Би урт бас өтгөн сормуустай болохыг хүсдэг байлаа. Харин хадам эгчийнхээ хэлснээр зуун настын тусламжтай хэн ч хараад атаархмаар сормуустай болж чадсан

3

Бүх эмэгтэйчүүд урт, өтгөн бас дэрвэгэр сормуустай болохыг хүсдэг. Сормуус нүдийг хамгаалахаас гадна харагдах байдлаасаа шалтгаалж царай зүсэнд өнгө нэмж өгдөг.

Vladimir Gjorgiev / Shutterstock.com

Одоо цагт гоо сайхны компаниуд сормуусанд хэрэгтэй олон төрлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. Сормуусны будаг, сормуус дэрвийлгэгч, сормуусыг урт болгох эмчилгээ болон хиймэл сормуус гээд дурдаад байвал дуусахгүй.

Africa Studio / Shutterstock.com

Хэдий тийм ч гэлээ эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд хиймэл. Сормуусны байгалиас заяасан харагдах байдлыг хадгалж, эрүүл аргын тусламжтай ургуулах нь чухал юм – үүнд зуун наст ургамлыг хэрэглэнэ.

Olga Vorontsova / Shutterstock.com

 

Сормуусны эрүүл мэндэд анхаарах зөвлөгөө

Биеийн бусад хэсгүүдийн нэгэн адил сормуусыг ургахад болон гэмтэхээс сэргийлж анхаарал хандуулах хэрэгтэй:

  1. Орондоо орохын өмнө нүүрнийхээ будгийг арилгах. Ингэснээр нүдний будагны үлдэгдэл сормуусыг гэмтээхээс сэргийлнэ.
  2. Дэрвийлгэгч үнэхээр гайхалтай хэрэгсэл, таны сормуусыг урт харагдуулна. Гэвч энэ хэрэгслийг тогтмол хэрэглэх нь сормуусыг сул дорой болгодог.
  3. Нүүрний маскууд бас сормуусыг сул дорой болгоно. Заримдаа нүдээ будалгүй амрааж байх хэрэгтэй.
  4. Хиймэл сормуус хэрэглэхээс татгалзах. Хэрэв та хиймэл сормуусыг байнга хэрэглэх аваас таны байгалиас заяасан сормуус байхгүй болох эрсдэлтэй.
  5. Зовхиндоо иллэг хийх. Зөөлөн иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулна.
  6. Эрүүл хоолны дэглэм баримтлах. Тараг болон тослог хүчлээр баялаг хоол хүнс сормуус ургахад сайнаар нөлөөлнө.
HBRH / Shutterstock.com

 

Зуун наст ургамлыг хэрхэн ашиглах вэ?

Энэхүү ер бусын гэмээр ургамал найрлагандаа 19 амино хүчил агуулдаг бөгөөд уургаар баялаг юм. Тиймээс сормуусыг уураг, шим тэжээлээр тэтгэх болно.

Lotus Images / Shutterstock.com

Дараах алхмуудыг дэс дарааллын дагуу хэрэгжүүлж сормуусандаа зориулсан тос хийгээрэй:

  1. Зуун наст ургамлын навчийг зүсэж, доторх гелийг нь хоолны халбагаар авах бөгөөд тэр дор нь холигчид хийж хутгана.
  2. Дээр нь витамин Е капсулаас хийнэ.
  3. Дээрх орцыг хэсэг хугацаанд хооронд нь сайтар холино.
  4. Сормуусны сойзоо авч, сайтар цэвэрлэх бөгөөд дараа нь зуурмагаас авч сормуусандаа унтахын өмнө түрхэнэ.

Энэ аргыг ашиглах явцад үр дүн нь мэдэгдэх бөгөөд хэрэв та тогтмол орой унтахын өмнө сормуустаа зуурмагаас түрхэж хэвшвэл богино хугацааны дараа таны сормуус дэрвэгэр, өтгөн бас урт болох болно.

marinafrost / Shutterstock.com

Танд энэ мэдээ таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дотныхоо эмэгтэй найзууддаа энэ мэдээг дуулгаарай.

44
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *