Дюсседьдорфийн цус сорогч Peter Kürten [16 зураг]

0

Орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Дюссельдорфийн цус сорогч хэмээн хочлогдон бичигддэг Германы цуврал алуурчин Peter Kürten нь 1883 оны 5-р сарын 26-нд Кологне хотын үгээгүй ядуу, харгис хэрцгий гэр бүлийн 13 хүүхдийн гурав дахь хүүхэд болон төржээ. 1929 оны 2-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд Дюсседьдорф хотод үйлдсэн хэргүүдээрээ машид зартай тэрээр хүүхэд болон насанд хүрэгчдийн эсрэг үйлдсэн сексийн гэмт хэрэг, халдлага, аллагын цуврал хэргүүдийг үйлджээ. 9-хөн настайдаа анх хүний аминд хүрсэн энэ аймшигт хүний тухай товч мэдээллийг хүлээн авна уу.

Хүүхэд байхаасаа архичин эцгийнхээ ээж болон төрсөн эгч дүүсийг нь хүчирхийлж байгааг удаа дараа харж байсан Kürten удалгүй эцгийнхээ замаар замнаж, өөрийн эгч дүүсийг хүчирхийлэх болсон байна. Бага байхаасаа эхлэн харгис хэрцгий замналыг сонгосон түүний хожим нь хэлснээр есөн настай байхдаа хоёр найзыгаа усанд сэлж байхад нь живүүлж хөнөөсөн гэнэ. 1894 онд гэр бүлийнхнийхээ хамт Дюссельдорф руу нүүсний дараа тэнд хулгай болон санаатай галдан шатаасан зэрэг янз бүрийн хэргийн улмаас олон удаа богино хугацаагаар шоронгийн хаалга татжээ. Залуудаа золбин нохой баригчийн ажил хийж байсан нь түүнд амьтан тамлаж бах таваа хангах боломжийг нь бүрдүүлж өгсөн байна. Амьтан тамлаж байсан нь хүн рүү халдах халдлагаар солигдсон юм.Цуврал алуурчин Peter Kürten-ы хохирогч Ida Rober.

Түүний цогцос олдоогүй бөгөөд мөн жилдээ Kürten хулгайн хэргээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Шоронгоос гарсан ч хуучин амьдралаа дахин үргэлжлүүлж, 1905 онд дахин 7 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. 1912 онд шоронгоос суллагдсан даруйдаа өөр нэгэн бүсгүйг хүчирхийлсэн түүний хэлснээр тэрээр аллагагүйгээр бүрэн таашаал авч чадахгүй байсан гэнэ. 1913 оны 5-р сарын 25-нд орон байрны хулгай хийж байхдаа Christine Klein хэмээх 10 настай охиныг багалзуурдан хөнөөсөн нь батлагдаж, хэргээ хүлээсэн юм.

[ XopoM.com ] фото

Дюссельдорфийн алуурчин хэмээгдэн сэжиглэгдэж, андууран яллагдсан Stausberg нь сэтгэл мэдрэлийн эмнэлэгийн өвчтөн болсон юм.

[ XopoM.com ] фото

Өмгөөлөгч (зүүн) Dr. Wolf-той ярилцаж байна. Тэрбээр сэтгэл мэдрэлийн эмнэлэгт Rose Oliger-ын аллагын сэжигтэн хэмээгдэн андуурч яллагдсан Stausberg-ын талаарх шүүгчийн дүгнэлтийг шалгасан юм.

[ XopoM.com ] фото

Дэлхийн дайн эхлэхтэй зэрэгцэн Kürten дахин шоронд орсон учир фронт руу яваагүй бөгөөд 1921 онд суллагдаж, үйлдвэрт ажилд орсон байна. 1925 онд гэрлэж Дюссельдорф руу нүүснээр түүний томоохон цуврал аллага эхэлсэн юм.

[ XopoM.com ] фото

Харгис алуурчны гарт өртөж, амиа алдсан Rose Oliger-ын ах болон ээж нар явж байна.

