Цагаан гаатай ус уух нь хүний биед ямар ач тустай вэ?

3

Цагаан гааны үндсийг ихэвчлэн хэрэглэдэг.

  • Үндэс нь зузаан иштэй
  • Ургамал судлалд Zingiber гэж нэрлэдэг ба эвэртэй гэсэн утгатай.
  • Үндэс нь өвөрмөц үнэртэй ба аагтай хурц амттай.

Цагаан гааны үндсийг хоол болон эмчилгээнд ашигладаг.

Хятадын уламжлалт эм гэж Европт мэдэгдсэн ба аль ч супермаркет, ногооны дэлгүүрт худалдаалагддаг.

Үүний үр ашигтай шинж чанарууд дээр нэмээд хэлэхэд цагаан гаа нь нойр булчирхай, хоол боловсруулах системд сайн нөлөөтэй.

Мөн ханиад томуу зэрэг амьсгалын замын өвчнийг эдгээхэд тустай.

Витамин С, B6–ийн агууламж өндөр, эрдэс бодисоор баялаг (кали) учраас олон эмгэгийг эдгээх бодис байдлаар хэрэглэгддэг. Мөн антиоксидант шинж чанартай.

Цагаан гааг хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гааг салат, сүмс, олон төрлийн хоолонд хийж болно.

Жүүс, амттан, сиропыг амтлахад тохиромжтой ба хандалж эсвэл өөрөөр нь идэж болно.

Цагаан гаа нь мөн шампунь, тос, целлюлит арилгах тос гээд олон гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлага болдог.

Ганц эсрэг заалт нь биеийн халууныг нэмэгдүүлдэг.

Мөн дараах хүмүүс хэрэглэж болохгүй:

  • Халуурсан
  • Жирэмсэн эхчүүд
  • Хүүхдүүд
  • Цусны даралт өндөр, аспирин уудаг хүмүүс (аспирины үйлчилгээг нэмэгдүүлдэг)

Цагаан гаатай ус

Найрлага

  • 4 аяга ус (1 л)
  • 4 ц/х жижиг хэрчсэн цагаан гаа (нарийн хэрчим) (40 гр)

Бэлтгэх заавар

Буцлах гэж буй усанд цагаан гаагаа хийж 10 минут буцалгана. Үүнийхээ дараа 15 минут хөргөж шүүнэ. Халуунаар нь эсвэл хүйтнээр нь ч ууж болно. Зөгийн бал хийж ууж болно.

Цагаан гаатай усандаа кардамон, синнамон, нимбэгийн шүүс мөн хийж хэрэглэж болно.

Энэхүү цагаан гаатай ус нь таны биед ямар үр нөлөөтэй болохыг хэлж өгье.

1. Бодисын солилцоог хурдасгахад тустай

Цагаан гаа нь термо генийн шинж чанартай учраас бодисын солилцоог хурдасгаж, биед хуримтлагдсан өөх тосыг шатаадаг. Жин хасах өөр дэглэмд багтдаг.

2. Хоолны шингэц сайжруулна

Энэ ургамал нь их хэмжээний мяндас агуулдаг учраас нарийн/бүдүүн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг. Гэдсэнд шим тэжээл шимэгдэлтийг хурдасгадаг. Өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг гадагшлуулдаг.

3. Маш сайн антиоксидант

Антиоксидант шинж чанар нь зүрх ба цусны судлуудыг хэвийн нөхцөлд байлгадаг ба цагаан гаа нь цусны судасны ханыг хатуурахаас сэргийлж, цусны эргэлтийг сайжруулдаг.

Мөн үс арчилгаанд ашигладаг ба хагнаас ангижирч, үс унах, хуурайшилтаас сэргийлж, ургалтыг дэмжиж өгдөг.

4. Холостерины түвшинг хэвийн байлгахад тусална

Цагаан гаатай ус нь цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэхээс сэргийлдэг. Хэрвээ ихэсвэл артерийн судас бөглөрөх зэрэг эрүүл мэндэд аюултай.

5. Үрэвслийн эсрэг сайн нөлөөтэй

Цагаан гаатай ус нь үрэвсэл, өвчнийг намдаадаг.

  • Үе мөчний өвчин
  • Булчингийн өвдөлт
  • Хэрх өвчин
  • Үе мөчний үрэвсэл
42
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. А. Бадка

    А. Бадка

    2017/08/23 at 15:27

    Ss hiigeed ogooch

  2. мааяа

    2017/08/23 at 15:50

    хүнд тустай сайхан зөвлөгөөнүүд байнаа

  3. Boloroo Boogii

    Boloroo Boogii

    2017/08/23 at 21:03

    Munkherdene Purev

  4. Жамц Цэцгээ

    Жамц Цэцгээ

    2017/08/24 at 08:06

    Biy hongon saihan boldog yum biler

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *