Мерседес Бензийн S ангиллын шинэ үеийн төмөр хүлэг

0

Мерседес Бензийн S ангиллын шинэ үеийн төмөр хүлэг1954 оноос хойш өнөөг хүртэл Мерседес Бензийн үнэнч шүтэн бишрэгчдэд хүрч байгаа тансаг зэрэглэлийн S-Class цувралын Mercedes-Benz W222 хэмээн нэрлэгдсэн хамгийн сүүлийн үеийн шинэ хувилбарыг энэ сарын 15-ны өдөр Германы Гамбург хотод олон нийтэд танилцуулжээ. Mercedes-Benz W221-ийн залгамжлагч болон гарч буй дөрвөн хаалгатай, бүрэн хэмжээний тансаг зэрэглэлийн энэхүү төмөр хүлгийг 2009 оны турш Ил-хун Ёон /Il-hun Yoon/ болон Роберт Лешник /Robert Lesnik/ нар зохион бүтээсэн бөгөөд энэхүү танилцуулгын үйл ажиллагааг Дэлхийн хамгийн том агаарын хөлөг болох Airbus A380 нисэх онгоцны хангамжийн төвд, агаарын аварга хөлөг А380 нисэх онгоцоор фон хийх маягаар зохион байгуулсан нь Daimler AG корпорацийн технологийн ялгуусан ялалтыг билэгдсэн байлаа. Энэхүү танилцуулгын ёслолд дуучин Алиша Кис /Alicia Keys/ хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн ба ёслолын үеэр орж байсан бороо нь бас нэгэн онцгой өнгө төрхийг бүрэлдүүлж байсан байна. W222 машины гадна болон дотор бүх гэрлийг зөвхөн ЛЕД /LED/ гэрэл байхаар шийдэж өгсөн нь хамгийн онцгой шийдэл болсон төдийгүй ингэж хийгдсэн анхны машин болж байгаа аж. Wi-Fi hot-spot нь унаж байгаа машинаасаа ажил хэргээ явуулах боломжийг олгосон бол нэгдүгээр зэрэглэлийн хэмээгдсэн арын суудал нь хүн эсвэл ямар нэгэн зүйл хүлээх зуураа суудлын массаж хийлгэж, алжаалаа тайлах гайхалтай бөгөөд цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн боломжийг олгож байгаа юм. Түүнчлэн эгнээ байр шилжихэд хажууд зэрэгцэн машин явж байгаа нь толинд харагдахгүй байгаа үед толин дээр анхааруулах гэрэл анивчих нь хажууд яваа машин толинд харагддаггүй асуудлыг маш ухаалгаар шийдвэрлэж өгсөн байна. Мөн огцом зогсох үед аваарын гэрэл анивчиж арын машинд анхааруулга өгөх учир гэнэтийн зогсолтын үед ард яваа машин араас ирж мөргөхөөс сэргийлжээ. Аюулгүй байдлын тал дээр хийгдсэн идэвхтэй болон идэвхгүй олон шинэчлэлтүүд болон бусад шинэ онцлог талуудыг агуулсан W222 машины S400 Hybrid, S350 BlueTEC, S350 BlueTEC Hybrid, S500 загварууд ирэх 9-р сард Европын орнуудад худалдаалагдаж эхлэх ба АНУ-ын хувьд мөн адил 9-р сард худалдаалагдаж эхлэх ба зөвхөн S550 загвар ирэх 11-р сард худалдаанд гарч, бусад загварууд 2014 онд худалдаалагдаж эхлэх гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *