Оймстойгоо унтвал таны тархинд ямар өөрчлөлт гарах вэ?

4

Олон хүмүүс нойрны асуудалтай байдаг, үүний шалтгаан нь ч тоо томшгүй. Хүндхэн ажлын өдөр дууссаны дараа гэртээ ирж бушуухан шиг хэвтэж унтахыг хүснэ. Харин орондоо ороод хэвтэнгүүт нөгөө нойр ор сураггүй алга болжээ. Би өөрөө ийм асуудалтай тулгарч байсан бөгөөд асуудлыг шийдэх арга замыг би мэддэг болсон юм.

Гарц маш энгийн – унтахаасаа өмнө оймс өмс. Оймстой секс хийх тухай бид урьд нь нийтэлж байсан. Дулаахан оймс нь хурдан дур ханахад нөлөөлдөг болохыг та санаж байна уу? Харин одоо оймс тайван унтахад туслах тухай танилцуулахаар бэлдлээ.

 

Унтахын тулд хэрхэн зөв хэвтэх вэ?

Гар, хөлийн халуун дулаан нойронд хэрхэн нөлөөлж байгааг швейцарийн эрдэмтэд судалж үзжээ. Тэд хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулж унтахаасаа өмнө ноосон оймс өмсөхийг хүссэн байна. Захын эрхтнүүд дулаан байх тусам нойронд, тэр дундаа тархинд эерэг нөлөө үзүүлж байгааг тэд тогтоож чаджээ.

Судас тэлж цусны даралт багасна, үүний үр дүнд тархи тайвширч нойрсоход бэлэн болно. Оймсны ачаар хүмүүс богино хугацаанд нойрсож байв.

Хүн болгон өөр өөрийн дассан хэвшилтэй. Зарим нэг нь унтлагын хувцастай, нөгөө хэсэг нь футболктой, зарим нэг нь бүр нүцгэн унтана. Зарим нэг нь халуун өрөөнд хөнжилгүй, зарим нэг нь цонхоо нээж зузаан хөнжил нөмрөн унтана.

Швейцарь эрдэмтдийн хийсэн судалгаа үнэхээр үр дүнтэй болсон. Гэхдээ бид оймстой унтахад гаж нөлөө байгааг эсэхийг мэдэхээр шийдсэн юм.

Шөнийн турш оймстой унтахад хөл ихээр хөлөрч таагүй үр дагаварт хүргэж байгааг эрдэмтэд мөн илрүүлжээ. Жишээ нь, үрэвсэл (мөөгөнцөр халуун орчинд эрчимтэй үржинэ), цусны эргэлт удаашрах, таагүй үнэртэй болж байв. Мөн олон хүмүүс хөл бүрэн амарч чадаагүй гэж гомдолложээ.

Энэ бол медалийн эсрэг тал. Эдгээр гаж нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй, гэхдээ зайлсхийж болох зүйл. Яаж? Оймсоо зөв сонгож ариун цэврээ сахих.

Хамгийн эхний дүрэм – өдөржингөө өмссөн оймстойгоо яавч хэвтэж болохгүй. Ингээд мөөгөнцөр, үрэвсэлт өвчний асуудлыг шийдэж чадлаа. Унтахаасаа өмнө халуун шүршүүр эсвэл ваннтай усанд ор. Үе үе хөлөө усанд дүрэхэд илүүдэхгүй.

Одоо зөв оймс сонгоно. Цэвэр материалаар хийсэн оймс илүү тохиромжтой: ноосон эсвэл хөвөн даавуун. Бас оймс танд таатай мэдрэмж төрүүлж байх ёстой: хэт халуун эсвэл хүйтэн биш. Оймс нь хатуу барьсан резингүй, сул байх ёстойг мөн анхаараарай. Бариу оймс цусны эргэлтийг бооно. Мөн урт нислэгт зориулсан тусгай оймснууд ч байдаг, ийм оймс өмсөж болно.

Бүгдийг зөв хийвэл ямар ч асуудал үүсэхгүй болохыг та мэдэж авлаа. Оймс таныг дөнгөж төрсөн хүүхэд шиг нойрсоход тусална. Унтаж байхад биеийн халуун дулаан тэнцвэрт байдлаа хадгалж шөнө босох хэрэггүй болно. Та илүү тайван, бат бөх нойрсоно.

Хятадын уламжлалт анагаах ухаан ч мөн ийм байр сууринаас ханддаг байна. Дорнын анагаах ухаан хүйтэн гар хөл нь биеийн эрч хүчийн голдирлыг алдагдуулдаг гэж үздэг ажээ.

Зарим нэг хүмүүс оймстой унтана гэж юу байх вэ дээ, таагүй гэж хэлэх байх. Хэрвээ оймстой унтаж чадахгүй бол өөр аргуудыг туршиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь хөл л дулаахан байх ёстой юм. Жишээ нь, хөлөө давхар хөнжилд ороох эсвэл халуун жин тавьж болно.

Бидний санал болгож байгаа аргын үр дүнг мэдэх шилдэг хувилбар – өөр дээрээ туршиж үзэх. Оймс сайхан нойрсоход үнэхээр тусалж байна уу?

41
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Mig Amore

    Mig Amore

    2018/02/12 at 20:09

    I know

  2. Отгонжаргал Э.

    Отгонжаргал Э.

    2018/02/12 at 21:37

    Ss higd ogj

  3. Эба Ээгий

    Эба Ээгий

    2018/02/12 at 21:53

    .

  4. ずっと幸せ 女

    ずっと幸せ 女

    2018/02/12 at 22:39

    Олон хүмүүс нойрны асуудалтай байдаг, үүний шалтгаан нь ч тоо томшгүй. Хүндхэн ажлын өдөр дууссаны дараа гэртээ ирж бушуухан шиг хэвтэж унтахыг хүснэ. Харин орондоо ороод хэвтэнгүүт нөгөө нойр ор сураггүй алга болжээ. Би өөрөө ийм асуудалтай тулгарч байсан бөгөөд асуудлыг шийдэх арга замыг би мэддэг болсон юм. Гарц маш энгийн – унтахаасаа өмнө оймс өмс. Оймстой секс хийх тухай бид урьд нь нийтэлж байсан. Дулаахан оймс нь хурдан дур ханахад нөлөөлдөг болохыг та санаж байна уу? Харин одоо оймс тайван унтахад туслах тухай танилцуулахаар бэлдлээ. Унтахын тулд хэрхэн зөв хэвтэх вэ? Гар, хөлийн халуун дулаан нойронд хэрхэн нөлөөлж байгааг швейцарийн эрдэмтэд судалж үзжээ. Тэд хэсэг бүлэг хүмүүсийг цуглуулж унтахаасаа өмнө ноосон оймс өмсөхийг хүссэн байна. Захын эрхтнүүд дулаан байх тусам нойронд, тэр дундаа тархинд эерэг нөлөө үзүүлж байгааг тэд тогтоож чаджээ. Судас тэлж цусны даралт багасна, үүний үр дүнд тархи тайвширч нойрсоход бэлэн болно. Оймсны ачаар хүмүүс богино хугацаанд нойрсож байв. Хүн болгон өөр өөрийн дассан хэвшилтэй. Зарим нэг нь унтлагын хувцастай, нөгөө хэсэг нь футболктой, зарим нэг нь бүр нүцгэн унтана. Зарим нэг нь халуун өрөөнд хөнжилгүй, зарим нэг нь цонхоо нээж зузаан хөнжил нөмрөн унтана. Швейцарь эрдэмтдийн хийсэн судалгаа үнэхээр үр дүнтэй болсон. Гэхдээ бид оймстой унтахад гаж нөлөө байгааг эсэхийг мэдэхээр шийдсэн юм. Шөнийн турш оймстой унтахад хөл ихээр хөлөрч таагүй үр дагаварт хүргэж байгааг эрдэмтэд мөн илрүүлжээ. Жишээ нь, үрэвсэл (мөөгөнцөр халуун орчинд эрчимтэй үржинэ), цусны эргэлт удаашрах, таагүй үнэртэй болж байв. Мөн олон хүмүүс хөл бүрэн амарч чадаагүй гэж гомдолложээ. Энэ бол медалийн эсрэг тал. Эдгээр гаж нөлөөг хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй, гэхдээ зайлсхийж болох зүйл. Яаж? Оймсоо зөв сонгож ариун цэврээ сахих. Хамгийн эхний дүрэм – өдөржингөө өмссөн оймстойгоо яавч хэвтэж болохгүй. Ингээд мөөгөнцөр, үрэвсэлт өвчний асуудлыг шийдэж чадлаа. Унтахаасаа өмнө халуун шүршүүр эсвэл ваннтай усанд ор. Үе үе хөлөө усанд дүрэхэд илүүдэхгүй. Одоо зөв оймс сонгоно. Цэвэр материалаар хийсэн оймс илүү тохиромжтой: ноосон эсвэл хөвөн даавуун. Бас оймс танд таатай мэдрэмж төрүүлж байх ёстой: хэт халуун эсвэл хүйтэн биш. Оймс нь хатуу барьсан резингүй, сул байх ёстойг мөн анхаараарай. Бариу оймс цусны эргэлтийг бооно. Мөн урт нислэгт зориулсан тусгай оймснууд ч байдаг, ийм оймс өмсөж болно. Бүгдийг зөв хийвэл ямар ч асуудал үүсэхгүй болохыг та мэдэж авлаа. Оймс таныг дөнгөж төрсөн хүүхэд шиг нойрсоход тусална. Унтаж байхад биеийн халуун дулаан тэнцвэрт байдлаа хадгалж шөнө босох хэрэггүй болно. Та илүү тайван, бат бөх нойрсоно. Хятадын уламжлалт анагаах ухаан ч мөн ийм байр сууринаас ханддаг байна. Дорнын анагаах ухаан хүйтэн гар хөл нь биеийн эрч хүчийн голдирлыг алдагдуулдаг гэж үздэг ажээ. Зарим нэг хүмүүс оймстой унтана гэж юу байх вэ дээ, таагүй гэж хэлэх байх. Хэрвээ оймстой унтаж чадахгүй бол өөр аргуудыг туршиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь хөл л дулаахан байх ёстой юм. Жишээ нь, хөлөө давхар хөнжилд ороох эсвэл халуун жин тавьж болно. Бидний санал болгож байгаа аргын үр дүнг мэдэх шилдэг хувилбар – өөр дээрээ туршиж үзэх. Оймс сайхан нойрсоход үнэхээр тусалж байна уу?

    Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/188984/ © XopoM News

  5. Mongonundral Munhtsogt

    Mongonundral Munhtsogt

    2018/02/13 at 01:47

    Та долоо хоногоос бага хугацаанд зээлийг авах боломжтой. 3% -ийн хувь хэмжээ хэрэглэнэ. Буцаан олголтын хугацаа 6 сараас 600 сар хүртэл байдаг (бодит дүнгээр нь). Зээл олгосны дараа эхний гурван сарын төлбөрийг эхэлнэ.
    Цааш үргэлжлүүлэхийн өмнө зээлээ авахыг хүсч, хэдэн сарын хугацаа зарцуулахаа мэдэгдээрэй. Яагаад зээл авахыг хүсч байгаа шалтгаанаа надад хэлээрэй
    холбоо барина уу: [email protected]

  6. Myadagmaa Nayantai

    Myadagmaa Nayantai

    2018/02/13 at 07:53

    Azzaya Nergui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *