Орчин үеийн залуус ахмад үеийнхээ хажууд дараах 30 ур чадварыг алджээ

2

Бүх л үеийнхэн залуу үеэ муулж байсан ба тэдгээр нь нас яваад дараагийн залуу үеэ бас муулах гэх мэтээр олон зууныг элээж байгаа бөгөөд энэ нь хэзээ ч дуусахгүй мэт санагдаж байна. Гэхдээ бид одоо нэгэн өвөрмөц ертөнцөд амьдарч байгаа ба залуу үе болон тэдний эцэг эхийн хоорондох сэтгэлгээний ялгаа урьд өмнөхөөс дэндүү ихээр ялгаатай болжээ. Шинэ технологи, интернет, виртуал орчин зэрэг нь залуучуудыг урьд өмнөхөөс хэд дахин хурдтайгаар өөрчилж байна. Харин энэ нь сайн уу эсвэл муу юу?

Энэ асуултанд хариулт олохын тулд Independent сэтгүүлийн явуулсан судалгааг харах хэрэгтэй ба тэнд 55-аас дээш насны үеийнхний чаддаг байсан зүйлсийг миллениалудын чаддаг (25-34) зүйлтэй харьцуулсан байна. Хэн нь юу чаддаг байсныг харьцуулан харцгаая.

  • Аналог цагийг ахмадуудын 90% нь мэднэ.
  • Тооцоолох машингүйгээр урт болон хүндийг ахмад үеийн 90% нь тодорхойлох бол залуучуудын 52% нь чадна.
  • Орлогоо зөв зарцуулах: ахмад үе – 86%, залуучууд – 52%
  • Цамцаа зөв индүүдэх: ахмад үе – 84%, залуучууд – 51%
  • Товч хадах: ахмад үе – 81 %, залуучууд – 41 %
  • Гутлаа цэвэрлэх: ахмад үе – 77 %, залуу үе – 28 %
  • Хоолны хэрэгсэл зөв ашиглах: ахмад үе – 77 %, залуу үе – 39 %
  • Залгуур засаж чадах: ахмад үе – 73 %, залуу үе – 21%

  • Үржүүлэхийн хүрд санаж байгаа нь: ахмадууд – 79 %
  • Зөв бичих дүрэм санаж байгаа: ахмад үе – 72 %, залуучууд – 39 %
  • Ширээн дээр хоол, хэрэгсэл зөв байрлуулах: ахмад үе – 70 %, залуу үе – 39 %
  • Цэцэг тарих мэдлэг: ахмад үе – 66%, залуу үе – 22%
  • Хөргөгчинд хүнсээ зөв хадгалах: ахмад үе – 63%, залуу үе – 28 %
  • Түлэгдсэн үед яах ёстойг: ахмад үе – 62 %, залуу үе – 32 %
  • Хувцас дээр тогтсон толбо арилгах: ахмад үе – 58%, залуу үе – 31%
  • Газрын зураг, компас ашиглаж чаддаг байх: ахмад үе – 58%, залуу үе – 24 %
  • Шувууны төрөл ялгах: ахмад үе – 48%, залуу үе – 17 %
  • Хувцас зөв нөхөх: ахмад үе – 47%, залуу үе – 17 %
  • Өөрөө шархаа боож чадах: ахмад үе – 45%, залуу үе – 18%.

  • Шатар тоглох: ахмад үе – 44%
  • Анхны тусламж үзүүлэх: ахмад үе – 43%, залуу үе – 30%
  • Машины дугуй өөрөө солих: ахмад үе – 43%, залуучууд – 24%
  • Ургамал таних: ахмад үе – 34%, залуу үе – 13%
  • Дугуйны гинж засах: ахмад үе – 34%, залуу үе – 21%
  • Гал асаах: ахмад үе – 33%, залуу үе – 19%
  • Жимсний чанамал хийх: ахмад үе – 31%, залуу үе – 16%
  • Нэхэх: ахмад үе – 23%, залуу үе – 4%
  • Оддын тухай ойлголт: ахмад үе – 15%, залуу үе – 11%
  • Алдартай хос бүжгийн алхалтууд: ахмад үе – 15%, залуу үе – 4%
  • Хөдөлгүүрийн гэмтлийг өөрөө засах: ахмад үе – 10%, залуу үе – 5%

Ингэхээр өмнө маань зөвхөн мөхөл харагдаж байгаа хэрэг үү?

