Австраличууд гол, нууран дахь хогийг шүүж усаа цэвэрлэх нэгэн аргыг бодож олжээ. Бид ч гэсэн энэ аргыг хэрэглэх хэрэгтэй байх!

2

Энэ зун Австралийн Квинана хотын эрх баригчид Хенли хэмээх дархан цаазат газрын усыг шүүн цэвэрлэх шинэ систем тавьсан байна. Засаг захиргаа төдийгүй хотын оршин суугчид ч гэсэн энэ арга, түүний үр дүнд сэтгэл хангалуун байна.

Байгаль орчныг хамгаалах ямарваа нэг арга болгоныг дэмжих хэрэгтэй. Тиймээс энэ сайхан аргыг дэмжин, та бүхэнд танилцуулж байна.

© Old Castle Infrastructure

Шүүлтүүрийн шинэ систем гэдэг маань ерөнхийдөө энгийн нэг шүүлтүүр мэт байх ба усны хоолойн аманд бэхлэгдэнэ. Энэ шүүрэнд бүх л том хэмжээтэй хог шүүгдэж үлдэх байдлаар усаа цэвэр байлгадаг юм байна.

© Storm Water Systems
© Storm Water Systems
© Storm Water Systems

Энэ хоолойгоор ирэх ус нь хотоос ирж ойролцоох байгалийн бүсэд урсан очдог гэнэ. Борооны ус, үер нь хотын хогийг урсгаж авч ирэхээс гадна хотын иргэд ч бас хог тарих нь их. Ийм шүүлтүүрийн систем нь байгаль орчинд нөлөөлөх хүний муу нөлөөг багасгахад ихээхэн ач холбогдолтой билээ.

© Storm Water Systems

Хотын засаг захиргаа эхлээд ердөө л хоёрхон тор тавьсан боловч үр дүн нь гайхмаар сайн байсан ба хэдхэн долоо хоногт энэ шинэ шүүлтүүр 362 кг хогийг шүүж авч үлдсэн байжээ.

© Storm Water Systems

Үүний дараа ийм шүүлтүүрийг бүх л хотоор тараан тавьж хотын усыг цэвэрлэдэг болсон байна. Энэ шүүлтүүрийг хийх, байрлуулахад бас ч багагүй хөрөнгө шаардагдах ба ойролцоогоор тус бүр нь 10,000 долларын үнэтэй гэнэ. Гэсэн ч энэ нь эдийн засгийн хувьд ашигтай байсан ба хог хаягдлыг гараар цэвэрлэх хүний шаардлага үгүй болж байгаа учир ийм үзүүлэлт гарсан байна.

© Storm Water Systems
© Storm Water Systems

Шүүлтүүр хогоор дүүрэх үед салгаж авч хог тээвэрлэх машинд ачна. Ялгаж ангилах хэсэгт цаашид боловсруулах чиглэлээр нь хогийг ялгаж тараадаг байна.

© Storm Water Systems

Дараа нь шүүрээ дахин тавьж цэвэрлэгээний ажил үргэлжилнэ.

© Storm Water Systems

Энэ шинэ систем нь энгийн зүйл хамгийн үр ашигтай байдаг гэдгийг дахин баталсан ба ийм байдлаар байгаль орчин, хүний амьдралд мэдэгдэхүйц сайн нөлөө үзүүлж байгааг харуулсан юм.

23
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Монголчууд энэ шүүлтүүрийг өөрсдөө хийгээд ашиглаж чадна даа. Харин хийж бүтээж байгаа хүмүүсээ засаг захиргаа нь дэмжээд өгөх нь чухал байна.

  2. Mijiddorj Mendbayar

    Mijiddorj Mendbayar

    2019/08/28 at 09:30

    Manaih shig bohir ihtei bol suvag shuuduund heregtei yum bn mash goyo sanaa bn daa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *