
График таблет болон түүнтэй холбоотой бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Wacom компани зураач, уран бүтээлчдэд маш чухал хэрэглүүр байж болох нэгэн шинэ бүтээгдэхүүнийг бүтээжээ. Inkling хэмээх энэхүү шинэ бүтээгдэхүүн дижитал тосон бал, хүлээн авагчаас бүрдэх ба энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн хувьд хүлээн авагчийг өөрийн зураг зурах гэж байгаа дурын цаасандаа хавчин байрлуулаад балаараа хүссэн зургаа зурах л үлдэж байгаа юм. Агуу гайхалтай зүйлсийг бүтээгчид бүгд тодорхой хэмжээгээр ноорог зураг сэлтийг хийсэн байдаг.
Тэгвэл ямар ч цаасны дурын хэсэгт мэдрэмтгий тосон балаар зурсан ноорог зургийн тань хэсэг нэг бүр хүлээн авагчид санагдан үлдэх бөгөөд хүлээн авагчаа компьютертэй холбосноор цаасан дээр зурсан зураг тань компьютерын дэлгэцнээ яг хэвээрээ гарч ирэх болно. Компьютер дээр ноорог зурагтаа бяцхан засвар хийгээд л гүйцээ.
Хүлээн авагчид хэдэн зуун зураг ч хадгалагдах боломжтой ба таны зурсан нооргууд Inkling Sketch Manager-аас компьютер руу тань шууд шилжих болно. Adobe, Photoshop, Illustrator (CS3+), Autodesk Sketchbook Pro (2011+) эсвэл Autodesk Sketchbook Designer зэрэг зургийн программуудын тусламжтайгаар тодорхой хэмжээний засвар хийсний эцэст бүтээлээ JPG, BMP, TIFF, PNG, SVG, PDF зэрэг өргөтгөлүүд дээр хадгалж болно.
Inkling бүтээгдэхүүн нь Inkling дижитал үзэг, үзэгний нөөцүүд, цэнэглэгч гэр, хүлээн авагч, хүлээн авагчийн цэнэглэгч батерей, USB утас, Inkling хүлээн авагч дээр байрлах Inkling Sketch Manager Application, гарын авлага зэргээс бүрдэх ба Windows 7, Vista, XP (SP3, 32 эсвэл 64 bit хувилбарууд), Mac OS 10.4.0 болон түүний дараагийн хувилбарууд дээр ажилладаг байна.








hackTJ
2011/09/15 at 11:05
тасарчжээ
grafitstudio
2011/09/15 at 11:06
Zurag zurdag humuus bol heregtei l ed bh shig bn
moochii
2011/09/15 at 14:07
dajgui shuu
arhitikturiinha zuragiig zurchaad haraj baisan ch
bolhoor ed bna shuu
Зочин
2011/09/15 at 14:20
WoooooooooooooooW javascript:justReturn() uneheer soliotoi. Neg iim yumtai bolchuuulch Goyo l yum wn daa. Zursan zurgaa scannerdaj esuul cameraar awj com ruu hiisneees javascript:justReturn()
bayaka_0407
2011/09/15 at 16:42
goe wma
Naruto10
2011/09/15 at 17:36
oooo laitai ain :D
SoL0
2011/09/15 at 17:39
paaah
tuulaixan
2011/09/15 at 20:06
COOOOOOOOOOL
Зочин
2011/09/15 at 22:55
yoooooo tasarhai za hurdhan l olj awdag hereg
24c_Pl4yBoy
2011/09/16 at 02:03
lol
asdsa
2011/09/16 at 17:19
za iim yumtai bolii baiz :-X
[ Зассан: asdsa , өдөр 2011/9/16 17:21 ]
BeCk2112
2011/09/16 at 18:30
CooL eniig olood avchuul …
mede0724
2011/09/17 at 23:17
lag zurdag huumuusd l zoriulagdajee de
Sfile
2011/09/18 at 14:14
Laitai ain Shakderzaw!!!!!
Зочин
2012/03/03 at 17:39
untei yma google deer harsan chine :-P