Зурж сурах хүсэлтэй хүмүүст зориулсан YouTube-ийн 40 суваг

26

Зарим үед сэтгэл хөдлөхөд бийр аваад шууд зураг зурмаар санагддаг биз? Бийрээ бариад яг суутал… зурж чадахгүйгээ ойлгох тэр мөч.

Дараах 40 шилдэг сувгийг YouTube-ээс сонгож цуглуулсан ба та зураг зурах талаар анхны мэдэгдэхүүн олж авах, эсвэл туршлага нэмж хуримтлуулах боломжтой юм.

Зураг

  • ProkoTV – Шинээр суралцагч болон мэргэжлийнхэнд ч мөн тохирно. Хүний биеийн бүтцийг ойлгомжтой тайлбарласан байдаг.
  • The Virtual Instructor — Мэргэжлийн зураач төрөл бүрийн материал ашиглан зураг зурахыг алхам алхамаар заана. Зурж эхлээд удаагүй хүмүүст их тохиромжтой, нарийн нандин тайлбар ихтэй.
  • Drawing Art Academy — Хүний биеийн бүтцийг төдийгүй шинэ зураачдын гаргадаг алдаануудыг эндээс хараарай.
  • SkulptuRu — Мөн л хүний биеийн нарийн бүтэц, зураг, тосон будгийн зургийг энд тодорхой тайлбарлаж өгнө. Анхан шатны мэдлэгээ улам гүнзгийрүүлэхэд дөхөмтэй.
  • The Drawing Database — Өнгө, гэрэл, хэлбэр зэрэг анхлан суралцагчдад хэрэг болох үндсэн асуудал энд хөндөгдөнө. Сургалтыг Умард Кентукийн Их сургуулийн профессор Марк Леоне хөтөлж явуулдаг.
  • Fine Art EBooks — Мексикийн алдарт зураачийн хичээлүүдэд үзгэн балаар, мөн энгийн харандаа, маркераар хэрхэн зурахыг харуулна. Нэмэлт тайлбартай.
  • The Drawing Hands — Үндсэн мэдлэг эзэмшсэн, харандаагаар хөрөг зураг хурдан зурж сурахыг хүссэн хүмүүст зориулсан хичээл.
  • PoenDrawing – Энд харааны төөрөгдөлд оруулах зургийн хичээлүүд бий.
  • Bradwynn Joness — Калифорнийн арт-сургуулийн оюутан харандаагаар хурдан зурж сурах нууцыг заана.
  • Artedegrass — Дотоод засал, загварын зургийг хурдан зурж сурахад тусална.
  • Alphonso Dunn — Хүний бие, амьтан, уран барилга зурах зөвлөгөө, хичээлүүд байгаа.
  • ChrisSamba22 — Харандаагаар реалист зураг зурах хичээлүүд.
  • Circlelinemedia – Дотоод засал, архитектурын хичээл энд байна.
  • My Drawing Tutorial — Хүний нүүр царай, биеийн хэсгийг нарийвчлан зурах зөвлөгөөнүүдийг эндээс харж болно.
  • Creosfera — Польшийн зураачийн энэ хичээлээс дотоод засал, буу зэвсгийг хэрхэн зурахыг хараарай.
  • Fine Art Academy — Хөрөг зургаар мэргэшихийг хүсвэл эндээс мэргэжлийн зураачдын хичээлийг үзэх боломжтой.
  • Простые рисунки — Цаг гарздахгүй энгийн зургуудыг яаж зурах талаар хичээлүүд.

Уран зураг

  • Dari Art — Эхлэн суралцагчдад зориулсан, дэлгэрэнгүй тайлбартай хичээлүүд орос хэл дээр бий. Уран зургийн төрөл бүрийн техникийг заана.
  • Акварель – Усан будгийн зураг сонирхогчдод зориулсан суваг.
  • Kevin Oil Painting — Хөтлөгч нь тосон будгаар зурж, тодорхой тайлбарлан хичээл явуулна.
  • Imshingo — Мэргэжлийн зураачдын ажлыг харж, тэдний нууцыг нээх хүсэлтэй хүмүүст зориулсан төрөл бүрийн уран зургийн хичээл.
  • Lachri — Тосон будаг, акрил, графит ашиглан зураг зурах хичээлүүд энд бий. Дөнгөж зурж сурч буй хүмүүс, мөн мэргэжлийнхэнд зориулсан олон зөвлөгөөтэй.
  • Marcello Barenghi — Итали зураач тосон будаг, акрил, харандаа, фломастераар гайхалтай сайхан зургууд зурж үзүүлнэ. Зураачдад илүү хэрэгтэй, улам боловсронгуй болох, өөртөө шинэ боломж нээх хичээлүүд байна.
  • Bob Ross Inc — Америкийн телевизийн од болсон Боб Россын уран зургийн олон хичээлийг энд багтаажээ.
  • Featured — Ихэнх хичээлүүд нь хэсэгчилсэн деталийг хэрхэн зурах тухай: давалгаа, шөнийн тэнгэр, арслангийн зогдор гэх мэт. Зураач нь зураг зурах зуураа нууцаа хуваалцаж, нарийн ширийн зөвлөгөө өгнө.
  • Artjomalis — Гол төлөв акрилаар зурдаг филиппин зураачийн видео хичээлүүдийг эндээс үзэж болно. Байгалийн зураг зурахыг хүсэгчдэд нэн тохиромжтой.
  • Explore Acrylics — Хөтлөгч Марк Уоллер зураг зурангаа акрилийн нууцаас дэлгэх болно.
  • SchaeferArt — Тосон болон акрил будгаар хэдхэн минутын дотор хэрхэн зурах тухай заана.
  • DrawMixPaint – Зураач Марк Кэлдер алдарт уран зургуудийг детальчлан тайлбарлаж, анх зурж байгаа хүмүүсийн гаргадаг ерөнхий алдаануудыг тоочин, тосон будгаар зурж үзүүлнэ.
  • TOPARTreproductions — Суут зураачдын уран зургуудаас мэргэжлийн зураачид хуулбарлан зурж үзүүлдэг суваг.
  • Michael James Smith Аrt — Тосон будгаар байгалийн зураг зурж сурч байгаа хүмүүст зориулсан хичээл. Зураг зурахаас гадна, будаг хэрхэн найруулахыг харж болно.
  • Wattsatelier – Калифорнийн Watts Atelier арт-сургуулийн зураачид хэрхэн уран зургийг хурдан зурах талаар хичээл заана.
  • Paint Basket — Америкийн зураачид тосон болон акрил будаг, усан будгаар зураг зурах дарааллыг үзүүлнэ.

Аниме, манга, хүүхэлдэйн киноны дүр

  • Lethal Chris1 — Видео тоглоом, хүүхэлдэйн кино, киноны баатруудыг хэрхэн зурж сурахыг нэгэн зураач заана.
  • Wei Works – Графит харандаагаар хүүхэлдэйн баатар зурж сурмаар байвал ийшээ орж үзээрэй.
  • Debby Arts — Итали бүсгүй хөгжилтэй манга, аниме зурдаг бөгөөд сурахыг хүссэн бүх хүнд зааж өгнө.
  • Doodle Academy — Дөнгөж сурч эхэлж байгаа хүмүүст зориулсан хичээл. Хүүхдүүд ч энгийн хүүхэлдэйн киноны баатар зурж сурах боломжтой.
  • Fun2draw — Хятадын нэрт зураач Мэй Ю танд аниме, манга, видео тоглоомын болон хүүхэлдэйн киноны баатруудыг яаж зурахыг заана.
  • VZAAGE — Энд зураачдын бүхэл бүтэн арми цугларсан бөгөөд бүгд өөрийн чадварыг харуулж, зааж зөвлөхөд бэлэн байна. Өмнө нь зурж байсан туршлагатай хүмүүст илүү тохирно.
  • How to Draw And Paint — Зураг зурах хэцүү гэж боддог бол ийшээ ороод үзээрэй. Зүрх зурахаас эхлээд аажимдаа жинхэнэ хүүхэлдэйн киноны баатар зурж сурна шүү.
  • Tuto Draw — Франц зураачийн баатрууд, харааны төөрөгдөлд оруулах зургууд. Зурахыг нь харах үнэхээр таатай!
206
ГоёГоё
37
БурууБуруу
34
ТэнэглэлТэнэглэл
32
ХөөрхөнХөөрхөн
23
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. С. Сандагсүрэн

    С. Сандагсүрэн

    2016/10/26 at 15:09

    Ч. Цэлмэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *