
50 настай эмэгтэй хүн – гоо үзэсгэлэнгийн оргил үе. Мэдээж харцанд нь гуниг, нүүрэнд нь үрчлээ сууж биеийн галбир төдийлөн залуу үе шигээ байж чадахгүй. Гэхдээ энэ л насанд үнэхээр гайхалтай харагдаж болно. Нас тогтсон эмэгтэйчүүд хэт дүрэм барьсан, нэг загварын хувцас өмсөж алдаа гаргадаг гэж стилистүүд үзэж байна. Та залуу, загварлаг, эрхэмсэг харагдах ёстой.
50 насны ойн баяр – жийнс өмсөх шилдэг шалтгаан. Чухам жийнсэн өмд таныг залуу харагдуулна. Энэ насны эмэгтэйчүүдэд залуу охидуудаас илүү зохидог гэхэд буруудахгүй. Ямар жийнсэн өмд сонгох, юутай хослуулж өмсөх тухай бид та бүхэндээ танилцуулах гэж байна.
Эмэгтэйчүүдэд зориулсан жинсэн өмд
Өөрт тохирох жийнсэн өмд сонгохдоо хэд хэдэн дүрмийг мэдэж байх хэрэгтэй.
1. Загвар
Хүний бие галбир адилгүй, гэсэн хэдий ч 50 гарсан эмэгтэйчүүдэд ихэвчлэн бойфрэнд эсвэл шулуун загварын өмд илүү зохино – эдгээр загвараар та ямар ч дүрийг бүтээх боломжтой. Нам суудалтай өмд эрс хориотой: хажуугаараа барина, гэдэс нь бүсний дээгүүр гарч ирж унжина, дээгүүр нь дотуур өмд нь харагдвал бүр сүйрлээ л гэсэн үг. Тийм учраас дунд зэргийн эсвэл өндөр суудалтай өмд – хамгийн амжилттай сонголт.
Скинни загвар тодорхой шалтгааны улмаас тохирохгүй загварт шууд орно. Мөн намхан бол mom-жийнсээс татгалзаарай. Эхний загвар нь биеийн харьцаанаас хэрхэн харагдах нь шууд шалтгаална, хоёр дахь загвар нь таныг улам л намхан харагдуулах болов уу. Богиносгосон эсвэл эргүүлсэн жийнсэн өмд гоёмсог харагддаг. Хөлийг урт харагдуулна, тэгээд ч загварлаг. Өвдөгнөөсөө түрий нь өргөссөн загвар – хэрвээ та өндөр биетэй бол тохиромжтой загварын нэг.
2. Өнгө болон материал
Хурц тод өнгийн зураг, ил том оёдол, элдэв нөхөөс зэргээс энэ насныхан зайлсхийнэ. Үүнээс гадна ийм загварын өмдийг бусад хувцастай зохицуулахад маш хэцүү. Шалгарсан арга – нэг өнгийнх байх: хар-хөх, кобальт, сафирэн цэнхэр. Зуны улиралд цайвар саарал, цайвар шаргал эсвэл цайвар ягаан өнгийн өмд сонгоно.
Жижгэвтэр уранхай эсвэл бага зэрэг үрчгэр материалтай өмдийг нааштайгаар хүлээж авна. Энэ мэт жижиг элементүүд бүсгүй хүнийг чимэх ажээ.
3. Моодны зохицол
Жийнсэн өмд сонгох – ажлын талыг хийж чадлаа. Одоо зөв өмсөх хэрэгтэй. Орчин үеийн, зохимжтой, таныг илэрхийлж байх ёстой. Ингээд өмдийг цамцтай зохицуулах – илүү чөлөөтэй, намирсан цамц байна. Кардиган, хантааз болон блейзер. Тод өнгийн чимгийг бас мартаж болохгүй: алчуур, зүүлт, бүс, цүнх, гутал. Энэ бүгд таныг эрхэмсэг бөгөөд тансаг харагдуулна.
Жийнсэн өмдийг зоригтой өмсөөд – дэлхийг эзлэхээр урагшаа алхаарай. Хувцасны шүүгээнд байх олон талт хэрэглээтэй хувцас мөнөөс мөн: футболктой өмсөөд зугаалганд явна эсвэл гоёмсог цамцтай хослуулан өмсөж үдэшлэгт ч явж болно.
Та жийнсэн өмд байнга өмсдөг үү? Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай. Бас найз бүсгүйчүүддээ мэдээллийг сошиал сувгаар хуваалцахаа мартаж болохгүй шүү.








Bayarmaa Bibaatar
2018/05/04 at 18:08
Horolsuren Luvsandorjj
Bayanjargal Bayan
2018/05/04 at 18:26
юунд нь зовох вэ гоё ш дээ
Nandin Batchuluun
2018/05/04 at 19:24
Ээжид минь хэрэгтэй бас ирээдүйн надад хэрэгтэй зөвлөгөө :-)
Ундраа Ундраашка
2018/05/04 at 20:24
Naynbuu Oyunchimeg
Avirmed Enkhtuya
2018/05/04 at 20:41
biend evteihen goyo shdee
Delgermaa Munkhuu
2018/05/05 at 06:59
Nadad lav shkafand dor hayaj 10 aad jeans bdag. Tsagaan , saaral, har, huh, tsenher ulaan g.m . 50 nastai geed umsuhgui bhiimuu. 70 hursen ch umsunuu
Bayanjargal Bayan
2018/05/05 at 16:49
яг жийнс авах бас өмсөх дуртай хувцас шүү
Цэнгэлжав Дуламжав
2018/05/05 at 17:57
Би 60 гарсан ч жинс өмсдөг. Юунаасаа ч ичих вэ дээ, ямар нүцгэн яваа биш.
Solongo Sayuri
2018/05/06 at 10:51
Жаргалтай Айл Манайх
Жаргалтай Айл Манайх
2018/05/06 at 10:53
Үхэн үхтлээ өмсөнө л гэнэ шүү