Чех дэх бүрэн автомат унадаг дугуйн зогсоолын цамхаг

0

Чех дэх бүрэн автомат унадаг дугуйн зогсоолын цамхагДэлхийн хүн ам өсөж байгаатай холбоотойгоор томоохон хотууд өдрөөс өдөрт улам бүр хүн ихтэй, шигүү суурьшилтай болж байна. Цамхаган зогсоолууд хотын оршин суугчдын хувьд асуудлыг шийдвэрлэх нэг зөв гарц болж байгаа ба анхандаа энэ санаа нь моторт тээврийн хэрэгслүүдэд чиглэж байсан ч шатахууны үнийн өсөлт, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө зэрэг олон хүчин зүйлүүдээс шалтгаалж, жилээс жилд унадаг дугуй хөлөглөгчдийн тоо өсөх болсон учир цамхаг хэлбэрийн зогсоолыг унадаг дугуйнд зориулан барих явдал ч гарах болжээ. Саяхны жишээ гэхэд Бүгд Найрамдах Чех улсын унадаг дугуй импортлогч Вело /Velo/ компани Храдец Кралове хотын галт тэрэгний зогсоолын ойролцоо унадаг дугуйн бүрэн автомат цамхаг хэлбэрийн зогсоолыг барьсан байна. Долоон эгнээ бүхий уг зогсоол 117 унадаг дугуйг байршуулах багтаамжтай бөгөөд нэг дугуйг ойролцоогоор 30 секундын хугацаанд байршуулж, эргүүлэн авчрах аж. Цамхгийн төв хэсэг 360 градусаар эргэж, босоо чиглэлд хөдлөн дугуйнуудыг байршуулах юм. Ингэхдээ унадаг дугуйн жолоонд өлгөөтэй байгаа дуулга гэх мэт нэмэлт хэрэгслүүдийг хамтад нь байршуулдаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *