Дараах 5 ургамлыг гэртээ тарьж ургуулж эхэлснээс хойш гэр доторх агаар цэвэрлэгдэж, хүүхдүүд маань ч бөх гэгч нь унтдаг болсон

2

Бид бүхэн бүгдээрээ амьдралаа аль болох сайн сайхан байлгахыг хичээдэг, тэр тусмаа гэр бүлийнхнийхээ эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх нь чухал юм. Аюулгүй байдлын үүднээс авч үзэхэд, бид эхлээд гэр орондоо анхаарал хандуулах хэрэгтэй.

Бид гэр доторх агаар хэр зэрэг бохирдсон талаар төдийлөн сайн мэддэггүй. Үүний учир шалтгаан бол:

  • Агааржуулалт дутагдсанаас болж агаарын урсгал зогсонги байдалд орох
  • Хөгц, бактери чийглэг оржинд өсч үржих
  • Барилгын материалаас үүсэх хортой бодис, тухайлбал обой, будаг болон тааз, шалны хавтан
Rawpixel.com / Shutterstock.com

Түүнчлэн бидний ахуйн цэвэрлэгээнд хэрэглэдэг бүтээгдэхүүнүүд агаарыг хордуулдаг гэдгийг ч бас санах хэрэгтэй.

Cegli / Shutterstock.com

Бохирдсон орчинд амьсгалах нь эрүүл мэндээ хохироож буйн илрэл юм. Үр дүнд нь та зүрх судасны өвчин, харшил, нүдний үрэвсэл болон хоолойн өвчин, мөн амьсгалын замын цочрол тусах эрсдэлтэй.

Africa Studio / Shutterstock.com

Гэхдээ танай гэрийн агаарыг цэвэршүүлэх энгийн арга бий: Байгаль эхийн туслалцааг авах буюу зарим нэг ургамлыг гэртээ тарихад болно. 9,3 м/кв тутамд гэртээ доор дурдах ургамлуудаас тарьснаар агаар дахь бохирдлыг шүүж, цэвэршүүлнэ.

Juta / Shutterstock.com

 

1. Нөмөргөнө

Энэ ургамал агаар дахь бензол болон формальдегидийг арилгана. Тэгтлээ их арчилгаа шаардахгүй бөгөөд 7 хоногт нэг удаа услахад л хангалттай, мөн бордох ч хэрэг гарахгүй. Бүдэг гэрэлд гэрийнхээ аль нэг хэсэгт тавьж, гоёмсог үнэртэй цагаан цэцгийг нь харж баясаарай.

armifello / Shutterstock.com

 

2. Англи мөлхөө ургамал

Европт энэ мөнхийн ногоон ургамлыг хананд хөгц үүсэхээс сэргийлж тарьдаг, гэхдээ та хүсвэл энэ ургамлыг гэртээ тарьж ач тусыг нь хүртэх боломжтой – хөгцний харшил тусахаас сэргийлж, таны гэр бүлийг хамгаална.

Ana Photo / Shutterstock.com

 

3. Өргөн навчит

Энэ ургамал агаарыг цэвэршүүлэхэд эерэгээр нөлөөлдөг бөгөөд ксилол болон трихлороэтилэнийг устгадаг. Нарны гэрэл болон сүүдэртэй газрын алинд ч ургана. Та ердөө хааяа нэг усалж, сэтгэлээрээ арчлахад л хангалттай.

Motorolka / Shutterstock.com

 

4. Хонин нүдэн

Гэр доторх хортой бодисыг гадагшлуулах ач тустай. Энэ ургамал цэцэглэх үедээ агаарыг цэвэршүүлдэг учир цэцэглэсэн тухайн 6 долоо хоногт гэртээ байлгах нь илүү үр дүнтэй байдаг болохыг анхаарна уу.

4. Florist’s daisy (Chrysanthemum morifolium)

 

5. Зуун наст

Ургуулж арчлахад маш амархан. Зуун наст формальдегид болон бензолийг арилгаж, гэр доторх агаарын урсгалыг хүчилтөрөгчөөр нэмэгдүүлдэг, дээрээс нь цэвэршүүлэх нөлөөтэй бөгөөд таны эрүүл мэндэд элдэв хор хөнөөлгүй.

ub_chutimon / Shutterstock.com

Эдгээр ургамлуудыг сонгох нь ухаалаг сонголт бөгөөд таны сайн сайхан амьдралд гарцаагүй эерэг нөлөө үзүүлэх болно. Байгалийн хүчийг ашиглахаас татгалзах хэрэггүй: Хүлээн зөвшөөр. Та ач тусыг нь гарцаагүй мэдэрнэ.

Photographee.eu / Shutterstock.com
15
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nyamdavaa Baigalmaa

    Nyamdavaa Baigalmaa

    2019/09/19 at 21:49

  2. Dashzeveg Altanchimeg

    Dashzeveg Altanchimeg

    2019/09/19 at 22:55

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *