Д.Сумъяа, П.Орхон нарыг мялаалаа

0

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нарын санаачилгын дагуу энэ оны 8-р сараас эхлэн тодруулж буй “Сарын шилдэг тамирчин” шалгаруулалтаар Унгарын Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д түрүүлсэн МУГТ, Олимпийн наадмын мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумъяа болон  Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн ОУХМ Пүрэвдоржийн Орхон нар шалгарч шагнууллаа.

Шилдгээр шалгарсан тамирчдад СКАЙтел группийн зүгээс шинээр зах зээлд нэвтрүүлээд буй СКАЙтел, СКАЙмедиа үйлчилгээний нэгдмэл дөрөвлөсөн үйлчилгээ-SMART HOME багцыг 1 жилийн турш ашиглах эрх, СКАЙмедиа төхөөрөмжийн хамт бэлэглэлээ. Түүнчлэн Huawei компаниас өөрийн брэндийн сүүлийн үеийн, өндөр үзүүлэлт бүхий гар утсаар 2 тамирчинг мялаалаа.

Спортод элэгтэй ард түмэндээ урам хайрлан, магнайг нь үргэлжид тэнийлгэж, ирээдүйд улам их амжилт гаргахыг шилдэг тамирчдадаа хүсэн ерөөе!

16
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.