Үгүй. Энэ нь хүн төрөлхтөн мөхөж байгаа хэрэг огт биш юм. Бид зөвхөн технологи, интернет роботжсон үе гэсэн нэгэн шилжилтийн шатанд байгаа ба тэдгээр зүйлүүд бидний өмнөөс олон зүйлийг хийдэг болж өмнөх үеийн чаддаг байсан зүйлийг залуучууд сурах шаардлагагүй болж байгаа хэрэг юм. Энэ бол уруудалт биш харин нэг зүйлийг нөгөөгөөр сольж байгаа үе.

Нэмээд хэлэхэд асуулгад оролцсон залуучуудын 62% ахмад үеэ илүү ухаантай, сэргэлэн гэж хүлээн зөвшөөрсөн ба 40% нь аливаа нэг бэрхшээлийг шийдэхдээ ахмадын зөвлөгөөг авдаг гэжээ. Харин бүхэл бүтэн 83% нь хамтраад нэг нэгнээсээ суралцвал сайхан хэрэг гэж үзсэн байна.

Технологийн хөгжил түүний нөлөө бидэнд сайн зүйл үү эсвэл муу үр дагавартай болов уу гэдэг талаар та юу бодож байна?

24
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Myagmar Jadamba

    2018/04/30 at 11:19

    Аналог цаг гэж юу юм бэ. Би мэдэхгүй байх юм, залуу гэсэн үг үү.

  2. Гантулга

    2018/04/30 at 12:09

    Аналог цаг зураг дээрээ байгаа дугуй цагийг хэлж байгаа юмаа.
    Энэ судалгааг ямар улсад авсан юм болоо.

  3. Зочин

    2018/04/30 at 17:01

    Хоол хийж чаддаг залуус хэр олон байгаа болоо.

  4. Зочин

    2018/04/30 at 20:15

    Тооны машин анх гарч байх үед аав маань “Одоогийн хүүхдүүд сампин хэрэглэж чадахаа байлаа, яана даа” гэж байж билээ. Сампин хэрэглэж сураагүй бидний үе тооны машиндсаар байгаад насаа барж байх шив. Ингээд бодохоор одоогийн хүүхэд залуучуудад бидний үеийн зүйлс хэрэггүй болж байгааг гайхах хэрэггүй ч юм уу даа.

  5. Зочин

    2019/09/02 at 15:01

    Гар утас, компьютер, цахим тоглоом, интернэт зэрэг зүйлсээр тодорхойлбол ахмад үе, залуу үеийн чадвар эсрэгээрээ харагдах нь ойлгомжтой. Ингээд бодохоор үеийн үед л ийм ялгаа гарсаар ирсэн биз. Дундад зууны үеийн хүмүүстэй одоогийн бидний үеийн ахмадуудыг харьцуулбал сэлэм эргүүлэх чадвараар 0%, нум сум харвах чадвараар 0%, мориор холын аянд олон сараар нойр хоолгүй явах, байлдан дагуулах чадвараар 0% гэх мэт олон ур чадварыг гээсэн байгаа шүү дээ. Сул дорой болсондоо биш ийм ур чадвар шаардлагагүй болсон учраас тэр биз. Хүй нэгдлийн үеийн хүмүүсийн хийж чаддаг байсан олон зүйлийг Чингис хаан хийж чаддаггүй байсан л байх. Хүн төрөлхтний жам биз ээ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *