
iPhone 7 шуугиан тарьж дуусаагүй байхад дараагийн шинэ загварын тухай шуугиад эхэлжээ. Гар утасны мэргэжилтнүүд гараа хумхин зүгээр суусангүй, ирээдүйд гарах дараагийн ээлжийн утасны боломжит үзүүлэлтүүдийн жагсаалтыг гаргажээ. Цоо шинэ “алим” бидэнд юу санал болгохыг та ч бас мэдмээр л байгаа байлгүй дээ?
Apple энэ жил гурван ч шинэ iPhone гаргах төлөвлөгөөтэй байгаа аж
2017 он бол iPhone утасны тэмдэглэлт жил буюу 10 насны ойгоо тэмдэглэнэ. Тийм ч учраас Apple-ийнхан энэ жил гурван ч ухаалаг утас гаргахаар шийджээ.
OLED дэлгэц
Зарим нэг эх сурвалжуудын мэдэгдсэнээр дараагийн iPhone утас нь OLED дэлгэцтэй болно гэжээ. Хамаагүй илүү тод дэлгэцтэй байх аж.
Нугаларсан дэлгэц
Өрсөлдөгчдөө нам дарахаар шийдсэн арга болов уу. Apple-ийн дэлгэц бас ийм болох нь ээ.
Товчлуургүй
Шинэ дэлгэц нь дээр, доороо дэлгэцийн хүрээгүй байх бөгөөд “home” товчлуур байхгүй.
Улаан iPhone
Хар, мөнгөлөг бас алтан шар өнгөөс гадна бас нэгэн өнгө нэмэгдэх бололтой – улаан.
Эдгээр урьдчилсан таамгууд биелэлээ олох болов уу? Сонирхолтой л байна …








Chuka Chuka
2017/01/19 at 09:51
Very