3D-гээр хэвлэсэн зүрхийг хүүхдэд суулгажээ

0

3D-гээр хэвлэсэн зүрхийг хүүхдэд суулгажээ3D хэвлэл нь өдрөөс өдөрт ашиглалтын шинэ боломжуудтай болсоор байгаа зүйл. Аж үйлдвэрийн салбарт илүү тохиромжтой мэт энэ зүйлийг хамгийн сүүлд анагаах ухааны салбарт ашиглагдсан тохиолдол гарчээ. Яг тодорхой хэлбэл зүрхний мэс ажилбарт 3D хэвлэлийг ашигласан байна. Америкийн Кентакки мужийн Овенсборо хотод 14 сарын өмнө мэндэлсэн Roland Lian Cung Bawi нь зүрхний төрөлхийн 4 гажигтай төржээ. Хүүхдийн амь насыг аврах зүрхний мэс ажилбар Луисвиллийн их сургуулийн инженерүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Косайр хүүхдийн эмнэлэгт болсон байна. Хүний зүрхний 3D хэвлэмэл загварыг ашиглах санааг Косайр хүүхдийн эмнэлгийн рентген зураг авалтын тасгийн эрхлэгч Philip Dydynski гаргажээ. Луисвиллийн их сургуульд айлчлах үедээ 3D хэвлэлийн боломжуудыг харсан тэрээр сургуулийн үйл ажиллагааны менежер Tim Gornet-д санал тавьсан байна. Компьютержсэн томографын зураг ашиглан хүүхдийн зүрхний 3D загвар бүтээсэн нь ердийн хүүхдийн зүрхнээс 1,5 дахин том байв. Gornet-ын хэлснээр 20 цаг орчмын хугацаанд уян хатан мяндсаар хийсэн 3 ерөнхий хэсгийг нэгтгэх аргаар хийсэн энэ зүрх 600 орчим долларын үнэтэй аж. Луисвиллийн их сургуулийн эрдэмтэдтэй хамт загвар зүрх суулгах мэс заслын төлөвлөгөө гаргасан зүрхний мэс засалч Erle Austin III хэлэхдээ “Зүрхний төрөлхийн эмгэгт хийх хагалгааны төлөвлөгөөнд энэ загвар нь үнэхээр өөрчлөлт авчирсан. Бид хэн нэгний амьдралыг төсөөлж байгаагаас илүү болгож болохыг мэдэж авч байна.” гэжээ. Roland хүү 2014 оны 2-р сарын 10-нд хагалгаанд орж, 14-нд эмнэлгээс гарсан бөгөөд 21-нд өгсөн шинжилгээ нь түүнийг сайн байгааг харуулсан байна. 3D хэвлэмэл зүрхийг хийсэн төв нь голдуу хүнд үйлдвэрлэлийн салбарынханд үйлчилдэг байсан бол Gornet зүрхний мэс ажилбарын талбарт ажиллах боломжтойг харуулжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Antagonist

    2014/03/14 at 14:22

    Энэ 3D технологи бидний ирээдгүйг аварч болох юм…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *