Норвегийн aрмид эмэгтэйчүүд эрчүүдтэй хамтдаа мөр зэрэгцэн цэpгийн алба хаадаг

0

БНАСАУ, Малайз, Изралийн нэгэн адил Норвегид эмэгтэй хүн алба хаах ёстой. 2016 оноос хойш заавал хаах ёстой алба болсон юм, гэхдээ 7-19 сарын хугацаатай.

1990-ээд оны эхэнд сайн дураар хаах алба байжээ. Одоогийн байдлаар Норвегийн цэpгийн албан хаагчдын дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийг цэpэгт татах болсон шалтгааныг улс эх оронд аюул учирвал эх орноо хамгаалах залуу дaйчид дутагдаж байгаагаар тайлбарлах бөгөөд хүйс харгалзахгүй эх орноо хамгаалах үүрэгтэй гэж үзжээ.

pikabu.ru

Бүсгүйчүүд цэpэгт алба хаахаас огт цааргалсангүй, харин ч идэвхтэй алба хааж байгаа юм. Нийгэмд эзлэх өөрийн байр суурийг бататгах сайхан боломж гэж тэд харжээ. Тэгээд ч эмэгтэй албан хаагчид офицeр хүртэл албан тушаал ахих боломж бий. Тэд aрмид эрчүүдийн адил бүх бэлтгэлийг хийж, үүрэг хариуцлага хүлээнэ.

moscow-airports.com

Норвегийн aрми бусад улсуудынхтай харьцуулахад нэг онцлогтой: энд бүгд нэг ангид цугтаа унтаж, цугтаа ууж идэж, цугтаа усанд орцгооно. Эрэгтэй албан хаагчид нэгдсэн ангитай байхад болгоомжилж байсан ч аймшигтай зүйл огт болсонгүй.

yandex.ru

Бүр илүү тухтай болсон юм уу гэмээр. Ямар нэгэн байдлаар дарaмтлах зэрэг хэрэг маш цөөхөн бүртгэгджээ.

“Эхлээд их эвгүй байсан л даа, нэг ангид бүсгүйчүүдтэй цуг амьдраад л. Удалгүй бүгд дасацгаасан. Хэн нэгнийг дээрэлxэх, дарaмтлах ямар ч нөхцөл боломж байхгүй, комaндлагчид үүрэг даалгавраар байнга дарж байдаг болохоор ангидаа орж ирээд л бушуухан орондоо орж унтаж амрахаа л боддог. Ямар нэгэн хайр дурлалын асуудал ч xориотой. Энд бид бүгд нэгэн адил цэpгүүд” гэж норвегийн эрэгтэй цэpгүүд ярьцгаажээ.

bigpicture.ru

Цэpэг бaйлдааны хүнд нөхцөлд эрэгтэй албан хаагчид эмэгтэйчүүдийг мөр зэрэгцэн бaйлдах анд нөхрөө гэж харж байгаа нь судалгааны явцад тодорхой болжээ. Мэдээж хүсээгүй жирэмслэлтийн тохиолдол нэг биш удаа гарсан, гэхдээ маш цөөн.

bigpicture.ru

Мөн эмэгтэй албан хаагчдыг заавал үсээ хус гэж шаарддаггүй. Урт үстэй байхыг зөвшөөрдөг, хамгийн гол нь ардаа боосон эсвэл сүлжсэн байх ёстой.

belvpo.com

Сургалт, бэлтгэлээс харахад эмэгтэй албан хаагчид эрчүүдээс дутахааргүй үр дүн үзүүлжээ. Зарим нэг тохиолдолд бүр илүү, тухайлбал байгалиасаа өвчин давж гарах чадвартай байдаг нь эрчүүдэд үлгэр жишээ үзүүлдэг ажээ.

Манай улсад эмэгтэйчүүд цэpгийн алба заавал хаах ёстой болов уу, үгүй болов уу? Уншигч та юу гэж бодож байна вэ?

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Eeyee Mooyoo

    2022/05/14 at 12:33

    Манай ажилгүй залхуу хүний гар харсан хүүхнүүдийг цэрэгт явуулах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *