Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд

3

Хий үзэгдлийн тухай түүх сонсохоор нуруугаар нэг юм зурсхийх шиг л болдог, хүүхэд оролцсон байвал бүр ч аймаар санагдана. Хүүхдүүд яагаад ийм зүйлийн гэрч болдог вэ? Хүмүүсийн зарим нь хэлэхдээ – хүүхдийн хараанд томчуудын харагддаггүй зүйл харагддаг гэх, харин зарим нэг нь – хүүхдийн л баялаг төсөөлөл биз гэх. Харин тэдний ярьсан түүхийг сонсохоор хүүхдийн төсөөллөөс хальсан нь илт.

Пүрэв гариг – түрээсийн мөнгөө төлөх цаг

Шөнө дунд, Брайн Т-ийн нойр хулжиж орондоо ном уншин хэвтэж байв. Гэнэт унтлагын өрөөнд 5 настай хүү нь орж ирээд хаалганы тэнд хэсэг зогсож байснаа аавдаа гомдол мэдүүлжээ: “оронд нь орж ирээд үс илээд байгаа эмээгээс би залхаж байна” гэжээ. Брайн хүүгээ тайвшруулахаар “Юун эмээ? Энэ гэрт чи бид хоёроос өөр хэн ч байхгүй” гэжээ. Хариуд нь хүү гал цоггүй нүдээр хараад хашгирчээ: “Пүрэв гариг бол түрээс төлөх өдөр” гээд ухаан алджээ. Аав нь сандарч эмч дуудаж үзүүлэхэд онцын зүйл мэдэгдээгүй байна. Долоо хоног болгон энэ үйл явдал давтагдсаар таван сарын дараа Брайн хүүгийнхээ өрөөгөөр шагайхаар шийджээ. Хаалгыг нь нээгээд хартал нэгэн муухай эмгэн хүүгийн орноос босоод цонхоор үсрэн гарчээ. Аав цонхоор араас нь харахаар очтол юу ч харагдсангүй. Аз болж энэ мөчөөс эхлэн хүүг элдэв юм зовоохоо больжээ.

Тэр, модны цаана

Дублин хотын захын оршин суугчдын дунд нэгэн эвгүй дам яриа явдаг. Тэдний ярьж байгаагаар хотын захад байрлах ой модонд нэгэн охины сүнс зугаалж яваа, хүмүүсийг дуудаж төөрүүлдэг гэх ажээ. Домог яриагаар бол Клаудиа Генри гэх америк охин гэр бүлийн хамт машинаар зугаалж байжээ. Тэдний гэр бүл рүү дээрэмчид дайрч аавыг нь алж, ээжийг нь хүчирхийлэн алсан байна, мөн охиныг ч амьд үлдээсэнгүй. Тэр цагаас хойш охины сүнс ойн дундуур хэрэн тэнүүчилж тусламж дуудах болжээ. Ойн дунд тусламж дуудах охины дууг сонссон хүмүүс туслахаар араас нь явдаг, ингээд тэд төөрч үхдэг. Нутгийн цагдаа нарын мэдүүлж байгаагаар сураггүй алга болсон хүмүүс ч юм уу, төөрсөн хүмүүсийн тухай мэдээлэл байхгүй гэжээ. Гэхдээ нутгийн ард иргэд Клудиа Генри охины сүнс байдаг гэдэгт итгэдэг байна.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 4

Хүйтэн ус, халуун дулаан гэрэл

Кордигийн бага дүү бага байхаасаа л уснаас айдаг байв. Түүнийг усанд оруулах болгонд гэрт багахан дайн дэгдэнэ. Корди нэгэн удаа дүүгээсээ яагаад уснаас айдаг тухай асуужээ. Дүүгийнхээ хариултыг Корди хэзээ ч мартахгүй: “Бид нар нэгэн том онгоцоор далайд явж байсан юм. Онгоц мөсөн уултай мөргөлдөж эмх замбараагүй байдал үүссэн. Би норж надад хүйтэн санагдсан. Харин дараа нь би хуурай бас дулаахан газар ирсэн юм. Тэнд дараагийн гэр бүл иртэл хүлээсэн” гэжээ. Кордигийн ээж нь хүүгийнхээ ярихыг мөн сонссон тул хүүхдээ усанд заавал оруулахыг хүчлэхээ ч болив. Кордигийн дүү 1992 оны 4-р сарын 15-нд төрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй байх – Титаник живснээс хойш яг 80 жилийн дараа юм.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 5

Тэр яаж энд ирсэн бэ?

