2012 оны хамгийн өндөр орлоготой дуу хөгжмийн алдартнууд

0

2012 оны хамгийн өндөр орлоготой дуу хөгжмийн алдартнууд


Хамгийн баян Америкчууд, 30-аас доош насны хамгийн өндөр орлоготой одууд, Дэлхийн тэрбумтнууд зэрэг жагсаалтуудыг гаргадаг Forbes сэтгүүл 2012 онд хамгийн их ашиг орлоготой ажилласан уран бүтээлчид, дуучид, хамтлагуудын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтын хамгийн эхний аравт багтсан уран бүтээлчдийн зураг болон олсон орлогын хэмжээ бүхий нийтлэлийг сонирхон үзэх боломжийг бид та бүхэнд олгож байна. Улиран одож буй 2012 онд хамгийн их орлого олсон одод хэн байв? Энэ асуултын хариуг та бүхэн мэдээллийн дэлгэрэнгүйгээс үзээрэй.2012 онд хамгийн их орлого олсон дуучид нэртэй энэхүү жагсаалтын тэргүүнд реппэр Dr Dre бичигдэж байгаа ба тэрээр 110 сая долларын ашиг орлоготой ажиллажээ.

Жагсаалтын дэд байранд Английн дуучин, хөгжмийн зохиолч Roger Waters бичигдсэн бөгөөд Pink Floyd хамтлагийг үүсгэн байгуулагч гишүүдийн нэг тэрээр 88 сая долларын ашиг олсон байна.

Английн рок дуучин, төгөлдөр хуурч Elton John 80 сая долларын ашиг олж, энэхүү жагсаалтын 3-р байранд бичигджээ.

2012 онд 78 сая долларын ашиг олсон Дублин хотоос гаралтай Ирландын рок хамтлаг U2 жагсаалтын 4-р байранд жагссан байна.

Британий алдарт Take That хамтлаг 69 сая долларын орлогоор уг жагсаалтын айргийн тавд бичигджээ.

Жагсаалтын 6-р байранд бичигдсэн Америкийн хард рок хамтлаг Bon Jovi 60 сая долларын ашиг олсон байна.

Попын гүнж хэмээгддэг байсан дуучин Britney Spears 58 сая долларын орлого олж, 2012 оны хамгийн их орлого олсон дуучдын нэг болжээ.

Ливерпүүлийн дөрвөлийн нэг гэдгээрээ машид алдартай Английн дуучин Paul McCartney 57 сая долларын орлогоор энэхүү жагсаалтын 8-р байрыг эзэлсэн байна.

Дөнгөж 23-хан настай ч 6 Грэмми, 11 Америкийн хөгжмийн шагнал, 7 Кантри хөгжмийн холбооны шагнал, 6 Кантри хөгжмийн Академийн шагналын зээн болж чадсан дуучин Taylor Swift 57 сая долларын орлого олж, уг жагсаалтын 9-р байранд бичигджээ.

Канадын залуу дуучин Justin Bieber 55 сая долларын орлогоор 2012 оны хамгийн их орлого олсон 10 дуучны жагсаалтын 10-т бичигдэж байгаа юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. villaa

    2012/12/20 at 16:07

    :194: aan muu tegdimda enmu justin bieber yahged bas ortsiin muu suga :194:

  2. uniQu3

    2012/12/20 at 20:02

    justin beiber бол илүү л байнашд

  3. BiBoLPuGi

    2012/12/20 at 23:15

    dre argagushd

  4. SuPeR_XeRo

    2012/12/23 at 20:19

    hudlaa ch um shig sonin sanagdchlaa.

  5. Tigerman

    2013/01/14 at 10:32

    gadaaduudiin ihevchilen sonsdog hogjim iim bn shu de.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *