмжээ авахаас хамаагүй дээр юм. Зарим нэг хэрэгтэй зөвлөгөөг хүргэе:
- Идэвхтэй байх: Эхний удаад 00-ын усыг татахад, хаягдал урсахгүй илүү их хэмжээгээр ус ашиглаж байгаа юм шиг анзаарагдвал, бөглөөс гаргагчийг хэд хэдэн удаа дарах.
- 00-ын цаасыг урсгахгүй байх: Хэтэрхий их 00-ын цаас бөглөөс үүсгэдэг, тэгэхээр аль болох бага хэмжээгээр хэрэглэх эсвэл хогийн сав руу хаях.
- Үргэлж 00-ын суултуурын тагийг таглах: Заримдаа эд зүйлс санамсаргүй байдлаар 00 руу унах тохиолдол гардаг. Үргэлж 00 руу эд зүйлс унахаас сэргийлж таглах.
- Зөвхөн урсах боломжтой 00-ын цаас болон хаягдлыг урсгах: 00 хатуу болон шингэн хаягдал, зөөлөн 00-ын цаасыг урсгах боломжтой байдаг учир, бусад хаягдал болох алчуур, живх, эсвэл бөөрөнхийлсөн үс, хогийн саванд хаях ёстой эд зүйлсийг урсгаж чадахгүй.

00 бөглөрөх нь хар дарсан зүүд л гэсэн. Тэр тусмаа дээрх аргыг мэддэггүй бол слесарь дуудахаас өөр аргагүйд хүрнэ. Танд амжилт хүсье!








Bonke Tsetsegee
2019/12/15 at 01:57
Xort bodistoi bolgoomjtoil ajillah chuhal
Хишигт Ш.
2019/12/15 at 11:34
Эрдэнэтэд байгаа юу бөглөөс гаргах