
АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama Япон улсад айлчлах үеэрээ Токиогийн Мирайкан музейд болсон шинжлэх ухааны үзэсгэлэнд оролцжээ. Уг үзэсгэлэнд оролцож байсан [tweetable]Honda компаний төлөөлөгчид Barack Obama-д ASIMO /Advanced Step in Innovative Mobility/ нэртэй роботоо танилцуулжээ[/tweetable]. Бараг 14 жилийн турш явагдаж байгаа ажлын үр дүнд бий болсон энэ робот Америкийн ерөнхийлөгчтэй ярилцсанаар барахгүй хөл бөмбөгийн чадвараа харуулжээ. Barack Obama шоуг орхих үедээ харсан зүйлдээ гайхаад зогсохгүй “хэтэрхий амьд” харагдаж байсан учир бага зэрэг айсан гэдгээ хэлсэн байна. Мөн технологийн хөгжлийн энэ жишээ нь Америк болоод Япон орны хоёулангийнх нь хувьд чухал болохыг онцолжээ.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=ag2vk6coBpI[/embedyt]








boomka
2014/04/30 at 21:17
nowsh gej bidnii ireeduie haana baina aaa…/… fucker
Зочин
2014/04/30 at 23:21
ёоёо удахгүй роботуудын хөлбөмбөгийн тэмцээн үзэхвий дээ
Bataa
2014/05/01 at 09:42
Amerkiin eronhiilogchiig bombogdchih yum aa daa.