
Андройд болон айФон зэрэг ухаалаг гар утаснууд зах зээлд гарахаас өмнө арван хүн тутмын зургаа нь Нокиа брэндийн гар утсыг сонгодог байсан. Гэвч сүүлийн хэдэн жилийн хугацаанд дээрх ухаалаг гар утаснууд бүтээгдэж, худалдаанд гарснаар Нокиа гар утасны үнэлгээ хямралын байдалд орсон. Харин Финляндын алдарт брэнд өнгөрсөн жилийн турш өөрийн шинэ таблетуудыг гаргахаар шаргуу ажилласан нь нууц биш болсон бөгөөд Абу Дабид болсон тусгай үйл ажиллагааны үеэр тус компани 6 болон 10 инчийн шинэ төхөөрөмжүүдээ танилцуулсан байна. Улаан, цагаан, шарга, хар гэсэн дөрвөн өнгөний сонголттойгоор бүтээгдсэн Нокиагийн шинэ таблетууд энэ оны сүүлээр 499 доллараар худалдаалагдаж эхлэх юм.








