Цөөн тооны бүсгүйчүүд л хөхний даруулганы 9 боломжийн талаар мэддэг

0

Хөхний даруулга – эмэгтэй хүний хувцасны шүүгээнд байх хамгийн чухал элемент. Бидний сэтгэл санаа ямар байхаас хамааралгүй өдөр тутам хэрэглэх хувцас.

Энэхүү дотуур хувцсыг өөрийн биед хэрхэн тааламжтай мэдрэмж төрүүлэхээр зүүх ёстойг та бүхэнд танилцуулж байна.

Доош гулсуулахгүйн тулд

Мөрөвчгүйгээр хөхний даруулга зүүхэд доош унжаад байдаг. Хөхний даруулгын мөрөвчийг салган авч арын түгжээнд углан хөхний даруулгын доогуур явуулна. Одоо таны хөхний даруулга доош гулсахгүй.

 

Төгс пуш-апын нууц

Олны нүдэн дээр ил гарах эсвэл гэрэл зураг авахуулахад тохиромжтой арга юм. Өөрөө наалддаг аягыг наахдаа хөндлөн бус босоо байрлалаар наана.

 

Мөрөвч үрээд байвал

Тусгай силикон зөөлөвч хийгээрэй. Ер нь, тараагүй хөхний даруулгын мөрөвч л үрдэг гэдгийг анхаарна уу.

 

Мөрөвчгүй даашинзад хөхний даруулга тогтоох

Мөрөвчгүй бас задгай нуруутай даашинзад ямар хөхний даруулга таарах вэ – асуудлыг амархан шийдэж болно. Шилдэг арга бол хөхний даруулгын аягыг шууд даашинздаа оёх.

 

Хөхний даруулгын мөрөвчийг тааруулах

Санаж яваарай: хөхний даруулгын мөрөвчийг тааруулахдаа давхарласан хоёр хуруу хийж үзнэ. Одоо мөрөвчөө тааруулах гэж зовох хэрэггүй боллоо.

 

Хөхийг дээш өргөх

Таны хөхний даруулга хөхийг тань өргөж чадахгүй байвал мөрөвчийг нуруугаараа явуулахаар тохируулаарай.

 

Хатуулгагүй хөхний даруулгыг сайжруулах

Энэ төрлийн хөхний даруулга биед маш эвтэйхэн байдаг, зөөлөн бөгөөд хатгах төмөргүй. Гэсэн хэдий ч хөхний хэлбэрийг төдий л өөд нь татаж чаддаггүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд дотор нь усны хувцасны хөхний зөөлөвч нэмээрэй. Хувцсанд зориулсан скочны тусламжтайгаар тогтоож болно.

 

Цамц ангайгаад байвал

Том хөхтэй эмэгтэйчүүдэд элбэг тохиолдол хүндрэл. Гаднын хүний харцыг хөхөн дээрээ байлгах хүсэлгүй бол хоёр талтай хувцсанд зориулсан скоч наагаарай.

 

Хөхний даруулгыг зөв хадгалах

Хөхний даруулгыг хадгалах шилдэг арга маш энгийн – зүгээр л хувцасны өлгүүрт өлгөөрэй. Хэлбэрээ алдахгүй, бүгд гар дор бэлэн.

27
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *