Бамбай булчирхайн өвчнийг гэрийн нөхцөлд эмчилж болох эдгээр аргуудыг мэдсэнээс хойш би дахин нэг ширхэг ч эм уугаагүй!

4

Олон сая хүн бамбай булчирхайн өвчнөөс болж зовж шаналж байгаа ба ямар ч үр дүн үзүүлэхгүй бүтээгдэхүүнд их хэмжээний мөнгө зарцуулж байгаа билээ. Эм бэлдмэл өвчнийг хянахаас биш эмчилж чадахгүй. Харин найрлагандаа сонгино агуулсан энэхүү жорын тусламжтай бамбай булчирхайн өвчинтэй тэмцэж болно.

Өнөөдөр олон хүнд асуудал болж байгаа бамбай булчирхайн өвчнийг эмчлэхийн тулд шинж тэмдэг илэрсэн даруйд нь мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Шинж тэмдэг илэрчихээд байхад эмчлүүлэхгүй удах нь өвчнийг улам хүндрүүлдэг болохыг санаарай.

Аз болоход та бамбай булчирхайн өвчнийг хоол хүнс болон амьдралын хэв маягаа өөрчилж, эмчлэх бүрэн боломжтой. Ингээд та бүхэнд байгалийн гаралтай арга замаар энэхүү асуудлыг шийдвэрлэх зарим нэг зөвлөгөөг хүргэе:

1. Эмчид үзүүлж бамбай булчирхайн өвчний учир шалтгааныг олж мэдэх

Бамбай булчирхайн асуудлыг олж шийдвэрлэх арга зам олохгүй бол хэзээ ч хэвийн болохгүй. Сайн эмч өвчний үе шатыг тодорхойлж, ямар арга хэмжээ авах ёстой болохыг танд хэлж өгөх болно.

2. Глютен агуулсан хоол хүнснээс татгалзах

Глютен бол бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдоход хамгийн ихээр нөлөөлдөг хүчин зүйл, аутоиммуны хариу үйлдэл үүнд бас хамаатай.

3. Кокосын тос хэрэглэх

Кокосын тос бодисын солилцоог идэвхжүүлж, жин хасахад туслахаас гадна бамбай булчирхайн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Кокосын тосноос өдөрт 1 цайны халбагыг хэрэглэж хэвшээрэй.

4. Газрын самар болон газрын самрын тосноос татгалзах

Эдгээр нь найрлагандаа гойтроген агуулдаг ба энэ нь гойтерын үйл ажиллагааг сэргээдэг – бамбай булчирхайг томруулдаг гол хүчин зүйл.

5. Далайн ургамал болон бусад далайн гаралтай хүнсний ногоо хэрэглэх

Замаг болон бусад далайн гаралтай хүнсний ногоо (нори, комбу, вакамэ гэх мэт)-г тогтмол хэрэглэх хэрэгтэй. Эдгээр хоол хүнс нь иод болон олон төрлийн шим тэжээлээр баялаг.

6. Өдөр бүр ясны шөл уух

Ясны шөл бол эмчилгээний зориулалттай бэлдмэл ба гэдэсний салст бүрхэвчийг нөхөн сэргээж, дархлааг дэмждэг байна. Эдгээр нь бамбай булчирхайн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. Өдөр бүр нэг аяга замаг болон чимх давсаар амталсан ясны шөл ууж байгаарай.

7. Витамин А, Д болон К2 хэрэглэх

Эдгээр витаминууд нь бамбай булчирхайн эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Саяхны нэгэн судалгаагаар, бамбай булчирхайн өвчин туссан хүмүүсийн бие организм дээрх витаминуудын дутагдалд орсон байдаг болохыг олж тогтоожээ.

 

Бамбай булчирхайн өвчинтэй тэмцэхэд туслах байгалийн гаралтай ургамлууд

Маалингын үр

Маалингын үрийн найрлаганд эслэг агуулагддаг ба энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг байна. Бамбай булчирхайн үйл ажиллагаа нь доголдсон хүмүүс маалингын үр хэрэглэх (өдөр бүр 1 хоолны халбага) хэрэгтэй ба ингэснээр гормон ялгаруулах үйл явцыг сэргээнэ. Мөн та маалингын үрийг хоол хүнс болон уух зүйлдээ ашиглаж болно.

Эхинац

Энэ ургамал дархлааны системийг дэмждэг ба үр дүнд нь бамбай булчирхай өвчлөхгүй байх ач тустай. Эхинац бол бамбай булчирхайн үйл ажиллагаагаа сайжруулах хүсэлтэй хүмүүсийн заавал хэрэглэх ёстой ургамал юм. Та энэхүү ургамлын үндсийг цайнд хийж уух боломжтой.

Цагаан гаа

Цагаан гаа дотор муухайрах болон хоол боловсруулах үйл ажиллагаа доголдох үед хэрэг болохоос гадна бамбай булчирхай өвчлөхөд үр өгөөжтэй байдаг. Мөн цайр, магни болон калигаар баялаг учир бамбай булчирхайг хэрэгтэй шим тэжээлээр хангана.

Та шинэхэн цагаан гаа идэх эсвэл цагаан гааны цайг ууж болно. Бага хэмжээтэй органик зөгийн балтай цагаан гааны цай бамбай булчирхайг тайвшруулж, хэвийн ажиллахад тусална.

Чихэр өвс

Хэрэв таны бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдсоноос болж ядралт мэдрэгдэх болсон бол энэ ургамал тус болох болно. Чихэр өвс нь гормон болон энерги ялгаруулахад сайнаар нөлөөлнө. Мөн бамбай булчирхайн хавдрын эс үржихээс сэргийлдэг.

Халгай

Халгай бол гипотиройдизм болон гайпертиройдизмын үед нэн хэрэгтэй чухал ургамал юм. Халгайн цай нь бамбай булчирхайн өвчнийг богино хугацаанд эдгээхэд сайнаар нөлөөлдөг.

Яргуйн тос

Энэ ургамал эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд асар их ач тустай, гэхдээ бамбай булчирхайг эмчлэхэд ч бас хэрэглэдэг байна. Яргуйн тосыг бамбай булчирхайн үйл ажиллагаа доройтоход хэрэглэнэ. Харин эмэгтэйчүүдийн хувьд үс унах болон сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед хэрэглэж болно.

18
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Д. Оюунаа

    Д. Оюунаа

    2019/03/29 at 15:17

    ,..

  2. Suvdan Sondor

    Suvdan Sondor

    2019/03/29 at 17:55

    Altaa Mgl

  3. Batdulam Nymbuu

    Batdulam Nymbuu

    2019/03/29 at 18:39

    Delgersaihan Bymbasvren

  4. Ganzorigiin Jargalmaa

    Ganzorigiin Jargalmaa

    2019/03/29 at 21:15

    TuyamaaTs Tuyamaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *