iPhone 11 Pro – шинэ загварын талаар бидний мэдэх ёстой бүх зүйл. Шинэ загвар нь ямар харагдах бол?

3

Хэрвээ Apple уламжлалт хуваариа барьж чадвал iPhone утасны шинэ загварыг хэдхэн долоо хоногийн дараа бидэнд танилцуулна. Харин интернетэд аль хэдийнээ шинэ загварын тухай ам дамжсан цуу яриа тархжээ.

Яг одоо бидэнд юу мэдэгдэж байна вэ?

Шинэ загварыг юу гэж нэрлэсэн бэ?

iPhone X-ийн оронд “iPhone 11 Pro” ирнэ, харин Xs Plus-ыг “iPhone 11 Pro Max” орлох ажээ. Хамгийн хямд загварыг iPhone 11 гэх бөгөөд Xr орлоно.

 

Яагаад Pro гэж?

Mac Pro, MacBook Pro, iMac Pro, iPad Pro… Apple-ийнхан өөрсдийн бүтээгдэхүүнүүдээ Pro гэж бардам нэрлэж байна, гэхдээ iPhone ямар нэгэн шалтгааны улмаас ганцаар үлдээд байсан юм. Одоо хэмнэлттэй загварыг iPhone 11 гэж нэрлэсэн, харин Pro гэх тодотголтой загвар нь илүү шинэлэг хувилбар болох юм.

Pro загварыг Apple үзэгтэй байна гэж бас цуураад байгаа, энэхүү ам дамжсан яриаг хэн ч баталж чадаагүй л байна.

 

Камерт шинэлэг зүйл юу байна вэ?

Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад iPhone 11-ийн камер нь их биеэс гарч ирэх квадрат платформ дээр суурилагдсан байна. Шинэ камерын үзүүлэлтүүд ч мөн ямар нэгэн байдлаар ил болжээ.

iPhone 11 болон iPhone 11 Max загварын утаснууд Samsung S10 шиг ультра өргөн объективтой байх юм. Гэрэл зургийг илүү нарийвчлалтай гаргах боломж нэмэгдэнэ гэжээ.

2019 оны Apple-ийн бүх ухаалаг утас камерын хүчин чадлаа нэмэгдүүлсэн. Apple-ийн сүүлд гарсан флагман гэхэд л камераа хоёр болтол нь нэмэгдүүлсэн, харин iPhone 11-ийн зүүм нь гурав дахин нэмэгдэнэ. Тийм ээ, ийм хүчин чадалтай камер өндөр чанартай гэрэл зураг буулгах нь ойлгомжтой.

iPhone 11-ийн үндсэн хоёр камер нь 14 МП байх ба харин гурав дахь буюу туслах модуль нь 10 МП байхаар хийгджээ. iPhone XS болон iPhone XS Max утаснууд тус бүр нь 12 МП бүхий хоёр камертай болохыг сануулъя.

Үүнээс гадна iOS 13 нь гэрэл зураг засах програмын хэрэгсэлтэй, Уг хэрэгсэл нь нейрон сүлжээ болон шинэлэг технологи дээр суурилагджээ.

 

Өөр шинэлэг юу байна?

iPhone 11 болон iPhone 11 Max нь шинэлэг стандарт болох Wi-Fi 6 эсвэл 802.11 гэх утасгүй холболтыг дэмжих болно гэдгийг итгэлтэй мэдэгдэж байна. Энэхүү стандартын тусламжтайгаар шинэ загварын ухаалаг гар утас утасгүй сүлжээнд 4 дахин хурдан байж чадна, өөрөөр хэлбэл Wi-Fi 5 (802.11ac) стандартыг дэмждэг орчин үеийн ухаалаг утаснаас маш хурдан гэж ойлгож болох ажээ.

Wi-Fi 6 дэмжлэггүй ч гэлээ адил төстэй үзүүлэлт мөн байх юм. 5 ГГц-д ажиллаж байгаа утасгүй сүлжээний хурд мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

iPhone 11 ухаалаг утас полиимид (PI) буюу халуунд тэсвэртэй хайлдаггүй полимер материалаар хийгдсэн орчин үеийн антеннтай байх юм. PI – iPhone Xs загварын утсанд хийгдсэн шингэн кристал полимерийг (LCP) бодвол илүү бат бөх, найдвартай ажиллана. Энэхүү шинэ технологи нь битүү орчинд ярианы холболтын чанарыг сайжруулахад туслах ажээ.

iPhone 11 ба iPhone 11 Max загварын утаснуудад уламжлалт Lightning оролт хуучнаараа үлдэх магадлал өндөр байна. Гэхдээ эх сурвалжийн мэдэгдсэнээр бол Apple-ийн шинэ флагман USB-C оролттой болох ч магадлал бий. Уг оролт нь цэнэглэлтийн хугацааг богиносгохоос гадна төрөл бүрийн тоног төхөөрөмжтэй холбогдох боломжийг нээж өгөх ажээ.

Lightning-ийг USB-C рүү шилжүүлэх нь компанийн хувьд зөв алхам байж болох юм. 2018 оны намар Apple компани шинэ төгс холболттой iPad Pro загвараа гаргасан. Шинэ төрлийн холболтын ачаар өөр бусад төхөөрөмжүүдтэй холбогдох боломж нээгдэнэ. Өөрөөр хэлбэл нэмэлт оролт шаардлагагүй болж байгаа нь экосистемд эерэгээр нөлөөлөх ажээ.

 

Шинэ загвар ямар харагдах вэ?

Арын хэсгийн гурвалжин камерыг эс тооцвол өмнөх загваруудын адил харагдана. Дэлгэцийн хэмжээ, өргөн зэрэг нь бүгд адил.

Гадаргуу нь гялгар биш харин матт байхыг эх сурвалжаас олж мэдсэн юм. Харин шилэн нүүр нь илүү бат бөх болох ажээ.

 

Шинэ утас 5G дэмжих үү?

Үгүй. Ийм хүчин чадалтай утас гартал 2020 оныг хүлээх хэрэгтэй.

 

Touch ID эргэж ирнэ гэж үнэн үү?

Юу л бол. Зарим нэг баримтуудаас харахад 2021 онд магадгүй байна. Гэхдээ Face ID-ийн олон үйлдлийг харахад Apple компани Touch ID-г эргүүлж авчрах нь бас баталгаатай биш юм.

Та шинэ iPhone-той болохыг хүсэж байна уу?

17
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *