Рефлексологи – зөв хийж чадвал эрүүл мэндэд нэн тустай, биеийн эрч хүчийг зохицуулж эд эрхтний үйл ажиллагааг дэмжих нэгэн төрөл юм, зарим тохиолдолд эмчилгээг ч орлож чадна гэж үздэг. Хөлийн ул болон гарын алга, чихэн дээр хүний бие махбодийн идэвхтэй цэг байдаг хэмээдэг. Эдгээр цэгүүдэд нөлөө үзүүлэхэд бие махбодь бүхэлдээ сэргэдэг. Үүнээс үзэхэд, хэрвээ тухайн эрxтэн хариуцсан цэгт зөв нөлөө үзүүлж чадвал бие эрхтний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй өвчнийг ч эмчлэх боломжтой. Хөлийн уланд хийх иллэгийн ашиг тусыг олон удаагийн судалгаа шинжилгээ баталсан байна.
Өнөөдөр та бүхэндээ хөлийн уланд иллэг хийж нурууны өвчнийг анагаах аргыг заахаар бэлдлээ. Иллэгийг хийхийн тулд та хөлийн уланд байгаа цэгийг мэдэж авах хэрэгтэй, мөн иллэгийг зөв хийх арга барилд суралцана. Уг иллэг нь шууд нуруунд иллэг хийхээс илүү үр дүнтэй байж болохыг зарим нэг судалгаанууд баталжээ.
Хөлийн улнаас “нуруу”-нд нөлөөлөх цэгийг хэрхэн олох вэ?
“Нуруу”-нд нөлөөлөх цэг – хөлийн эрхий хуруунаас эхлээд өсгий хүртэл явах дотор захыг ойлгоно. Иллэгийг хийхэд амар байх үүднээс баруун хөлөө зүүн гараараа барина.
Хүзүү орчмын өвчнийг дарах иллэг
Баруун гарын эрхий хурууг иллэг хийхэд ашиглана, “нуруу”-ны цэгүүдээр явна. Хөлийн хуруунаас иллэгийг хийж эхэлнэ, гарын эрхий хурууг чангавтар дарж иллэг хийсээр өсгийнд хүрнэ.
Нуруу болон ууцаар өвдсөн үед хийх иллэг
Нэгдүгээрт, та “нуруу”-ны цэгт иллэг хийж болно. Хоёрдугаарт, яг ийм байдлаар хөлийн уланд бүтэн иллэг хийж болно, үүнд өсгий ч мөн адил. Гарын эрхий хуруугаар хүчтэй дарж цэгт нөлөөлнө.
Эдгээр иллэгийг хийхэд таниас их цаг авахгүй (3-5 минут), гэхдээ нуруу, ууц, хүзүүгээр өвдөх өвчний мэдрэмжийг үнэхээр багасгаж өгдөг. Хийгээд үзээрэй, танд үнэхээр таалагдаж болно. Танд эрүүл энхийг хүсье.
Б. Даваасүрэн
2019/04/24 at 08:20
Дашням Энхболд
UuDa S UuDa
2019/04/24 at 08:30
Egshig Badam