[ XopoM.com ] фото

Шархадсаны улмаас шоронгоос суллагдсан Kürten-д цус сэлбэсэн Anna Goldhauzen. 1925-1929 оны үед Дюссельдорфд 46 адил төстэй аллага гарсан нь бүртгэгдсэн ч өнөөг хүртэл яг хэдийг нь Kürten үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм. Донтон этгээд гэмт хэргээ үйлдэхдээ хутга, алх, сүх, бороохой гэх мэт зэвсэг хэрэглэдэг байжээ.

[ XopoM.com ] фото

Дюссельдорф болон түүний орчмын аллагуудыг илрүүлэх комиссынхон цуврал алуурчин бол Peter Kürten гэдгийг мэдээгүй юм. 1930 оны 3-р сарын 14-нд Kürten-ы хамгийн сүүлийнхээ гэмт хэрэг батлагдсан боловч хэргийн хохирогч цагдаа нартай холбогдоогүй юм.

[ XopoM.com ] фото

Maria Battliz нь Kürten-ы хохирогчдын нэг. Гэхдээ тэр амьд үлдэж чадсан юм.

[ XopoM.com ] фото

Kertzinger (баруун) хэмээх энэ эмэгтэй ч мөн Kürten-ы гэмт хэргийн золиос болсон нэгэн ба амьд үлдэж чадсан юм.
Kürten өөрийн гэмт хэргүүдийн тухай өөрийн эхнэрт ярьсан нь эхнэрийг нь айлгаж, цагдаад мэдэгдсэн байна. Kürten 1930 оны 5-р сарын 21-нд баривчлагджээ.

[ XopoM.com ] фото

Төв цагдаагийн газрын дарга Kutvik Дюссельдорфийн цус сорогчийн шүүх хурлын үеэр хэвлэлийн бага хуралд оролцож байх үеийн зураг.

Мөрдөн байцаалтын үеэр Kürten сайн дураараа нотлох баримтуудыг өгсөн бөгөөд 69 аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ.

[ XopoM.com ] фото

Peter Kürten-ыг шорон руу авч явж байгаа тусгай машин. Шүүх түүний 9-хөн аллагыг л баталж илрүүлсэн юм.

[ XopoM.com ] фото

Peter Kürten-ыг шүүх хурлын шүүгч. 1931 оны 4-р сарын 13-нд шүүх Peter Kürten-ы толгойг авах ял оноосон юм.

[ XopoM.com ] фото

Дюссельдорфийн цус сорогчийн шүүх хурлын гэрчүүд.

[ XopoM.com ] фото

Kürten-ы гарт амиа алдсан охины цогцсыг газраас ухан гаргаж байна.

[ XopoM.com ] фото

1931 оны 7-р сарын 2-ны өдөр цаазаар авах ялыг гүйцэтгэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх өдрийн өглөө Kürten шоронгийн эмчид өөрийн нууц мөрөөдлийн тухай хэлсэн байна. Тэрээр “Миний толгойг тасдах үед миний хүзүүнээс цус урсан гарах болно. Энэ бол өнөөг хүртэлх хугацаанд миний мэдэрч байсан хамгийн гайхамшигтай мэдрэмж байх болно.” хэмээсэн байна.

[ XopoM.com ] фото

Peter Kürten-ы занданшуулсан толгой

[ XopoM.com ] фото
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Mongolhh

    2012/05/10 at 21:24

    medku2

  2. J4GaaLzGaNA

    2012/05/10 at 22:44

    ul buteh iim yum bdag ghed itgemeergui yum

  3. StoRm-mN

    2012/05/11 at 08:46

    aaa

  4. BEK_KKK

    2012/05/11 at 11:37

    mmmmmmmmmmmm

  5. labyrinth

    2012/05/11 at 16:52

    so scary

  6. RUBY_gem

    2012/05/12 at 10:34

    GAJIG

  7. gichiipizda

    2012/05/12 at 18:59

    ;-)

  8. Зочин

    2012/07/21 at 06:10

    энэ чинь *** байна цус сорогч биш !!!!!!!!!!

  9. Зочин

    2012/12/08 at 15:02

    энэ чинь одоо юү юм бэjavascript:justreturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *