2020 оны зурхай танд багагүй зүйлсийг урьдчилан хэлж өгөх болно. Ирэх жил хайрлаж, дурлана эсвэл их хэмжээний мөнгөтэй болно гэдгийг сонссон хэнд ч гэсэн сайхан санагдах биз ээ. Гэхдээ эрүүл мэнд ямар байх нь хамгаас чухал.
Эрүүл мэнд асуудалгүй, бие организм сайн сайхан байх нь амьдралын үндэс билээ. Эрүүл мэнд таны хажууд байгаа цагт, та юуг ч хийж чадна. Тийм учраас эрүүл мэндийн зурхайг хүргэж байна. Ирэх жил эрүүл байхын тулд юуг анхаарах ёстой болон юу хийх хэрэгтэйг мэдэж аваарай.
Урьдчилан сэргийлэлт гэж ойлгоход буруудахгүй. Эрүүл байхын тулд юуг анхаарах ёстойгоо мэдэж авах нь ирээдүйд тулгарч болох асуудлаас урьдчилан сэргийлэх ач тустай.
2020 онд зурхайн ордуудын эрүүл мэнд ямар байх вэ?
Одон орон судлаачид ирэх жил зурхайн ордууд эрүүл байхын тулд дараах зүйлсийг анхаарах хэрэгтэйг зөвлөж байна.
Хонь
Стресс таны толгойг зовоох гол асуудал. Оюун санааны эрүүл мэндээ асуудалд орохоос сэргийлэхийн тулд хийж чадах бүхнээ хийгээрэй. Шээс хөөх үйлчилгээтэй эм уухаас татгалз. Мөн хооллолтондоо анхаар.
Үхэр
Таны амьсгалын замын систем гол санаа чилээх асуудал байна. Гэхдээ сайн мэдээ гэвэл, та дээрх асуудлыг хялбархан арга замаар шийдвэрлэх болно. Бага зэрэг ханиалгах, ханиад хүрснээс болж амьсгалын замын систем чинь асуудалд орсон бол эмчид үзүүлээрэй.
Ихэр
Ирэх жил Ихрүүд багагүй өвчин ороох бололтой. Тиймээс ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэх үед нь яаралтай арга хэмжээ аваарай. Тэр тусмаа өмнө нь өвчилж байсан, хэрхэн эмчлэхийг нь мэддэг нөхцөлд эрүүл мэндийн нөхцөл байдлаа үл ойшоох хэрэггүй.
Мэлхий
Ирэх жил таны эрүүл онцгой сайн байх болно. Харин жижиг хэмжээний өвчин эмгэгийг тоолгүй өнгөрч болохгүй. Тэр тусмаа удаан эдгэрдэг, тэсвэртэй өвчин тусахаас сэргийлээрэй.
Арслан
Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаандаа анхаараарай. Өмнө нь та хоол боловсруулах асуудалтай нүүр тулгарч байсан ч, ямар нэгэн арга хэмжээ авдаг байсан байж мэдэх юм. Аль болох эрүүл хооллохыг хичээгээрэй гэж хүсье.
Охин
Та ирэх жил чихрийн шижин өвчин тусах эсвэл цусны даралттай холбоотой асуудалтай нүүр тулгарах эрсдэлтэй байна. Тиймд 2020 онд эрүүл мэнддээ тавих анхаарлаа бүү сулруулаарай.
Жинлүүр
Ирэх жил таны эрүүл мэнд тун давгүй байх нь. Бага зэрэг халуурах эсвэл ханиад тусаж магадгүй. Гэхдээ санаа зовоох асуудал биш учир тайван байж болно.
Хилэнц
Ирэх жил таны дархлааны систем гайхалтай ажиллана. Та бүх төрлийн жижиг өвчнүүдээс маш амархан сэргэлт авч, хурдан биеэ тэнхрүүлнэ. Хэдий тийм боловч уур уцаараа хянахгүй бол даралт ихсэх аюултай гэдгийг санаарай.
Нум
Түргэн хоолноос татгалзаж, эрүүл хооллох цаг үе иржээ. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь танд ач тустай байна. Хүнсний ногоог урьд өмнөхөөсөө илүү их хэрэглээрэй.
Матар
Ирэх жилийн турш та ямар нэгэн ноцтой өвчин тусахгүй учир санаагаа чилээх хэрэггүй. Гоё санагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Хумх
Хэрэв та шөөс хээх эм уувал, илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа болон эрүүл бус хоол хүнснээс татгалз. Тогтмол эмчийн хяналтанд байж, шинжилгээ өгөөрэй.
Загас
Зөв хоолло. Түүнчлэн та гэнэтийн таамаглаагүй гэмтэл бэртэл авч болзошгүй тул, анхаарал болгоомжоо бүү сулруулаарай.
Хувьсан өөрчлөгдөх жил
2020 он бол зүгээр л шинэ жилийн эхлэл биш, бүхэл бүтэн шинэ арваны эхлэл. Тиймээс зурхайн ордуудын хувьд хувьсан өөрчлөгдөх он цаг ирж байгааг одон орон судлаачид хэлж байна.
Зарим ордуудын хувьд магадгүй хэдийнээ өөрчлөлтийг хийгээд эхэлчихсэн байх. Тэгвэл ирэх жил тэрхүү өөрчлөлтийг үргэлжлүүлэхэд тохиромжтой. Өөрчлөлт эерэг нөлөө үзүүлж, амьдрал тэр чигтээ дээшилнэ. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр, та өөрчлөлтөөс бүү эмээгээрэй. Өөрчлөлтийг баяртайгаар хүлээж авч, тэвчээртэй, хүлээцтэй байж чадвал, үр өгөөжийг нь хүртэх болно.
Эдгээр эрүүл мэндийн урьдчилсан таамгууд бол зурхайн ордуудад сануулж буй анхааруулга юм. Гол утга санаа нь таныг эрүүл мэндээ ямар нэгэн асуудалд оруулахгүйн тулд урьдчилан сэргийлээсэй гэж хүсэж байгаа бөгөөд эрүүл биед саруул ухаан оршино гэдгийг ямагт санаж яваарай гэж хүсье!
Enebish Tsagaantsooj
2019/12/15 at 15:31
Poki June
М. Ариука
2019/12/15 at 15:51
Yooy setgeleer naws unchla gemtel bertel avna jg shg
Gantomor Tvwshinjargal
2019/12/15 at 16:05
Bvh ordol owdoj zowh ym bhiin hudlaa bhoo
Munherdene Buyntoghoh
2019/12/15 at 22:04
Dimii ym dimiil baidg hudla hurmg ym haa saigvi taiwh hergvi bzee hvn ard tvminii setgeleer togolood hergvi baihaa da gj minii bodol sanaa ene helj baina bi