Дайны фронтоос Аялалын тренд болсон Урал мотоцикл

5

ЗХУ нь 1940 онд BMW R71 маркын мотоциклийн дизайн, үйлдвэрлэлийн технологи дээр үндэслэн өөрсдийн гурван дугуйт (шаахайтай) мотоциклийг бүтээх ажлыг эхлүүлж 1941 онд анхны М-72  модель загварыг бий болгожээ. Анхандаа үйлдвэрүүд нь Москва, Ленинград (Одоогийн Санкт Петербург) болон Харковт байрлаж байгаад Нацист Германы довтолгооноос болоод Москвагийн үйлдвэр нь Ирбитрүү, Ленинград, Харковын үйлдвэрүүд нь Горкие рүү (Никние Новогрод) нүүжээ. 

Жосеф Сталин Нацист Германы танк болон явган цэргийн довтолгооныг эсэргүүцэхийн тулд бүх боломжит аргуудыг бэлтгэх тушаал өгснөөр Зөвлөлтийн Батлан Хамгаалахын Яаманд болсон уулзалтын үеэр гурван дугуйт мотоцикл нь Улаан Армид нэн шаардлагатай болохыг шийдэж байжээ. BMW R71 нь Улаан Армийн шаардлагад бүрэн нийцэж байсан тул эх загвар болгон дуурайлган бүтээх ажлыг эхлүүлж 1941 оны эхэн гэхэд М72 загварын прототайпыг гаргаж Сталинд үзүүлэн масс үйлдвэрлэлд шилжүүлэх зөвшөөрлийг авчээ. 

Дэлхийн II дайны үеэр нийт 9799 ширхэг М72 үйлдвэрлэгдэж, армид хүргэгдэж байсан тоо байдаг бөгөөд дайны дараа 1950 онд 30,000 дахь мотоциклоо үйлдвэрлэжээ. Түүнээс хойш армийн зориулалтаар үйлдвэрлэх шаардлагагүй болсон тул нийтийн хэрэгцээнд үйлдвэрлэж байгаад М72 загварын үйлдвэрлэлийн шугам нь 1957 онд БНХАУ-д зарагджээ. 

Урал нь 1953 оноос хөгжиж буй орнуудруу экспортлогдож эхэлсэн бөгөөд 1973 – 1979 онуудад Их Британийн САТРА корпорациар дамжин Коссак мотоцикл нэрээр зарагдаж байжээ. 

ИЗМ-УРАЛ нь одоо ОХУ-ын том багтаамжтай мотоциклийн цор ганц үйлдвэр бөгөөд дэлхий дээрх шаахайтай мотоциклийн хэдхэн үйлдвэрүүдийн нэг юм. Үйлдвэр нээгдсэн цагаасаа хойш 3.2 сая гаран мотоциклийг зарсан тооцоо байдаг. 

1992 онд ИЗМ-УРАЛ нь нээлттэй хувьцаат компани болон 22% нь төрийн өмчид үлдэн “УРАЛ МОТО ХК” болон өөрчлөгдөн зохион байгуулагджээ. 1998 онд төрийн өмчөөс бүрэн тусгаарлагдан хөрөнгө оруулагчдын гарт орсон бөгөөд түүнээс хойш дахин шинэчлэгдэн, хөрөнгө оруулалт босгох шаардлагын улмаас 2000 онд 3 энтрепренерт зарагдаж дизайн, үйлдвэрлэлийн шугам, эд анги зэргийг өөрчлөн улам боловсронгуй болгон үйлдвэрлэж эхэлжээ. 

Одоо бол Урал нь ОХУ-ын гэхээс илүүтэйгээр олон улсын бренд болсон бөгөөд эд ангиудаа бараг бүгдийг дэлхийд алдартай брендүүдээс авч угсардаг болсон байна. Жишээ нь: Bosch, Delphi брендийн түлшний систем, Brembo-гийн тормос, Denso-гийн генератор, Yuasa-гийн аккумлятор, Sachs-ын амортизатор, SKF-ын холхивч, Marzocchi-гийн сэрээ гэх мэт эд ангиудыг ашиглаж байна. 

URAL мотоциклийг хөлөглөн аялах нь сүүлийн хэдэн жилд тренд болоод байна. Жилийн 4 улиралд унах боломж, бартаат замыг туулах чадвар, машин явж үл чадах замаар явах зэрэг нь аялагчдын зайлшгүй сонголт юм.

70 жилийн түүхтэй, нэр хүндийн илэрхийлэл болсон URAL 3 дугуйт мотоциклыг Монголд албан ёсоор Рус Мото Монголия ХХК оруулж ирж байгаа бөгөөд цоо шинээрээ бэлэн байгаа URAL PATROL 2WD загварыг танд танилцуулж байна.

URAL PATROL – 2WD 2016

Шулуун болон бартаат замын мотоцикл
Арын хоёр дугуй хөтлөгчтэй (2WD)

Техникийн үзүүлэлтүүд:

  • Цилиндрийн багтаамж: 745 куб.см
  • Хөдөлгүүрийн төрөл: 4 такт, 2 цилиндр
  • Агаарын шүүлтүүр: Хуурай цаасан шүүгч элементтэй
  • Хурдны хайрцаг: Хөл удирдлагатай
  • Арааны тоо: Урагшаа 4, ухрах 1
  • Овор хэмжээ: урт 2580 өргөн 1700 өндөр 1100
  • Дугуй: Хөнгөн цагаан диск, ган хигээс, DUGONF-308, 19 инч
  • Бензин төрөл: A-92
  • Шатахууны савны багтаамж: 21 литр
  • Шатахуун зарцуулалт: 100 км-т 7,6 литр
  • Мотоциклийн дээд хурд: 110 км/ц

ЧАНАР

  • Генератор: DENSO
  • Аккумлятор: YUASA
  • Амортизатор: SACHS
  • Холхивч: SKF
  • Сэрээ: MARZOCCHI

ХӨДӨЛГҮҮР

2016 оны шинэ модель – ECU систем, түлшийг илүү нарийн тооцоололтой хуваарилна.
BOSCH, DELPHI брендийн элементүүдийг ашиглан шахалтын автоматжуулсан системийг бий болгосон.

  • ТОРМОС
  • BREMBO – Дискен тормос + Гадны нөлөөнөөс хамгаалсан стандарт хаалт бүхий битүү холхивч

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.facebook.com/uralmotomgl

Утас: 98191010

17
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.