60 настай эр ердөө ганцхан жилийн дотор булчинлаг нэгэн болж өөрчлөгджээ. Түүний хичээл зүтгэлийн үр дүнг нь хамтдаа харцгаая

0

Их Британийн Лидс хотын 60 настай оршин суугч ердөө ганцхан жилийн дотор гэдэс нь унжсан эрээс булчинлаг нэгэн болж өөрөөсөө залуу хүмүүст үлгэр дуурайлал үзүүлж байна.

Стив Рамсденийг харж суухад ердөө нэг жилийн дотор ингэж өөрчлөгдөж чадсан гэдэгт нэг л итгэж өгмөөргүй. Илүүдэл жинтэй, их хэмжээний холестеринтэй, чихрийн шижинтэй энэ эр зорьсондоо үнэхээр хүрч чаджээ. Биеийн зөв ачаалал, чин хүсэл эрмэлзэл, тэнцвэртэй хоолны дэглэм, сайтар тооцоолж хийсэн бэлтгэлийн төлөвлөгөө энэ бүх зүйл хүнийг өөрчилж чадахыг тэр өөрийн биеэр баталлаа.

odditycentral.com

Йоркширийн түргэн тусламжийн фельдшер Рамсден өнгөрсөн Зул сарын баяраар 100 кг байсан бөгөөд холестерин бууруулах эм уудаг байв. Өнөөдөр 72 кг жинтэй болсон, өдөр болгон спорт зааланд хичээллэдэг нэгэн болж өөрчлөгджээ.

Стив анхны аюулын дохиог өнгөрсөн жил өвчтөн авч явж байхад нь нуруугаар татаж байгаагаар мэдэрсэн гэдэг. Гэр бүлийнхэнтэйгээ сүүлийн үед хүчтэй мэдрэгдээд байгаа нурууны өвчний талаар ярилцаад амьдралын хэв маягаа өөрчлөх ёстойг ойлгожээ. Тэр одоохондоо оpшуулгын газар руу мөлхөх санаагүй байв. Азаар түүний хүү Дэн өөрийн гэсэн бэлтгэлийн заалтай тул аавыгаа өөрчлөлтийн зөв замд нь хөтлөн оруулахад тусалжээ.

hulldailymail.co.uk

“Тэр ер нь их эршүүд, зоримог хүн л дээ, амьдралын эрхэнд замаасаа гарч өөртөө итгэх итгэлээ алдсан байх. Манай зааланд ирж 12 хоногийн турш эрчимтэй бэлтгэл хийх болсон, үгэнд орно ч гэж жигтэйхэн. Хэдэн арван килограмм хасаж эхлэнгүүт арxи, хортой хоол хүнснээс татгалзаж эхэлсэн” хэмээн Дэн дурсан ярьсан байна.

hulldailymail.co.uk

“Нас – ердөө л нэг тоо шүү дээ, аав минь амьдралын хэв маягаа өөрчилж чадсан нь миний хувьд өнөөдөр хийсэн хамгийн том амжилт” гэж Дэн ярьжээ.

Стив ч гэсэн өөрийнхөө амжилтаар бахархаж байна. Тэр одоо чихрийн шижиндээ санаа зовохоо больсон, яг өөрт таарсан жиндээ ч очиж чадсан. Одоо бүдүүн, унжсан гэдэснийх нь оронд булчин чангарсан хэвлийтэй болжээ. Арxи ч бага уудаг, зөв хооллодог, мөн амьдралын зөв, тэнцвэртэй хэв маягийг баримтлахыг зорьдог.

“Би түргэний машинд өөрөөсөө залуухан өвчтэй хүн авч явах тохиолдол их гарна. Өөртөө анхаарал халамж тавьдаггүй болохоор л тэд эрүүл бус байна гэж би боддог. Илүүдэл жингээ хасах нь миний хувьд сайхан шийдвэр байжээ. Зөвхөн бие махбодын хувьд сайжраад зогсохгүй сэтгэл санааны хувьд ч гэсэн би өөдрөг хүн болоод байна” гэж Стив Рамсден сэтгэгдлээ хуваалцан ярьжээ.

17
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. JustEsteroidJuice

    2022/10/15 at 22:46

    Esteroid l shaatsan baishdee gaihah zuil alga.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *