АНУ-ын ерөнхийлөгч Жон Кеннеди /John F. Kennedy/ 1963 оны 11-р сарын 22-нд Даллас хотод алагдсанаас хойш өдгөө 50 жил өнгөрөөд байна. Их гүрний 35 дахь ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байсан энэ эрхмийн хөлөглөдөг байсан Хани Фиц /Honey Fitz/ нэртэй дарвуулт хөлөг онгоцыг ерөнхийлөгчийг амь үрэгдсэнээс хойш 50 жилийн дараа сэргээн босгож, урьдын өнгө үзэмжийг нь эргүүлэн өгчээ. Энэхүү дарвуулт онгоцыг Дефое Шипбилдинг /Defoe Shipbuilding/ компаний 1931 онд Мичиганы Бей Ситид бүтээсэн бөгөөд Бостон хотын захирагчийн албан тушаалд сууж асан Америкийн улс төрч Жон Фицжералд /John Fitzgerald/-ын нэрээр Хани Фиц хэмээн нэрлэгдсэн юм байна. Жон Фицжералд нь нь Жон Кеннедигийн өвөө нь билээ. 82 жилийн түүхтэй энэхүү дарвуулт онгоц Америкийн түүхийн үнэ цэнэтэй хэсэг гэгддэг аж.







Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