Гурван хүүхдийн ээж Тин нэгэн үдэш, ойролцоогоор 10 цагийн үед ном уншин зочдын өрөөнд сууж байхад нь 6 болон 9 настай хоёр охин нь ээж дээрээ гүйн ирж “Тэр хүү хаана байна?” гэж их л хөгжилтэй асуужээ. Гайхсан ээж нь тэднээс өөр гэрт хэн ч байхгүй гэж тайлбарлаад дийлсэнгүй. Охидууд саяхан тэр хүүтэй өрөөндөө тоглож байсан, хүү тань руу гүйсэн гэжээ. Ямар ч хүү байхгүй гэдгийг ээж нь хагас цаг гаран тайлбарлаад охидуудаа унтах цаг өнгөрсөн байна гээд явуулжээ. Сарын дараа тэдний гэр бүл шинэ байранд нүүж ирсэн бөгөөд эд хогшлоо янзалж байхдаа ээж нь зурагнуудаа үзээд сууж байжээ. Нүүдлийн үеэр том өрөөнд авсан охидуудын зураг дээр нэгэн хар үстэй, скаутын хувцастай хүү байхыг олж харав. Охидуудын нэг нь “Нөгөө хүү чинь энэ байна” гэж хашхиран ээжийгээ айдаст автуулсан байна. Аз болж, охидууд дахин хүүгийн тухай дурсаагүй ажээ.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 6

Гол дээрх уулзалт

Таван настай Жозефийн аав зочдын өрөөнд сууж байхад утас нь дуугарчээ. Жозеф харилцуураа аваад – харилцан ярилцагчийнхаа яриаг маш анхааралтай сонсож байгаа бололтой огт дуугарсангүй. Хүү харилцуураа тавиад өрөөнд ороод дуугүй тоглож эхлэв. Аав нь хэн ярьсан гэж асуухад юу ч сонсоогүй мэт. Аав нь шалгаасаар хүү нэг юм дуугарав: “Өвөө ярьсан юм аа. Уг нь чамд битгий хэлээрэй гэсэн, гэнэтийн бэлэг байгаасай гэж тэр хүссэн. Өвөө маргааш голын эрэг дээр уулзацгаая гэсэн. Гоё байгаа биз” гэжээ. Маргааш өглөө нь аав, хүү хоёр загасанд явахаар бэлдэж байсан байжээ. Харин уулзах гээд байгаа Жозефийн өвөө нас бараад долоон жил болж байгаа, хүү өвөөгөө хэзээ ч харж байгаагүй аж.

Вулпитийн ногоон хүүхдүүд

Энэ домог 12 дугаард зуунд хамаарах боловч одоогоороо Саффолкийн оршин суугчдын дунд яригдсаар иржээ. Вулпит тосгоны оршин суугчид ойн захаас хүүхдүүд олжээ, тэд үхтлээ айсан байсан, гэхдээ огт гэмтэж бэртээгүй эрүүл саруул хүүхдүүд. Оршин суугчдыг айлгасан нэг зүйл бол тэд ногоон өнгөтэй. Тэд англиар ярихгүй, хүмүүсийн хоолыг идэж чадахгүй зөвхөн түүхий шош л иднэ. Удалгүй хүү өвчнөөр нас барсан, харин охин нь олон жил Вулпитэд амьдарчээ. Охин англиар ярьдаг болсноос хойш өөрийнхөө түүхийг ярив. Түүний ярьснаар, тэд Сен-Мартин гэх газар доорхи оронд амьдардаг, тэр газар нь хэзээ ч нарны гэрэл тусдаггүй, хамгийн гэрэлтэй үе нь газар дээрх бүүдгэр үетэй адил. Тэндхийн хүмүүсийн арьс нь ногоон, хоол хүнс нь хүмүүсийнхээс огт өөр. Хүүхдүүд газар доорх ертөнцөөс гараад тэдний мал бэлчдэг байсан агуйд ирсэн. Газар дээр гарч ирснээс хойшхи үйл явдлыг охин огт санахгүй байгаа бөгөөд дүүтэйгээ яаж тосгонд ирснээ мэдэхгүй байв. Охин том болж нөхөрт гарсан бөгөөд насан эцэстлээ тосгондоо амьдарчээ.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 8

Хайди болон мистер Горди

Хайдиг гурван настай байхад нь тэдний гэр бүл жижигхэн тосгон руу нүүжээ. Ойр орчим Хайдигийн үеийн хүүхэд байхгүй тул охин тоглох найзгүй их уйддаг байжээ. Охин хөрш айлын мистер Гордитэй танилцаж тоглох болсонд ээж нь баярлаж эхэлжээ. Хөрш Жеймс Горди нас бараад 20 жил болж байгааг мэдээд ээжийн баяр хөөр айдсаар солигдов. Томчууд эхэндээ Гордитой тоглож байгаа гэдгийг охины төсөөлөл гэж бодож байжээ. Охинд олон жилийн өмнөх зураг үзүүлэхэд том найзыгаа зааж олныг гайхуулав. Үүнээс хойш нууц хөршийн тухай яриаг сонсогдохоо больжээ.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 9

Аврагч Ширли

Бренда айлын том охин, бага дүү Ширли нь дауны синдромтой төрснөөс гадна төрөлхийн зүрхний гажигтай байсан учраас 2 настайдаа өөд болжээ. Бренда удалгүй дүүтэй болжээ, хүүгийн нэр Жеральд. Хүү 2 нас хүрч, тэр үед Брендагийн ээж чердакны хог новшоо цэвэрлэж, аав нь зоорио янзалж байхад Ширлигийн дуу аав, ээжид нь зэрэг сонсогджээ: “Аав, ээж” гэж охин хашгирсан байна. Аав, ээж хоёр дээр доороос зэрэг Жеральдын тоглож байсан унтлагын өрөөнд гүйж ирэхэд хүү толгойдоо гялгар уут углаад амьсгал нь боогдож байжээ. Хүүг аварч чадсан юм. Аав, ээж нь Ширли дүүгийнхээ амийг аварсан гэдэгт итгэдэг гэж Бренда нэгэн удаа ярьсан байна.

Шивэгнэх сүүдэр

Габби Т өөрийгөө таван наснаасаа эхэлж сүүдрэн хүмүүстэй харьцаж байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Сүүдэр-хүмүүс нь өөр ертөнцөөс ирсэн, хүн төрөлхтний түүхийг өөрчлөх гэж, бидний хийсэн алдааг засах гэж ирцгээсэн гэж тэрээр хэлжээ. Сүүдэр-хүмүүсийн хэлснээр бол, хүн төрөлхтний түүх өөр замаар явах байсан юм, бидний амьдралыг сайн тал руу өөрчлөхөөр тэд ажиллацгааж байгаа гэжээ. Үнэндээ энэ ертөнц бол хүмүүн биднийх биш харин сүүдэр-хүмүүс нийгмийн үнэтэй гишүүд ажээ. Габиг таван настай байхад сүүдэр-хүмүүс түүнийг хамгийн үнэтэй олдвор гэж хэлсэн гэнэ. Тэдгээр хүмүүс одоо болтол Габи дээр ирж өөрсдийнхөө төлөвлөгөөг илэн далангүй ярьдаг, Габи өөрийнхөө олж мэдсэн зүйлийг хүмүүст дуулгая гэхээр хүмүүс нэг л тоомжиргүй ханддагт нь гомдолтой байдгаа ч Габи нуусангүй.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 11

Хар нүдтэй хүүхдүүд

Шөнийн 2 цаг орчим болж байсан болов уу. Рожер жолооны ард 4 дэх өдрөө явж байв. Зогсоол харагдсан тул нэг хөнгөрөөд авъя гээд түр зогсжээ. Зогсоол хүнгүй, хов хоосон. Ариун цэврийн өрөө рүү явж байтал замд нь гурван хүүхэд зогсож байх юм гэнэ. Хүүхдүүд ойролцоогоор 8-9 настай, 19-р зууны маягаар хувцасласан, хүүхдүүдийн нүднүүд түнэр харанхуй шиг хар өнгөтэй. Хүүхдүүд Рожерийг бүчиж очих газар нь дөхүүлээд өгөөч гэж гуйжээ. Рожер хүүхдүүдийг хараад айдас нь төрсөн тул бушуухан шиг зугтахын түүс болов. Хүргэж өгч чадахгүй гэдгээ хэлсэн боловч хүүхдүүд гуйсаар л байв. Рожер тэсэлгүй, машин руугаа гүйж хаалгаа хаагаад хурдлан алга болжээ. Хүүхдүүд түүний араас дуугүй харан зогссоор үлджээ. “Тэд нар хэн ч байсан гэлээ – лав хүүхдүүд биш, тэд төөрөө ч үгүй. Ер нь хүн гэдэг нь ч эргэлзээтэй” гэж тэрээр сэтгэл түгшсэн байдалтай дурсан ярьдаг байна.

Хүүхэд болон хий үзэгдлийн тухай хамгийн аймшигтай түүхүүд 12

Оюун ухааны тоглоом

Жонатан өөрийгөө бусдаас өөр гэдгээ багаасаа мэддэг байсан. Элдэв янзын гайхамшгийг үзүүлж чадна, ямартай ч тэр өөрөө тэгж хэлж байгаа юм, сургуульд байхдаа нутгийн танхай залууг агаарт хөөргөсөн гэж ярих дуртай. Зургаан наснаасаа эхлэн өөрчлөгдсөн гэх. Нэгэн шөнө түүнийг чөтгөрүүд авч яваад өглөө болтол явуулаагүй. Энэ явдал олон шөнө үргэлжилсэн. Чөтгөрүүд түүний сэтгэлийг хордуулаагүй: түүний бие махбодь шөнөдөө алга болж өглөө нь байшингийн арын хаалган дээр хэвтэж байдаг байсан гэж ээж нь дурсан ярьжээ. Шөнө дунд түүнтэй юу тохиолддог байв? Жонатаны өөрийн хэлснээр бол, чөтгөрүүд түүнд оюун ухаанаа хэрхэн удирдахыг зааж сургасан. Харамсалтай нь заасан эрдмийг төгс эзэмшээгүй бололтой: тэрээр өөрийнхөө сэтгэл хөдлөлийг барьж чаддаггүй. 17 нас хүртэл нь чөтгөрүүдийн ирэх тоо багассаар багассаар сүүлдээ түүнийг тайван орхижээ.

Цонхон доорх хий үзэгдэл

14 настай Саманта найз охидуудтайгаа ярьж сууж байгаад гэр лүүгээ эзэнгүй гудамжаар харанхуй шөнө буцжээ. Гэнэт түүний замыг хий үзэгдлийг санагдуулам дүрс хаав, охин ч хөдөлгөөнгүй зогссон байна. Минут гаран зогсож байгаад дүрс бут руу ороод алга болжээ. Саманта ч хар эрчээрээ гэр лүүгээ гүйв. Өрөөндөө ороод амьсгаа нь дарагдаж сэтгэл нь тайвширч байтал эрт баярласан бололтой. Цонхны доор яг Самантаг хараад нөгөө хий үзэгдэл зогсож байгааг мэдээд охин үхтлээ айжээ, тэр шөнөдөө нүдээ ч аньж чадалгүй өнгөрсөн байна. Өглөө нь айдас нь багасч өдөр хоног өнгөрөх тусам охин тэр үйл явдлыг мартжээ. Бас нэгэн шөнө Самантагийн цонхны дор нөгөө хий үзэгдэл зогсож байв. Юу харснаа найз охидууд, сургуулийнхаа багш, найз бандидаа хүртэл ярьжээ. Хэн ч түүнд итгэсэнгүй. Шөнө болж хий үзэгдэл цонхон дор зогсдгоороо зогсож байв, энэ удаад Саманта хий үзэгдлийг маш ойроос харжээ. Хоёр жилийн өмнө өөд болсон өвөө нь зогсож байв. Тэр мөчөөс хойш хий үзэгдэл дахин харагдаагүй ажээ.

Ус яагаад улаан болов?

Стефани гэртээ дөрвөн настай Томми хүүтэйгээ хоёулаа, хүү өрөөндөө тоглох зуур ээж нь гэр орны ажлаа хийж байжээ. Гэнэт Томмигийн өрөөнөөс чанга хашхирах дуу сонстоход ээж нь хар хурдаараа хүүгийнхээ өрөөнд орж иржээ. Хүү өрөөнийхөө буланд айсан байдалтай шигдэн сууж байв. Хүүгээ тайвшруулсны эцэст хүү: “Энэ хүүхдүүд ийм аймшгийн” гэж шивнэжээ. “Тэд нар хэлэхдээ ус нь хүйтэн, бас ув улаан. Хүүхдүүдийн аав, ээж нар нь ч аймаар” гэж байна гэжээ. Айсан Стефани “Хаана тэр вэ?” гэж асуужээ “Тэр хамаагүй ээ, тэртээ тэргүй тэд нар чамайг харж байгаа” гэж хүү хариу хэлсэн байна. Энэ мэт байдлаар улаан өнгийн усанд байдаг хүүхдүүдтэй хүү нь жил гаран харилцсан гэж ээж нь дурсжээ. Томмигийн хэлснээр хүүхдүүд одоо гэртээ харьсан, Мэн мужийн Бангор хот руу явцгаасан гэв.

Нууцлаг ёслол

Клайд гэх залуу жижиг хотод амьдардаг бөгөөд энэ түүхийг ярьсан юм. Түүнийг Доналд гэдэг бөгөөд төрсөн эцэг, эхийнхээ гарт арай л амь үрэгдээгүй. Нэгэн өдөр гэртээ сууж байхад зоориноос нэгэн бөглүү дуу сонсогджээ. Юу болоод байгааг сонирхохоор доош ортол аймшигтай зүйлийг олж харсан байна. Хэдэн том хүн (тэдгээрийн дотор Доналдын аав, ээж мөн байсан) голдоо нэгэн хар өнгийн зүйл тавьсан байсан бөгөөд дээрээс нь тонгойсон байжээ. Тэр үл мэдэгдэх хар зүйл нь хүн биш ч гэсэн Доналд руу цоо ширтэж байв. Доналдыг томчуудын нэг нь анзаарч нүүрэн дундуур нь цохиод авчээ. Хүү маргааш өглөө нь эзгүй талбайд сэрсэн бөгөөд гэртээ яваад очтол байшин нь сүйдэж үгүй болсон байв. Клайд гудамжинд орон гэргүй болов уу гэмээр хүүг олж харсан нь Доналд байжээ. Доналд хэдэн хоног юу ч ярьж чадахгүй байв, хэсэг хугацааны дараа хүү юу тохиолдсоныг Клайдад ярьж өгчээ. Түүхийг ярьсны маргааш өглөө нь Доналд алга болсон байв.

80
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
13
ХарамсалтайХарамсалтай
10
Ха ХаХа Ха
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Ebaka Eegii

    Ebaka Eegii

    2016/09/02 at 21:51

    Dahij aimshgiin yum oruulbal block hiinee tanaihiig

  2. Nmj Namjaa

    Nmj Namjaa

    2016/09/02 at 22:28

    Х. Сэргэлэн

  3. Зочин

    2016/09/02 at 23:16

    goe l bna shdd

  4. Jamiyan Ganbold

    Jamiyan Ganbold

    2016/09/03 at 00:29

    Xaxa

  5. Edward Showden

    Edward Showden

    2016/09/03 at 03:28

    Uzeh neg n uzej uzehgui neg n alagsaadal yavaldaa alabtai ymshig neej uzcheed gutsaad baihiin

  6. ү

    2016/09/03 at 16:48

    аймшигтай байлаа

  7. mendbayr

    2016/09/09 at 22:21

    Shono unshhad hestvv ym bn ter tusmaa zurag n

  8. Moon

    2016/10/31 at 15:59

    Ter us ygaad ulaan boloviin zurag evgvi ymaa

  9. VS

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *