Олон зүйл амжуулж, эрч хүчтэй байхад тань туслах “1-3-5” дүрэм

2

Заримдаа хийж байгаа ажил хэзээ ч дуусашгүй, амралт гэдэг юм маань бүтэшгүй мөрөөдөл болж байгаа мэт санагдах үе бий. Блогер Крис Гильбо өөрийн бичсэн “The New Rules of Work” номондоо энэ дүрмийн тухай өгүүлсэн байна. Олон зүйлийг амжуулж байх хүсэлтэй бүх хүн энэ дүрэмтэй ойртон танилцах хэрэгтэй.

Бид хэт их олон ажил төлөвлөснөөс болж бүгдийг нь амжуулж чаддаггүй энэ дутагдлаас салах боломж байна. Үүнийг уншаад хэрэгжүүлээрэй.

“1-3-5” гэж юу юм бэ?

Нэг өдөрт бүх л чухал ажлыг амжуулж барахгүй бөгөөд энэ зарчмыг хэрэгжүүлснээр та хамгийн чухал ажлаа ялгаж чаддаг болно. Гол онцлог нь та өдөрт 1 маш чухал, 3 дунд зэргийн чухал, 5 жижиг зүйл амжуулах явдал юм.

Таны төлөвлөгөөнд энэ өдөр хийх ёстой 9 зүйл байх бөгөөд эхлээд харахад нэг их биш санагдаж магадгүй. Гэхдээ 4 зүйл нь чухал учир та эхлээд эдгээрт анхаарлаа хандуулан, эхний ээлжинд хийх ба ингэснээр олон жижиг зүйлд анхаарал, цагаа алдахаас сэргийлдэг байна.

 

Бодит амьдрал дээр энэ нь хэрхэн хэрэгждэг вэ?

Хүсвэл бүтэн долоо хоногоор нь төлөвлөж болох ч өдөр болгон төлөвлөх нь илүү бодит, чухал ажлыг ялгаж харахад амархан, юуг дараа хийж болохыг мэдэхэд дөхөмтэй байна. Төлөвлөгөөнд өөрчлөлт хийхэд буруу зүйл үгүй. Жишээ нь: Ойрын үед нэгэн том баяр болох болсон бөгөөд та гоо сайхны газар орох нь нэн тэргүүний зүйл болж байгаа учир 1 дунд зэргийн, 2 жижиг зүйл амжуулах ажлаа орхин шинээр гарч ирсэн гол зүйлдээ цагаа зарцуулж болно.

Ажлын чухал, яаралтай зэргээр та төлөвлөгөө хийснээр цаг хугацаандаа юу ч амжихгүй байсан байдлаас салах ба энэ зарчмыг тогтмол баримталснаар удалгүй байнгын яарсан, гал унтраах зарчмаар аливаа зүйлийг бүтээдэг байдлаасаа салж, үр бүтээл тань хамаагүй өндөр болж байгааг мэдрэх билээ.

Мөн юу хийж бүтээснээ бас хөтөлж байх хэрэгтэй ба энэ нь ямар их зүйл хийсэн гэдгийг тань харуулж улам бүр ихийг хийх урам зориг оруулах биз ээ.

11
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Otgoo Lubsandorj

    Otgoo Lubsandorj

    2018/05/06 at 00:43

    Nara Nasiro

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *