Та дараах нүүрний йогийн 9 дасгалын тусламжтай нүүрээрээ таргалах болон үрчлээтэх асуудлаас бүрэн сэргийлж чадна

2

Хэрэв та давхар эрүү, булцгар унжсан хацар эсвэл нүднийхээ ойролцоо үрчлээтэй бол яаран барин гоо сайхны мэс ажилбар хийлгэх гэсний хэрэггүй – нүүрний йог танд ямар ч өвдөлт мэдрүүлэлгүй, байгалийн аргаар залуу харагдахад тусална. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэрэглэх болон тариа тариулах ч шаардлага байхгүй, эдгээр нүүрний дасгалууд үр дүнтэй ба цусны эргэлтийг сайжруулж, булчинг чангалж, удаан хугацаанд залуу хэвээр байх үр дүнг мэдрүүлэх болно.

Бид та бүхэнд эдгээр 9 дасгалыг хийж нүүрээ гоолиг болгож, хүсээгүй зураас болон үрчлээнээс сална гэдэгт итгэлтэй байна.

1. Нүүрний доод хэсэгт баримал хийх

Хийх зүйл:

  • Хоёр гарын алгаа эрүүний дагуу нүүрнийхээ доод хэсэгт байрлуулна.
  • Толгойгоо эгц байлгаж, хацраа дээш түлхэнэ, ингэхдээ хүзүүний булчингаа давхар ачааллуулна.
  • Хэдэн секундын турш барьж, дараа нь амарна.

Давталт: 10-15 удаа

© depositphotos.com

 

2. Цусны эргэлтийг сайжруулах

Хийх зүйл:

  • Хоёр гарынхаа алгыг толгой дээрээ дээвэр хэлбэртэй байрлуулж, нүдээ анина.
  • Духныхаа арьсыг хажуу тийш нь сунгана.
  • Хэлээ аль болох урагш сунгана.
  • Зөөлөн амьсгалж, хамраараа амьсгаа авч, амаараа гаргана.

Хугацаа: 30 секунд

© depositphotos.com

 

3. Хацрын булчинг чангалах

Хийх зүйл:

  • Баруун гарынхаа дунд талын 3 хурууг аман дээрээ байруулна.
  • Зүүн гарынхаа алгыг зүүн хацар дээрээ байрлуулна.
  • Хамраараа гүнзгий амьсгаа авч, амаа хаалттай чигээр нь хацраа агаараар дүүргэнэ.
  • Гараараа зүүн хацар дээрээ зөөлхөн дарна.
  • Хэдэн секунд барьж, дараа нь амарна.

Давталт: нэг талдаа 10-12 удаа

© depositphotos.com

 

4. Нүдний булчинг амраах

Хийх зүйл:

  • Гарынхаа хуруунуудыг нүднийхээ дээр болон доор “V” хэлбэртэй байрлуулна.
  • Таны нүд гарын чинь дунд болон долоовор хурууны хооронд байх ёстой ба дунд хуруу хөмсөг дээр, эрхий хуруу чихний ард байрлана.
  • Нүднийхээ арьсыг зөөлөн дээш, доош болгоно, ингэхдээ хөмсгөө өргөж, эрүүний ясыг доош чиглэлтэй арьсаа сунгана.

Хугацаа: 30 секунд

© depositphotos.com

 

5. Хамраа илүү хурц болгох

Хийх зүйл:

  • Гараа зөөлхөн зангидаж, дээд уруулынхаа дээхэн талд байрлуулна, ингэхдээ таны эрхий хуруу хамрын нүхний яг доор байрлана.
  • Хамрынхаа доод хэсгийн арьсыг зөөлөн сунгана.

Хугацаа: 30 секунд

© depositphotos.com

 

6. Амны эргэн тойрон дахь үрчлээнээс ангижрах

Хийх зүйл:

  • Гарынхаа алгыг хацар дээрээ байрлуулахдаа хуруунуудаа арагшаа харуулна.
  • Амаа нээж, хэлээ тагнайдаа хүргэнэ.
  • Хамрын эргэн тойрон дахь арьсаа хажуу тийш зөөлөн сунгахдаа хэлээ аль болох тагнай руугаа сайн хүргэнэ.

Хугацаа: 30-40 секунд

© depositphotos.com

 

7. Эрүүгээ чангалах

Хийх зүйл:

  • Долоовор болон дунд хуруугаа хацрынхаа ясан дээр байрлуулна.
  • Зөөлхөн амаа нээж, дээд талын үүдэн шүднүүдээ ил гаргана.
  • Доод уруулын байрлалаа алдалгүй, аль болох амаа том нээж, инээмсэглэнэ.
  • Эрүүний арьс сайтар сунгагдахад доод уруулаа бага зэрэг дотогш болгож болно.

Хугацаа: 30 секунд

© depositphotos.com

 

8. Духны үрчлээнээс сэргийлэх

Хийх зүйл:

  • Гарынхаа алгыг дээвэр хэлбэртэйгээр толгой дээрээ байрлуулна.
  • Гараараа духны арьсаа зөөлхөн хуйх руугаа түлхэнэ, ингэхдээ та духны арьс болон нүдний доод хэсгийн арьсаа сунаж байгааг мэдэрнэ.

Хугацаа: 20-30 секунд

© depositphotos.com

 

9. Зовхи унжихаас сэргийлэх

Хийх зүйл:

  • Гарынхаа голын 3 хурууг хөмсөг дээрээ байрлуулж, нүдээ анина.
  • Хөмсгөө дээш болгож, зовхины арьсаа сунгана.

Хугацаа: 20-30 секунд

© depositphotos.com

 

Бонус: Нүүрний йогоос хэрхэн илүү үр дүнг мэдрэх вэ?

  • Дасгалын өмнө нүүр болон гараа сайтар угаана. Дараа нь хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах үүднээс чийгшүүлэгч түрхэнэ.
  • Нүүрний йог хийхэд хамгийн тохиромжтой цаг бол өглөө юм. Өглөө хийснээр таны толгой сэргэг болгож, булчинг идэвхжүүлж, хавагнахаас сэргийлнэ.
  • Дасгал бүрийн үеэр хамраараа зөөлөн амьсгаа авч, гаргана.
  • Арьсаа гэмтээхээс сэргийлж, зөөлөн хөдлөх хэрэгтэй ба хүч хэрэглэж болохгүй.
  • Үр дүнг мэдрэхийн тулд өдөр бүр хамгийн багадаа 20 долоо хоногийн турш нүүрний йогоор хичээллэнэ.
© depositphotos.com

Та урьд өмнө нүүрний йогоор хичээллэж байсан уу? Үр дүнд хүрсэн үү? Бидэнтэй санал бодлоо хуваалцах хэзээд чөлөөтэй байх болно гэдгийг дуулгахад таатай байна.

17
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dina Moshei

    Dina Moshei

    2019/03/29 at 15:22

    Harin ch nuureeree targalmaar bna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *