Менежментийн улсын XII олимпиад зохион байгуулах журам

0

Нэг. Олимпиадын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэг болон судалгаа, шинжилгээ хийх чадварыг гүнзгийрүүлэх, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

Хоёр. Олимпиадын хамрах хүрээ

  • Менежментийн үндэс
  • Хүний нөөцийн менежмент
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежмент
  • Санхүүгийн менежмент

Гурав. Оролцогчид

Бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургууль, коллеж. Сургууль тус бүр бакалаврын хөтөлбөрөөр суралцаж буй шилдэг таван оюутнаас бүрдсэн хоёр хүртэлх баг оролцуулах боломжтой.

Дөрөв. Олимпиадын үе шат

Нэгдүгээр үе: Онолын мэдлэг шалгах уралдаан, хоёр шаттайгаар явагдана.

1-р шат: Тест – онооны эрэмбээр жагсааж нийт оролцогчдын 50 хувийг дараагийн шатанд оролцуулна.

2-р шат: Бодлого – хүний нөөцийн менежментийн 1, үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн 3, санхүүгийн менежментийн 3 нийт 7 бодлого бодож тест болон бодлогын нийлбэр дүнгээр хамгийн өдөр оноо авсан 15 оюутан дараагийн үед оролцох эрхтэй болно.

Хоёрдугаар үе: Мэргэжлийн ур чадвар шалгах уралдаан, хоёр шаттайгаар явагдана.

1-р шат: Эссэ бичлэг – шүүгчдийн зөвлөлөөс өгсөн сэдэв, шаардлагын дагуу эссэ бичиж үнэлүүлнэ.

2-р шат: Илтгэл тавих – шүүгчдийн зөвлөлөөс өгсөн сэдэв, шаардлагын дагуу тоон өгөгдлийг EXCEL програм дээр боловсруулалт хийж, POWERPOINT програм дээр илтгэл бэлтгэн танилцуулга хийнэ.

Тав: Олимпиад зохион байгуулагдах газар, хугацаа

  • Нэгдүгээр үеийн 1-р шат 2017 оны 12-р сарын 7-ны Пүрэв гарагийн 900 цагаас, 2-р шат мөн өдрийн 1400 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн 201 тоот танхимд тус тус эхэлнэ.
  • Хоёрдугаар үеийн 1-р шат 2017 оны 12-р сарын 8-ны Баасан гарагийн 900 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн 215 тоот өрөөнд, 2-р шат мөн өдрийн 1100 цагаас ХААИС-ийн ЭЗБС-ийн Лаб-3 тоот өрөөнд тус тус эхэлнэ.

Хаяг: Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Эдийн Засаг Бизнесийн Сургууль, Менежментийн тэнхим

207 тоот өрөө,

Харилцах утас: 99156615, 88005829, 88408801, 99828236, 99082644

ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Ичинноров

    Г. Ичинноров

    2017/11/22 at 16:45

    Индээ ‘Б

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *