Цээжин дээр бий болсон үрчлээнээс салах хамгийн үр дүнтэй, найдвартай 7 хялбар арга

2

Таны цээжний арьс нүүрний арьстай чинь адилхан эмзэг байдаг, гэхдээ ихэнх эмэгтэйчүүд цээжнийхээ арьсанд тэгтлээ ач холбогдол өгдөггүй гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна. Бид шингэний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэхгүй байх, химийн хортой найрлагаас үл хамгаалах болон нарны хурц туяанд гэмтээх зэрэг шалтгаануудаас болж, цээжинд үрчлээс тогтдог. Аз болоход, үүнийг арилгах, дахин үрчлээтэхээс сэргийлэх энгийн аргууд гэж бий.

Цээжин дээрх үрчлээсийг тэгтлээ их ач холбогдол өгөлгүйгээр арилгахад туслах хамгийн энгийн хэрнээ амархан аргуудыг та бүхэндээ хүргэж байна.

1. Дээш харж унтах дадал зуршлыг хэвшүүлэх

Хажуу талаараа эсвэл гэдсэн дээрээ унтах нь таны арьсанд нугалаа үүсгэдэг бөгөөд үр дүнд нь үрчлээс тогтдог байна. Үүнээс сэргийлэхийн тулд, дээш харж унтах дадал зурглыг хэвшүүлэх хэрэгтэй. Та өвдөгнийхөө завсар дэр тавьж, унтаж болох бөгөөд эсвэл хоёр талаараа дэр тавьж унтвал, дээрх байрлалаар унтахад асуудал үүсэхгүй. Нэмж хэлэхэд, танд бонус давуу тал бий болно: Энэ аргын тусламжтай хөx унжихаас давхар сэргийлнэ!

© Depositphotos.com © Depositphotos.com

 

2. Гэрийн нөхцөлд цээжний маск хийж, өөрийгөө халамжлах

Зуун наст ургамлын тусламжтай цээжний маск хийж, цээжний арьсыг нөхөн сэргээх үедээ аль болох амарч, тайван байх хэрэгтэй. Нэг зузаан зуун наст ургамлын навчийг хэрчиж, хальсыг нь авч, доторх гелийг нь цээжиндээ түрхэж, 20 минут хүлээнэ. Зуун наст ургамал бол байгалийн гаралтай аргаар арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй тул, шингэний дутагдалд оруулахгүй байх болон амархан хагарахаас сэргийлнэ. Энэ эмчилгээ үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй, арьсыг илүү гөлгөр болгоно.

 

3. Шүршүүрт орж байхдаа цээж рүүгээ халуун усаар шүршихгүй байх

Энэ бол үнэхээр муу санаа, яагаад гэвэл өндөр температуртай усаар арьсаа угаах нь байгалиас заяасан бие дэх тосыг хатааж, үрчлээс тогтоход нөлөөлдөг байна. Цээж рүүгээ халуун усаар шүрших нь дээрх үйл явцыг дэмжинэ. Харин, үүний оронд, халуун усыг толгой, мөр, нуруу руугаа шүршиж болно.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

4. Цөөн хэдэн суниалт хийж хөхний ойролцоох булчинг чангалах

Хэрэв таны цээжний булчин эрүүл чийрэг бол, тухайн хэсгийн арьс чинь унжих эсвэл үрчлээс тогтох эрсдэл багасна гэсэн үг. Булчин болон арьсаа чангалахын тулд, энгийн хэдэн дасгал хийхэд л хангалттай. Та шүршүүрт орохын өмнө өдөр бүр ердөө 20 удаа гар дээр суниах хэрэгтэй бөгөөд ингэснээр цээжний арьсыг хөгшрөхөөс сэргийлнэ.

© Depositphotos.com

 

5. Арьс нугалагдах болон үрчлээтэхээс сэргийлж, өөрийнхөө хөхний хэмжээнд тохирсон хөхний даруулга зүүх

Хэрэв таны хөх хөхний даруулгын тусламжтай зөв байрлалд байж чадвал, доош унжих болон үрчлээс тогтоно гэж санаа зовох хэрэггүй болно. Мөн таны арьс үрэгдэхгүй байх давуу талтай. Энэ нь арьсыг чангалж, үрчлээсийг бүдгэрүүлнэ гэсэн үг юм.

© Silcskin.com

 

6. Цээжиндээ иллэг хийж, арьсандаа хүчилтөрөгч бэлэглэх

Цээжний иллэг энэ хэсгийн цусны урсгалыг сэргээнэ, арьсаа хүчилтөрөгчөөр хангаснаар, ил үзэгдэх арьсны хөгшрөлтийг удаашруулна. Гарынхаа хуруунд бага зэрэг чийгшүүлэгч түрхэж, цээжин дээрээ түрхэж, тойрог хэлбэрээр зөөлөн иллэг хийгээрэй. Хөхний ойролцоох хэсэг болон голчлон цээжиндээ анхаарал хандуулаарай. Энэ бол таны цээжний арьсыг амраах, эрүүл байлгах найдвартай арга юм.

© Depositphotos.com

 

7. Нарны тос түрхэхээс зайлсхийх

Нарны хэтэрхий их хурц туяа нь арьсны гүнд нэвтэрдэг. Энэ нь арьсыг амархан гэмтээдэг, яагаад гэвэл цээжний арьс эмзэг, тийм ч учир, үр дүнд нь амархан үрчлээтдэг. Үүнээс сэргийлэхийн тулд, өдөр бүр 30-аас дээш хэмжээтэй “SPF” агуулсан нарны тос түрхэх хэрэгтэй, нүүрэндээ бас түрхэнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

Эдгээр аргуудыг уншаад өнгөрөх биш, заавал туршиж үзээрэй! Танд болон танай гэр бүлд цээжний үрчлээсийг арилгах нууц арга байгаа юу? Хэрэв байгаа бол бидэнтэй хуваалцаарай!

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baljinnyam Uyumaa

    Baljinnyam Uyumaa

    2019/04/12 at 13:15

    Баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *