Цөлийн дундах 11 сая долларын байшин цөмийн дэлбэрэлтээс аварна

0

Цөлийн дундах 11 сая долларын байшин цөмийн дэлбэрэлтээс аварнаАмерикийн Колорадо мужийн Шар хүрэм нэртэй цөлжсөн хотын дунд 1280 м.кв талбай бүхий нэгэн харш сүндэрлэдэг бөгөөд 2003 онд баригдсан энэ харш 11,5 сая долларын үнэтэй аж. Гаднаас нь харахад жирийн л нэг том байшин шиг харагдах энэ байшин цөлийн дунд оршдог гэдгээрээ дэндүү үнэтэй санагдана. Зузаан ган төмрөөр доторлож, сайжруулсан бетон хавтангаар босгосон хана бүхий уг харш долоон үе шаттай ус цэвэршүүлэн шүүх систем, 30 м өндөр радио цамхаг, нисдэг тэрэгний буух талбайтай. Анх баригдсанаасаа хойшхи 10 жилийн хугацаанд ганц ч удаа цахилгааны тасалдалд өртөж байгаагүй энэ харш нарны хавтангууд, салхин сэнснүүд, пропан хий үүсгүүртэй учир ямар ч тохиолдолд цахилгаан, эрчим хүчээр тасарна гэж үгүй. Дотор талын хувьд дизайнерын тавилга хэрэгслүүдээр чимэглэгдсэн тансаг засалтай. Дотор агаарыг тусгаарлах метал агаарын сувагтай учир гадаах агаар бохирдож, халдварлагдсан тохиолдолд ч айх аюулгүй юм. Зах зээл дээр анх удаагаа зарагдахаар зарлагдаад байгаа энэ бат бөх сууцыг түрээслэх бол сардаа 19,500 доллар төлөх ёстой юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *