Хэдхэн минутын дотор гэрээ цэвэрлэх 15 мэдүүштэй арга

3

Гэр орны цэвэрлэгээ өдөржингөө үргэлжлэх нь бий. Нүдэнд бохир заваан зүйл харагдангуут л барьж аваад цэвэрлэмээр санагдана. Цэвэрлэгээнд хүч, цаг бага зарцуулахын тулд бусдын зөвлөгөөг судлах хэрэгтэй. Ингэснээр та мэдрэлээ гамнахын зэрэгцээ гялалзсан цэвэрхэн гэртэй болж чадна.

Эргэн тойрон ямар ч тоосгүй байхыг хүсдэг боловч амралтын өдрөө гэр цэвэрлэгээнд өнгөрөөхийг огт хүсдэггүй. Тиймээс та бүхэндээ шуурхай цэвэрлэгээний зарим нэг зөвлөгөөг бэлдлээ.

1. Тос арилгахад тос тусална

Энэхүү блогт гал тогооны тосыг арилгах гайхалтай зөвлөгөөнүүд байдаг. Хамгийн хачирхалтай нь ургамлын тосоор шүү. Цаасан алчууран дээр багахан ургамлын тос дусаагаад зуухаа арчаарай. Гадаргуу нь илүү хурдан цэвэрлэгдэнэ.

 

2. Бүгдийг гялалзтал нь арчина

Гоожуур зэргийг гялалзуулахын тулд даавуунд хүүхдийн тос түрхээд арчаарай.

 

3. Индүүгээ цэвэрлэх арга

Энэ даалгаврыг энгийн давс гүйцэтгэж чадна. Даавуун дээр давсаа цацаад индүү халтал хүлээнэ. Халахаар нь давсаа индүүднэ. Индүүний бохирдол бүрэн арилна гэж амлаж байна.

 

4. Бөгтийхгүйн тулд шүүр ашиглах

Энэхүү блогт ванн цэвэрлэх аргуудыг дурьджээ. Жирийн сойзны оронд ширүүн үстэй шүүр хэрэглэж болно. Угаалгын бодисоо гадаргуу дээр цацаад хэдэн минут бохир дэвттэл хүлээнэ. Бөгтийж чадахгүй байгаа хүмүүст маш тохиромжтой арга.

 

5. Суултуур цэвэрлэх бодис

Цаг хэмнэх үүднээс ажилдаа явахдаа цэвэрлэгээний бодисоо суултууртаа хийгээд яваарай. Орой гэртээ ирээд сойзоор нэг цэвэрлээд л усаа татахад хангалттай.

 

6. Ангижруулагч нэм

Шалаа угаахаас өмнө усандаа цагаан хэрэгслийн ангижруулагч нэмээрэй. Шал нэг хэсэгтээ бохирдохгүй.

 

7. Кофены шаар шүүх цаас тоостой тэмцэнэ

Зурагт эсвэл нөүтбүүкний дэлгэцийн тоосыг кофены шаар шүүх цаасаар арчаарай. Бүх бохирыг сайтар авах бөгөөд загалтуулахгүй. Уг аргыг энэхүү блогт танилцуулж байна

 

8. Багс ашиглаарай

Жижигхэн эд зүйлсийн тоосыг, жишээ нь баримлын тоосыг багсаар авч болно. Завсар болгоныг арчих гэж цаг үрэхгүй. Энэ аргыг энд танилцуулжээ.

 

9. Сонин хогийн саванд

Хогны савны ёроолд сонин тавиарай: илүүдэл шингэнийг өөртөө шингээх тул хогийн сав хуурай чигээрээ үлдэнэ.

 

10. Шалны алчуурын оронд оймс

Зузаан үстэй оймс бохирыг сайн авдаг: оймсоо шалныхаа модонд хийгээд шалаа арчаарай. Дараа нь оймсоо угаалгын машинд хийгээд угааж болно. Энэ аргын тухай эндээс уншиж болно.

 

11. Ороо битгий хураа

Гайхалтай мэдээ! Ороо хураах хэрэггүй: чийгтэй орыг хураагаад бүтээлгээр бүтээхэд элдэв нян үржих таатай орчин болно. Тиймээс харшил үүсгэгчээс зайлсхийхийн тулд ороо хураалгүй орхи.

 

12. Өнгөлөгчийг мартаж болохгүй

Цэвэрлэгээний бодис худалдан авч мөнгөө дэмий үрэх хэрэггүй гэцгээдэг. Өнгөлөгч нь тоосыг гадаргуу дээр тогтоодоггүй, тиймээс цэвэрлээгээг бага хийлгэнэ.

 

13. Хөргөгчний тавиурыг хүнсний скочоор бүрэх

Хүнсний скочоор бүрсэн байхад хөргөгч цэвэрлэх ажлаас өөрийгөө ангижруулж болно. Бохирдохоор нь скочоо солиод байхад л хангалттай.

 

14. Угаалгын өрөөний ханыг нойтон орхих хэрэггүй

Шүршүүрт орсны дараа хананы чийгийг арчиж байх хэрэгтэй. Ингэснээр хананы хатсан бохирдлыг дэвтээж угаах гэж өөрийгөө зовоох хэрэггүй болно.

 

15. Сойзоо дриллд шургуул

Энэ аргаар гүн бохирдлыг ч төвөггүй цэвэрлэж чадна. Цаг, хүчээ хэмнэхийн зэрэгцээ хаа сайгүй гялалзана.

66
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
13
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Sonin Sonin

    Sonin Sonin

    2018/05/05 at 17:43

    Khulan Khulan

  2. Otgoo Lubsandorj

    Otgoo Lubsandorj

    2018/05/06 at 00:15

    Nara Nasiro

  3. Цолмон Эрдэнэбат

    Цолмон Эрдэнэбат

    2018/05/06 at 08:57

    Б. Туул

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *