Эрчүүдийн сонирхлыг үгүй хийдэг эмэгтэйчүүдийн 12 үйлдэл

3

Охид заримдаа өөрсдөө ч мэдэлгүй бодлогогүй үйлдлээсээ болж эрчүүдийн сонирхлыг үгүй хийчихдэг. Харилцааны эхэнд залуу анхаарлыг татах гэж бас гайхшруулах гэж хичээнэ. Нэгэнт тэр тухайн эмэгтэйг өөрийн болгосон гэж үзвэл, өнөөх хүчин чармайлт нь аажим аажмаар багасна. Энэ үед магадгүй эмэгтэй хүн тэр яагаад харилцааны эхэн үед хичээж байсан шиг ээ хичээхгүй байгаа юм бэ гэж гайхаж мэднэ. Гэвч үүнээс илүү чухал зүйл байх ба эмэгтэйчүүдийн эрчүүдийн сонирхлыг үгүй хийдэг үйлдлүүдийг танилцуулж байна.

1. Түүний араас мөшгиж эхлэх

Хэрэв залуу өөрийнх нь араас эмэгтэй хүн мөшгиж эхэлснийг мэдвэл, тэр хэзээ ч эмэгтэйн араас мөшгихгүй. Та түүнтэй дотно харилцахыг эрхэмлэж, түүнийг болзоонд урьж, анхаарал халамж хэтэрхий их хандуулах тусам тэр яагаад таныг гэхгүй байна вэ гэж үү? Та түүнийг мөшгиснөөр өөртөө ойртуулах бус харин өөрөөсөө түлхэж байна.

 

2. Анхаарлыг нь татах гэж хичээх

Магадгүй танд түүнд зориулах цаг зав их байгаа байх. Бас таны амьдрал түүнээс хараат болсон байж мэднэ. Түүнд бэлэг авч өгөх тоо олширсон ч байж болно. Та түүнээс зоогийн газар болзохыг хүсч, замаараа намайг ирээд аваад яваач гэж хүснэ. Гэвч эдгээр залхмаар нялуурсан байдал түүнийг бага багаар залхааж байдаг.

 

3. Түүнтэй хэтэрхий хурдан унтах

Хэрэв та түүнтэй хэтэрхий эрт нэг оронд орвол, тэр таныг өөрөөр харж эхэлнэ. Тэд хайраас илүү тантай зугаацахыг илүүд үзэж магадгүй. Энэ үнэн шүү.

 

4. Түүний эрх чөлөөг хязгаарлах

Та түүнийг нас биед хүрсэн эр хүн гэж хүндэтгэлгүй, хүүхэд шиг бүх зүйлийг нь хорьж цагдаад байвал, тэр таныг хүндэтгэх нь юу л бол. Үүний оронд түүнийг хэд хоног эрх чөлөөтэй байлгаж, хэний хажууд байх нь үнэ цэнэтэй болохыг мэдрүүл.

 

5. Найдваргүй, хиймэл байх

Бүх эмэгтэйчүүд найдваргүй. Үүнийг бидний гаднах төрхөндөө хэт их анхаардагтай холбож ойлгож болно. Хэрэв та тухайн залууд өөрийнхөө байгаагаар биш, өөр нэгний дүрд хувирч байгаа тань мэдэгдвэл, тэр тантай болзохоос татгалзана. Залуучууд өөрийн бүсгүйгээ байгаагаар нь хайрлахыг илүүд үздэг.

 

6. Хэтэрхий зөөлөн хандах

Өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлэх хэрэгтэй. Хэрэв тэр тантай уулзах уулзалтаа цуцалвал, энэ нь та түүнд хэтэрхий онцгүй хандсантай холбоотой. Харин та түүнд хэтэрхий сайхан хандвал, тэр танд сайхан хандах гэж хичээх нь юу л бол. Тиймээс өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлж, зөв цагт нь зөв үйлдэл гаргаж, зөв үг хэлж байх хэрэгтэй.

 

7. Бүх картаа үзүүлэх

Түүнд цаг ямагт нууцлаг мэдрэмжийг төрүүл. Тэр үргэлж таны юу хийж байгаа, хаана байгаа болон юу мэдэрч байгааг мэдэх ёсгүй. Та түүнд нууцлаг байх тусам тэр таныг таниж мэдэх гэж тань руу тэмүүлсээр байх болно. Түүнд бүх зүйлийг бүү амар байлга.

 

8. Түүний гэрт хэтэрхий эрт зочлох

Тэр тантай болзохыг өдөр бүр эрхэмлэдэг байсан ч гэлээ, одоо тэгэхээ болисон уу? Залуус эмэгтэйчүүдтэй аль болох гэртээ болзохыг илүүд үздэг, энэ нь та түүний гэрт хэтэрхий эрт зочилсонтой салшгүй холбоотой. Тэр гэртээ өөрийнхөөрөө байж болох ч, танд тийм боломж хомс олдоно.

 

9. Өмнөх амрагаа түүнд олон удаа хэлэх

Эмэгтэй хүн бүрт өмнө нь уулзаж, харилцаж байсан эр хүн байдаг. Гэвч эмэгтэйчүүдийн гаргадаг нэг алдаа бол өнгөрсөнд үлдсэн тэр хүнээ одоо уулзаж байгаа хүндээ хэлэх явдал юм. Ямар ч эрэгтэйд өмнөх амрагийнхаа талаар хэлснээр түүний хардах сэтгэлийг төрүүлээд зогсохгүй, танд итгэх итгэл найдвараа тэр бага багаар гээх болно. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээ!

 

10. Түүний сэтгэлийг хөдөлгөөд-унтраах үг хэлэх

“Чи ч ёстой эгдүүтэй юм аа”, “Бүү санаа зов, би энэ үгийг өмнө олон хүнд хэлж байсан” гэх мэт үгс түүнд хэлэх нь таатай санагдахгүй л болов уу.

 

11. Хов базах, бусдыг муулах

Бусад эмэгтэйчүүдийн талаар хов базаж, доош нь хийж ярьж буй эмэгтэйд ихэнх эрчүүд дургүй байдаг. Тэд нэгэнт таныг ийм төрлийн эмэгтэй гэдгийг мэдсэн бол, харилцаагаа таслах гэж оролдоно. Энэ нь тэдэнд таныг найдваргүй нэгэн болгож харагдуулдагтай холбоотой.

 

12. Хэнэггүй аашлах

Та түүнээс юу хүртэх эрхтэй, юу хүртэх эрхгүй вэ гэдгээ эхлээд ухамсарласны дараа үйл хөдлөлөө хийж эхэл. Эс бөгөөс таны буруу бодож хийсэн нэг үйлдэл харилцааг үгүй хийх эрсдэлтэй байж болно. Хэнэггүй, өөрийнхөөрөө аашлах нь түүнд зарим тохиолдолд таалагдахгүй байх магадлалтайг анхаарна уу.

41
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mandala Lama

    Mandala Lama

    2018/07/24 at 20:18

    utgagui yum.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *