Математик, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай – “ОЮУТ” Бага Сургууль

0

Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Оюут бага сургууль нь 2017 -2018 оны хичээлийн жилээс сургалтын үйл ажиллагаагаа эхэлж байна.    Математик, англи хэл, бага ангийн багш нарын хамтарсан шилдэг баг хамт олон бяцхан шавь нараа хүлээн авч тэднийгээ хүнлэг ёс суртахуунтай, сурах арга барилтай, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх болон хамтран ажиллах чадвартай иргэн болон төлөвших сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэлүүд:

Цөм хөтөлбөрийн болон математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах

Дүүрэг, нийслэл, улс, олон улсын чанартай математикийн олимпиадад суралцагчдыг бэлтгэх

4, 5 дугаар ангийн суралцагчдыг 1-р сургууль, 11-р сургууль,Шинэ монгол сургууль, Шинэ эхлэл, Шинэ эрин олон улсын хөтөлбөртэй сургуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэх

Шатар, даам, бүжиг,хөгжим,уран зураг баримал, оюун ухаан хөгжүүлэх зэрэг хүүхэд бүрийн хэрэгцээ сонирхолд нийцсэн олон төрлийн дугуйлан хичээллүүлэх

Хүүхэд нэг бүрийн хөгжлийн дэмжсэн хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг зохион байгуулах

Өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулах

Сургалтын жилийн төлбөр 3 сая бөгөөд хувааж төлөх, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах уян хатан нөхцөлтэй.

Та бүхэн манай сургуулийг сонгож хүүхдээ суралцуулсанаар цаашид улсад нэртэй шилдэг сургуулиудад элсэн суралцах боломжийг бий болгож улмаар дэлхийн шилдэг сургуульд суралцаж чадварлаг мэргэжилтэн болж сайхан амьдрах үндэс суурийг нь тавьж өгч буй хэрэг юм.

Хаяг: Тэнгис кино театрын баруун хойно Хөдөлмөр харилцааны дээд сургуулийн хажууд

Харилцах утас: 99050072,  88953575

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.