Гар утасгүй бол үнэхээр ажил амьдрал явахаа больсон цагт бид амьдарч байна. Хэдхэн хоногийн өмнө гар утсан дээрээ санаандгүйгээр кофе асгаснаас болоод барьж байсан Nexus маань таг болов. Утастай байхаас өөр аргагүй тул шинэ утасны эрэлд тэр даруй гарав. Мэдээж маш яаралтай авах хэрэгтэй болохоор их мөнгөний боломж ч, бас сонирхолтой татах утас ч бараг байгаагүй гэж хэлж болно. 5, 6 жил Google-ийн Nexus (4, 5, 6) барьж байсны хувьд Google Pixel-ийг ихэд сонирхож байсан ч үнэ нь огт буугаагүй байсан нь хүслийг минь хорьж орхив.

Нэгэн дүүгийн санал болгосноор урьдчилгаа төлбөргүй, 6 сарын хугацаатай зээлийн үйлчилгээгээр Mi брэндийн гар утас авч болохыг мэдсэн даруйдаа Mi-гийн дэлгүүрийг зорьж хэрэгцээг минь бүрэн хангах шинэ утас гарсантай танилцав. Хамгийн гайхалтай нь Xiaomi, Google хоёрын хамтран гаргасан MI A1 буюу AndroidOne гэх утас эднийд ирээд удаагүй байсан аж. Google Nexus-ийн үнэнч хэрэглэгчийн хувьд MI A1 утасны үйлдлийн систем нь Pure Android байсан нь ямар ч эргэлзээ төрүүлэлгүй авч орхив. Pure Android-ын хамгийн сайхан нь, сайхан сайхан үнэтэй утастай хүмүүс хуучин хувилбартай явж байхад цоо шинэ үйлдлийн систем шууд шинэчлэгддэгт байдаг шүү дээ. Мэдээж авах болсон хамгийн гол шалтгаан бол ҮНЭ, ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ, Баталгаат хугацаа байлаа.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

Ямар нэг банкаар дамжихгүй өөрсдөө 6 сарын хугацаатай урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр худалдаалдаг юм байна. Ердөө иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх, цээж зураг, нийгмийн даатгалын дэвтэр байхад л болно. 20 минутад утсаа аваад гарсан.

Xiaomi Mi A1 гар утасны талаарх сэтгэгдэл

Гаднах үзэмж цэвэрхэн, Pure Android, үнэ болон зээлийн нөхцөл боломжийн учраас сонгож авсан болохоос үзүүлэлт, камер, 2 симний оролт, бэлэг гээд бүгдийг нь тухайн үедээ яарч байсны хувьд төдийлөн анхаарсангүй. Харин маргаашнаас нь давуу талуудыг нь мэдээд авсан утсандаа бүр дурлаж орхив. Хурдны хувьд яриад байх юм юу ч алга, сүүлийн үеийн утаснуудтай дүйцэхүйц CPU, 4гб санах ой, 64гб багтаамж бол миний хэрэглээнд хангалттай.

Хамгийн их сонирхол татсан зүйл нь MI A1 утасны камер. 12 мегапикселийн хос камер нь зургийг илүү бодит, яг байгаагаар нь, яг байгалаар нь авч байгаа нь маш их таалагдав. Гэрэл зураг шимтэн сонирхдог хүнд бол камерных нь “Manual” тохиргоо шууд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Exposure, ISO, Lens гээд дижитал камер дээр байдаг бүхий л тохиргоонуудыг бүгдийг өөрөө тохируулан авах боломжтой.

Хэрвээ та боломжийн үнэтэй хэрнээ, чамин ганган, өндөр үзүүлэлт бүхий утас сонирхож байвал миний сонголт танд ч бас тохирно гэдэгт найдаж байна. Бас энэ утсыг авсан эхний 30 хүнд tripod ч болдог, selfie stick ч болчихдог алсаас бас удирдах боломжтой БЭЛЭГ өгч байна лээ шүү.

 

MI A1 гар утсыг худалдаж авъя

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttp://mi-mongolia.com/mi-a1

MI A1 утсаар дарсан зургууд



7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/11/15 at 15:14

    une ni hed we

  2. Зочин

    2017/11/16 at 01:43

    haana ve

  3. Зочин

    2017/11/16 at 01:43

    delguurt n ochood shuud zeeleer avch bolohuu

  4. Зочин

    2017/11/22 at 01:02

    goy utas bna awnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *