Фото зургийн уралдаан

0

Орифлэйм Монгол компани нь 2017 онд Дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсний 50 жил, Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. Оршин тогтносон энэхүү хугацааныхаа туршид Монголын ТОП 100 аж ахуйн нэгжээр, мөн Шилдэг Татвар төлөгчөөр шалгараад байгаа билээ. 15 жилийн хугацаанд бид маш олон үнэнч хэрэглэгчтэй болж олон хүмүүсийн амьдралд сайхан өөрчлөлт авчирсан. Ойн баярын хүрээнд “Орифлэйм Монгол” ХХК нь нийт хэрэглэгчдийнхээ дунд фото зургийн уралдаан зарлаж байгаагаа дуулгахад таатай байна.

УРАЛДААНЫ ТАЛААР:

Орифлэйм Монгол ХХК нь нийт Орифлэймийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийнхээ дунд 4,000,000₮ шагналын сантай уралдаан зарлаад байна.

Уралдаанд оролцох:

Алхам 1:
Та өөрийн өдөр тутам хэрэглэдэг Орифлэймийн өнөөдрийн байдлаар борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнтэй хамт өвөрмөц, шинэлэг зураг авах эсвэл авхуулах.

Алхам 2:
Зургийг “Амьдрах Гоо Зүй” Facebook хуудас руу мессежээр илгээгээрэй. Илгээхдээ зураг дээрх бүтээгдэхүүн хэрэглэдэг шалтгаан, өөрийн бүтэн овог нэр, утасны дугаар, регистрийн дугаарыг бичнэ.

Ингэснээр та дараах шагналуудын эзэн болох боломжтой:

1-р байр: 1 хүн

  • 1,000,000₮ үнэ бүхий Орифлэймийн дурын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг
  • 12-р сард болох хүндэтгэлийн ойн арга хэмжээний урилга
  • Арьс тодорхойлох аппаратаар бүрэн оношлогоо + зөвлөгөө
  • Эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын зөвлөгөө
  • 2018 оны “Амьдрах Гоо Зүй” сэтгүүлд гарах эрх, мэргэжлийн студид зураг авахуулах эрх

2-р байр: 3 хүн

  • 500,000₮ үнэ бүхий Орифлэймийн дурын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг

3-р байр: 5 хүн

  • 300,000₮ үнэ бүхий Орифлэймийн дурын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг

Шагналт байр: 10 хүн

  • Орифлэймийн бүтээгдэхүүний гарын бэлэг

ШАЛГАРУУЛАЛТ:

  • Зургийн хандалт буюу like болон share хийгдсэн тоо
  • Бүтээгдэхүүний тайлбар
  • Фото зургийн үзэмж, зохиомж, чанар

Тэмцээний ялагчдыг 11-р сарын 2-нд Орифлэймийн байранд шагналыг гардуулна. Уралдаандаа идэвхтэй оролцоорой. Та бүхэнд амжилт хүсье.

Уралдааны бичлэг:

“Миний дуртай Орифлэймийн бүтээгдэхүүн” фото зургийн уралдаан

Уралдаан дуусахад 2 долоо хоног үлдлээ. Дуртай бүтээгдэхүүнтэйгээ хамт зургаа авахуулаад 1 сая төгрөгийн дурын бүтээгдэхүүн авах эрхийн бичиг болон бусад гайхалтай урамшууллын эзэн болоорой.Уралдааны дэлгэрэнгүй: http://bit.ly/2zhoKdS

Posted by Амьдрах Гоо Зүй on Wednesday, October 11, 2017

2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.